Арьс ширний үйлдвэрүүдийн ажилчид ямар химийн бодис хэрэглэдгээ мэддэггүй
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас арьс шир боловсруулах үйлдвэр, хэвлэх, хими цэвэрлэгээний газарт ашиглаж байгаа химийн бодистой харьцан ажилладаг ажилтны ажлын байрны орчинд хэмжилт шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор энэхүү ажлыг хийж гүйцэтгэжээ. Хяналт шалгалтанд 14 аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 30 хими цэвэрлэгээний газар, хэвлэлийн 72 үйлдвэр, цех, 11 арьс ширний үйлдвэр нийт 113 байгууллагын 321 ажлын байр хамрагджээ.

Хяналт шинжилгээнд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогч нар ямар химийн бодис хэрэглэж байгаа талаар ажилчиддаа мэдээлдэггүй учраас ажилтнууд нь ямар химийн бодистой харьцан ажиллаж байгаагаа мэддэггүй, мэдээлэл өгдөггүй, ажлын байранд ашиглаж байгаа химийн хортой бодисын “Хор аюулгүйн лавлах мэдээлэл”-ийн хуудас байхгүй, ажилчдыг химийн бодистой хэрхэн ажиллах талаар сургалтанд хамруулдаггүй, сургалт зохион байгуулдаггүй, химийн бодисонд тэсвэртэй бээлий, хормогч олгодоггүй, химийн бодис асгарсан тохиолдолд цэвэрлэх саармагжуулах журам, стандарт мөрддөггүй зөрчлүүд нийтлэг илэрсэн байна.
Хяналт шинжилгээний явцад хөдөлмөрийн эрүүл ахуйн холбогдолтой 205 зөрчил илрүүлж, нийт 15 аж ахуйн нэгж байгууллагад зөвлөмж хүргүүлсэн, үйлдвэрийн агааржуулалтын систем ажиллаагүй, химийн бодис хадгалах шаардлага хангаагүй зөрчлөөр үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, засуулах арга хэмжээ авсан байна.
Мөн химийн хортой болон аюултай бодистой харьцан ажиллаж байгаа ажилчдын өртөлтийн судалгааг эрүүл мэндэд нөлөөлөх байдалтай холбон судлах, хэмжилт, шинжилгээ, тандалт судалгааны ажлыг өргөжүүлэх, мэдээллийн сан бий болгох, ажил мэргэжилтэй холбоотой мэргэжлийн архаг хордлогыг эрт үед нь илрүүлэх эмнэлгийн үзлэг  болон хордлогын шинжилгээ хийх лабораторийн чадавхийг сайжруулах, хүний биошингэнд хорт бодис тодорхойлох шинжилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх арга хэмжээг энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авах шаардлагатай байгааг МХЕГ-аас анхааруулжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-16 07:29:20
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.9
    Мэдэгдсэн Хариулах