Нийслэлийн хэмжээнд цэрэг, техникийн бүртгэл 58 хувьтай байна
Монгол Улс жил бүр хүн амын тооллого, цэрэг техникийн тоо бүртгэл гэсэн гурван тоо бүртгэлийг тогтмол явуулж байгаа юм. Цэрэг техникийн тоо бүртгэл энэ сарын 5-наас эхэлж орон даяар явагдаж байгаа юм. Харин нийслэлийн хэмжээнд тоо бүртгэл 58 хувьтай байгаа аж. Иргэд ч бүртгэлдээ идэвхтэй хамрагдаж байгаа талаар Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр хэллээ.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирамжийн дагуу есөн дүүргийн 152 хороод дээр тоо бүртгэл явагдаж байна. Одоогийн байдлаар 58 хувьтай байна.

Бид дүүргүүдийнхээ анхан шатны нэгж болох хороон дээр энэ ажил ямар байдалтай явагдаж байна вэ, зар мэдээлэл, иргэдийг хүлээж авах бэлтгэл ямар байгааг шалгаж байна. Хороо болгон дээр харилцан адилгүй байна” гэсэн юм.
Г.Сүрэн
olloo.mn
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.