Импортын дарсны чанар аюулгүй байдлыг хянана
МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний хяналтын газар,Оюуны өмчийн газартай хамтран “Импортын дарсны чанар, аюулгүй байдал” сэдэвт сургалтыг энэ сарын 16-ны өдөр нийслэл, орон нутаг болон хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсийн хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчдыг хамрууланцахим сургалтыг зохион байгуулав.

Энэ онд импортын дарсны чанар, аюулгүй байдлыг шалгахтай холбогдуулан хийгдэж буй тус сургалтаар “Дарсны талаарх ерөнхий ойлголт, импортын дарсанд тавигдах хяналт”, “Дарс, дарсны төрлийн бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт шалгалт”, “Дарсны хэрэглээ, чанарын шаардлага”, “Барааны тэмдэг, газар зүйн заалтын хамгаалалтын тогтолцоо”-ны талаар илтгэл тавигдлаа. Түүнчлэн импортын дарсны чанар аюулгүй байдал, хяналт шалгалттай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, зөвлөмжүүдээр мэдээлэл өгч, хуурамч дарсыг зах зээлд нийлүүлэхээс сэргийлэх улсын байцаагчдын мэдлэг чадварыг нэмэгдүүлсэн байна. 
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ариунаа 2015-01-19 00:42:09
    “Дарсны талаарх ерөнхий ойлголт гэх мэт асуудлууд ярьж цаг барахаа болио энэ түвшний юм мэддэггүй улсын байцаагч МХЕГ-т л байдаг байхдаа чиг үүрэгт хам-гүй ю...
    202.21.117.178
    Мэдэгдсэн Хариулах