Чикагогийн монголчууд “Хүүхдийн төв сувилал”-ын хүүхдүүдэд тоглоом илгээжээ
Харьд  суугаа монголчууд маань Монголынхоо бяцхан үрстээ зориулан сайхан сэтгэлийн илгээмж явуулжээ.
Тодруулбал, АНУ-ын Чикагод ажиллаж, амьдарч байгаа нийт Монголчууд ЭХЭМҮТ-ийн харъяа “Хүүхдийн төв сувилал” -ын хүүхдүүдэд зориулан төрөл бүрийн тоглоом явуулсан нь өнөөдөр бяцхан эзэддээ хүрээд байна.

“Хүүхдийн төв сувилал” -д  дандаа дутуу төрсөн, ихэр, өнчин нярай болон амьдралын гачигдалтай хүмүүсийн 0-3 хүртэлх насны хүүхдүүд байдаг. Иймээс тэдэнд тоглоом бэлэглэнэ гэдэг мөн инээд хөөр баяр баясгалан бэлэглэж буй хэрэг юм.

АНУ-ын Чикагод байх Монголчуудын холбооноос тоглоом цуглуулах аяныг өнгөрсөн оны 9, 10 дугаар сард зохион байгуулсан аж. Ингээд тоглоомнуудаа монголруу ачуулснаас хойш ийнхүү хоёр сарын турш хил дамнан аялсаар эзэддээ ирээд байгаа нь энэ.

Иймээс тус сувиллын хамт олныг төлөөлж,  орлогч эрхлэгч Д.Туяа Чикагод суугаа нийт монголчууддаа баярлаж талархсанаа илэрхийллээ. 
Хүүхдийн төв сувилал нь эрүүл төрсөн, дутуу, ихэр, өнчин нярай болон амьдралын гачигдалтай хүмүүсийн 0-3 хүртлэх насны хүүхдийг  авч сувилах үйлчилгээ үзүүлдэг. Анх 1966 онд “Хүүхдийн сувиллын ясли” нэртэйгээр байгуулагдсан ч 2012 онд одоогийн Хүүхдийн төв сувилал нэртэй болсон юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2015-01-16 09:36:26
    Баярлалаа
    112.72.13.115
    Мэдэгдсэн Хариулах
  • solongo 2015-01-16 06:22:14
    minii egch mundag shv sain vils delgereh boltugai
    202.179.6.162
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-16 04:46:45
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.9
    Мэдэгдсэн Хариулах