Д.Ганболд: ҮДБЭЧ маань хамгийн их орлогыг Улсад тушаадаг
 Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид шинэ оны эхний уран бүтээлээ энэ сарын 29-нд тавих гэж байгаа ажээ. Үүнтэй холбоотойгоор тус чуулгын ерөнхий найруулагч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, алтан гадас одонт Д.Ганболдтой ярилцсанаа хүргэе.

-ҮДБЭЧ-ын уран бүтээлчид шинэ оны уран бүтээлийн төлөвлөгөөгөө гаргасан байна. Ямар уран бүтээлүүд тавихаар бэлтгэлээ базааж байна вэ?
-Манай чуулгынхан  нэгдүгээр сарын 29-нд "Монголын их хатад бүжгэн" туульс тавих гэж байна. Мөн гуравдугаар 18-нд нээлтээ хийх “Оройн дээд" үндэсний түүхэн дуурь хийх гээд түүний бэлтгэлээ хангаад явж байна даа.

-Чуулгынхан их олуулаа шиг санагддаг. Яг хичнээн хүний бүрэлдэхүүнтэй хамт олон бэ?
-Манай чуулга нийтдээ 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй шүү дээ. Нэг тоглолт болоход бүгд л оролцоно. Үүнээс 60 гаруй  хүн нь Үндэсний их найрал хөгжмийнх. 50 гаруй хүнтэй Сэвжидийн нэрэмжит бүжигчидтэй,  20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Норовбанзадын  нэрэмжит дуун анги байна. Тайз, гэрэл, захиргаа маркетинг, үйлчилгээ, оёдол гээд бусад арын албаныхан байна.  Заримдаа гаднаас ч уран бүтээлчид авчирч тоглох үе байдаг. Тухайлбал, ирэх гуравдугаар сард тавигдах “Оройн дээд" үндэсний түүхэн дуурьд Сити дээд сургуулийн дуулаачийн ангийн 25 оюутанг авч дуулуулахаар болоод байна.

-Тун удахгүй тавих гэж байгаа “Монголын их хатад “бүжгээ туульсынхаа талаар тодруулбал?
-Энэ бүжгэн туулийг өмнө тавьж байсан. Энэ удаа дахиад тоглох гэж байгаа юм. Уран бүтээлчид маань энэ сарын 20-оос уг тоглолтынхоо бэлтгэлд гарна. “Монголын их хатад” бүжгэн туульсд юун тухай өгүүлдэг вэ гэхээр, Монголын түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн есөн хатны талаар өгүүлдэг л дээ. Үүнд тэдний амьдрал, бүтээсэн гавьяа юу байв гэдгийг бүжгэн жүжгээр үзүүлсэн байгаа.  Гоо маралаас эхлээд Алангуа эх, Бөртэ хатан гээд нийт есөн хатны тухай үзүүлдэг.

-“Монголын их хатад” бүжгэн туульсын зохиол дээр маргаан үүсээд байсан. Энэ асуудал шийдэгдсэн үү?
-Энэ их том эндүүрэл болсон л доо. Асуудал шийдэгдсэн. Үүний зохиолч нь манай чуулгын ажилтан Болд гээд хүн байгаа. Анх энэ уран бүтээлийг тавих гээд зохиолоо ярьж байх үед санал солилцож байсан зүйл байсан болохоос биш бид тэр маргаан хийсэн эмэгтэй зохиолчоос зохиолыг нь аваад түүнийхээр тавьсан зүйл юу ч байхгүй.  Нэг ширхэг цаасны хэлтэрхий, ноорог ч аваагүй. Яг манай Болд гэж ҮДБЭЧ-ын ажилтны зохиол байгаа.  Тэр хүний зохиолоор уран бүтээл маань тавигдсан.
Зүгээр санал тавьж байсныг ийм асуудал болгосон байсан. Энэ талаар бид хуучин ССАЖЯ-нд ч хандсан.
Энэ асуудал яагаад үүссэн бэ гэхээр, Төрийн шагналд нэр дэвшиж байсан нөхдүүдийн өөрсдийнх нь хоорондын асуудал байсан юм билээ. Сайн юманд садаа мундахгүй гэгчээр.
Бид яагаад ийм яриа гарав гээд хайгаад учрыг нь олох гээд очиход Манай бүжиг дэглээч Баярбаатар Төрийн соёрхол дээр нэр дэвшиж байсан . Тэр үед “Монголын их хатад”-ын зохиол дажгүй үнэлгээ авсан байсан. Гэтэл Баярбаатар маань ганцхан энэ зохиолоор биш “Жороо нь жороо” гэсэн бүжгээр, “Мэргэнд буусан чоно” гээд Монголын анхны модерн балетаараа, “Нүүдэл” гээд бүжгэн жүжгээрээ, тэгээд дээр нь “Монголын Их хатад” бүжгэн туулиар хамтад нь нэр дэвшээд байсан л д аа. Нийт 7-8 бүтээлээр нэр дэвшиж байсан юм. Зөвхөн “Монголын их хатад”-аар биш шүү дээ.
Энэ зохиол чинь өөрөө их мундаг зохиол л доо.Хуучнаар ССАЖ-ын сайд өөрөө ирж үзэж байлаа. Манай Улсын ерөнхийлөгч хүртэл Давосын чуулга уулзалтад явахдаа авч явж олон улсын арга хэмжээнд оролцогчдод сонирхуулж байв. Ерөнхийлөгч өөрөө үзээд “их сайхан тоглолт болж” гээд баярлаад, бахархаад есөн хатантай хамт  зургаа хүртэл авахуулсан байдаг.

-Ерөнхийлөгч, гадаад дотоодын улсуудад айлчлахдаа ҮДБЭЧ-ын уран бүтээлчдээс их авч явдаг юм билээ. Энэ нь үндэсний урлагаа сурталчлахад чухал нөлөө үзүүлдэг байх?
-Тэгэлгүй яах вэ. Ерөнхийдөө ҮДБЭЧ бол Монголын үндэсний урлагийн нэрийн хуудас болж явдаг. Бид Дэлхийн хаана ч байдаг драмыг авч яваад яах юм, дэлхийн хаана ч байдаг дуурийг авч яваад яах юм.
Монголыг монголоор нь харуулдаг ганц зүйл бол үндэсний урлаг байдаг. Тусгаар тогтнолын тулгуур гурван үндэслэл гэж байдаг. Үүнд түүх, хэл, соёл гурав багтдаг. Үүний соёлыг тодорхойлох ганц төлөөлөгч бол Үндэсний урлаг шүү дээ. Тэгэхээр ч яалт ч үгүй үндэсний урлагийг гадаад болж байгаа арга хэмжээнд сурталчилж байх ёстой. Ингэж  байж л Үндэсний урлагийн үнэ цэнэ оршино.
Ер нь манай чуулгынхан жилдээ 7-8 удаа гадаадруу явдаг. Ихэнх нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын том том айлчлалаас гадна гадны орнуудад болж буй Монголын соёлын өдрүүд, аялал жуулчлал наадам фестивалиудад оролцдог. Сая гэхэд л Бээжинд болсон соёлын арга хэмжээнд манайхан оролцоод ирлээ.
Одоо тун удахгүй Швейцарьруу өрөн хүнээ явуулах гэж байна. Бас Малайзад болох “Азийн авъяастнууд” шоунд оролцохоор 10 гаруй бүжигчний бүрэлдэхүүнтэй баг явах гэж байна. Гуравдугаар сард болох бас нэг форумд манай бүжигчид явна. Ер нь Монголын урлагийг дэлхийд сурталчлах үүргийг манай чуулгынхан амжилттай биелүүлж байна.

-Драмынхан гэхэд л тайзны жүжгээс гадна кино урлагт өөрсдийгөө их сойдог. Энэчлэн танай чуулгынхан тайзны уран бүтээл хийхээс гадна яг үндэснийхээ урлаг,  түүхэн чиглэлээр кино бүтээл туурьвих боломж байдаг уу?
-ҮДБЭЧ бол тайзны уран бүтээл тавьдаг. Гэхдээ тодорхой хэмжээнд  өөрийн гэсэн клипүүдтэй. “ Жалам хар”, Халуун элгэн нутаг” гээд дуунуудад клиптэй. Одоо “Эх орон” дуунд клип хийхээр зэхээд байна. Яваандаа техник технологитой болоод хөрөнгө санхүү нь шийдэгдвэл ардын урлагийн чиглэлээр кино яагаад хийж болохгүй гэж. Гэхдээ түүхэн кино бол маш их зардал шаарддаг. Иймээс санхүү нь байвал болохгүй зүйл үгүй  л дээ.

-Улсын урлагийн байгууллагуудын санхүүжилт муу гэдэг ч бусад салбарынхан шиг нэг их гомдоллоод байдаггүй шиг санагдаж байна?
-Улсаас зарцуулж байгаа мөнгө хүрэлцдэггүй. Манай салбар бол хамгийн ядуу салбар шүү дээ. Одоо манай Ардын жүжигчин хүн гэхэд л 480 мянган төгрөгийн цалинтай. Тэгсэн мөртлөө бусад салбарынхан шиг цалингаа нэмүүлнэ гээд жагсаад байж чаддаггүй. Их нэрэлхүү улсууд шиг санагддаг.
Уул нь анх ССАЖЯ байгуулагдахад за биднийг хариуцсан яамтай боллоо. Хамгийн түрүүнд бидний асуудлыг шийдээд өгөх байх гэсэн тэгээгүй. Үндэсний хэмжээний 2 том урлагийн байгууллага болох драм, чуулга хоёр нэг байранд өчнөөн олон жил боллоо. Үүнээс болоод тоглолтын цагаа булаалдаг бэлгэл сургуулилтын өрөөний хуваарилалт гээд асуудал их л дээ. Үүнээс болоод тоглолтын чанарт хүртэл нөлөөлнө. Байшин маань ч хуучирч байна. Одоо болтол шинэ байрны асуудал шийдэгдээгүй л байна.
Ийм байртай болох гэхээр газар нь олддоггүй юм шиг байна лээ. Тэгсэн мөртлөө буудал, ресторан, Христийн сүм барих гэхээр газар олдоод л байдаг юм билээ. Яам нь манай асуудлыг шийдэж чадахгүй байхад бид яаж шийдэх вэ.
уул нь манай чуулга бусад Улсын урлагийн байгууллагуудаас хамгийн их орлогыг улсдаа тушаадаг юм шүү дээ. Манайх түүх соёлыг илтгэсэн ардын урлагийн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг болохоор гадны жуулчид их үздэг. Мөн тооны Монгол иргэд маань үзнэ. Үзэгч ихтэй шүү дээ.

-ҮДБЭЧ бол Ардын урлагийн чиглэлээр уран бүтээл туурвидаг. Тэгэхээр эх түүхээ мэдэхгүйгээр энэ олон сайхан уран бүтээл гаргана гэж байхгүй. Түүхчид, эрдэмтэдтэй хамтран ажилладаг уу , зохиолынхоо санаа, түүхэн үнэнийг гуйвуулахгүй байх тал дээр хэрхэн анхаардаг вэ?
-Манай нэрийг анзаарсан бол “эрдмийн” гэсэн тодотголтой байгаа шүү дээ. Бид түүхэн жүжиг тавихын тулд  түүхчид судлаачидтай хамран ажилладаг. Одоо шинээр тавих гэж байгаа “Оройн дээд" үндэсний түүхэн дуурийг бүтээхийн тулд бүр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа шүү дээ. Манайхаас хийсэн, тавьсан бүх уран бүтээл судалгаатай байдаг.

Одоо энэ жил манайх “Наран ургах зүгийн аялгуу” гэсэн нэртэй уран бүтээл хийх гэж байна. Энэ тоглолтыг тавихын тулд бид Зүүн бүсийн аймгуудруу судалгааны баг илгээнэ. Тэндхийн үндэстэн ястны дуу, аялгуу, бүжгийн хөдөлгөөн ,  бие биелгээ, хөгжмийн дуугаралтууд ямар байна, түүнийг судлуулах зорилготой. Мөн байгалийн ямар сайхан өвөрмөц тогтоц байна. Түүнийг хүртэл судална шүү дээ. Энэ судалгааны ажил дулаан орохоор 20-оод хоногийн хугацаатай хийгдэнэ.

-Ингэхэд та чуулгатай амьдралаа холбоод удаж байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Анх энэ чуулганд 18-тайдаа орж ирж байлаа. Одоо 20 гаран жил эндээ ажиллаж байна.

-Манай урлагийн сургуулиудаас бэлтгэгдэн орж ирж байгаа шинэ залуу үеийнний талаар дүгнэвэл?
-Манай шинэ залуу залгамж халаа улам л мэргэжлийн болж байгаа шүү дээ. Чанартай. Тэр дундаа хөгжим бүжгийн  коллежийг бид магтахгүй бол болохгүй. Тэнд хамгийн сайн боловсон хүчнийг бэлтгэдэг дээ.

-Үндэсний урлагаа  сурталчилдаг хичнээн хамтлаг танай чуулгын дэргэд байна вэ?
-“Хөсөгтөн”, “Давалгаа” гээд хамтлагууд байна. Бүгдээрээ л уран бүтээлээс төрөн гарсан. Язгуур урлагийн үндсэн дээр   үүсэн байгуулагдсан . “Давалгаа” гэж хамтлаг бол манай “Нүүдэлчдийн аялгуу” тоглолтын үеэр хамтран тоглоод л тэндээс төрөн гарсан бол “Хөсөгтөн” хамтлаг “Хөөмийн төрөлхтэй эх орон” концертоос бий болсон.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Onii 2015-01-18 19:56:57
    Ene neg bolovsrolgui nohor bololtoi ems hvvhen shig hob jiviin aguulgatai olon niitiin hevleld yridag bnsd. no toi . Eronhiilogch ohidiig ni abgag gsn vgvv
    122.201.21.166
    Мэдэгдсэн Хариулах
  • gihj 2015-01-16 14:12:18
    http://TheWeeklyJob.com/?id=322217 iishee orood mongoo olooroi
    103.229.120.52
    Мэдэгдсэн Хариулах
  • Goe yumaaa 2015-01-16 05:58:52
    Mongold baisan bol uzeh yumsan. Goe yumaa. Amjilt hus'e.
    220.191.168.13
    Мэдэгдсэн Хариулах