Гаднаас зээл аваад ах, дvv, найз нөхдийнхөө компанид тарааж өгвөл жинхэнэ утгаараа өрөнд орно
УИХ-ын гишvvн Г.Баярсайхантай цаг vеийн асуудлаар ярилцлаа.

-Монгол Улсын 2015 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл засагт хамтарсан намуудыг дахин талцуулаад байгаа. Юутай ч намууд дотооддоо хэл амаа ололцов уу?
 
 -Аливаа асуудалд бодитой, прагматик хандах хэрэгтэй байна. Бид маргалдаад сууж байх цаг vе биш шvv дээ. Тэгэхээр тоглоомын дvрмээ тодорхой болгоё гэдэг зарчим барих хэрэгтэй. Хичнээн сайхан зvйл ярьсан ч шийдэх асуудал зөндөө байна. Тухайлбал өрийн таазыг бид 60, 70 хувьд нь хvргэж тооцохоос өөр аргагvй. Яах вэ, 40 гэж тохироод явсан боловч, нэгэнт 58 хувьд хvрчихээд байна.
 
Монгол Улсад хийж бvтээх зvйл асар их байна. Нийт дэд бvтэц, зам барилга болон нийслэлийн тал хэсгийг нь барилгажуулах шаардлагатай. Энэ бvхэнд хөрөнгө оруулалт зайлшгvй чухал. Тэгэхээр мэдээж гадаад дотоодын зээл тусламж, хөрөнгө оруулалт татаж, авахаас аргагvй.
 
 -Халам­­жийн мөн­­гийг хасах­гvй, хос­олсон хөдөлгvvртэй автомашины татварыг нэмэхгvй, цалин, тэтгэврийг нэмнэ гэх зэргээр нийгэм рvv хандсан асууд­­луудыг хэвээр vлдээхээр болжээ дээ?
 
 -Би дээр хэлсэн аливаа асуудалд бодитой хандах нь чухал гэж. Нийгэмд шаардлагатай байгаа зvйлvvдийг бид хvчээр барьж, тогтооно гэдэг өнөөгийн цаг vед байж боломгvй vзэгдэл. Тэгээд ч эдийн засгийн байдал ард тvмэнд илvv ачаа vvрvvлж байгаа учраас амьдрал ахуйгаа яая гэж байгаа хvмvvсийн нурууг тэнийлгэх бус улам бvр бөхийлгөхгvй байх нь чухал. Тиймээс хасах, танах асуудлыг тун нарийн шийдвэрлэх ёстой.
 
Өөрөөр хэлбэл, иргэдийн халаасыг тэмтрэхгvйгээр орлого олох боломжийг судлах нь илvv дээр гэж vзсэн. Цахилгаан болон шат­хуунаар ажил­­­­ладаг хос­­ломол хөдөлгvvртэй машины татварыг нэмэгдvvлэхгvй байхаар тохирсон. Бид чинь “Ногоон хөгжлийн бодлого” баталчихсан улс шvv дээ. Энэ бодлогоор байгаль орчинд сөрөг нөлөө бага vзvvлдэг, цахилгаанаар ажилладаг авто тээврийн хэрэгслvvдийг дэмжихээр заасан байдаг юм.
 
Тvvнчлэн олон нийтийн хамгийн ихээр ашиглаж буй “Prius” загварын машин бол монголчуудын энгийн хэрэглээ болчихсон учраас хэрвээ татварыг нь нэмэгдvvлбэл тэр хэмжээгээр айл өрхийн нуруун дээр ачаа vvрvvлэхээр болж байгаа юм. Тиймээс хэвээр vлдээхээр АН-ын бvлгийн зvгээс тохирсон.
 
-Олон нийт малын хөлийн татварыг нэлээд анхаарч байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Малын хөлийн татварыг бэлчээрийн талхалттай холбож ярьж болох л асуудал. Мөн малын тоо толгойг зохицуулах хэлбэрээр ч авч vзэж болно. Гэхдээ нэгэнт намууд хамтарч Засгийн газраа байгуулчихсан энэ vед нь гэсэн шиг асуудалд яаран хөнгөн хуумгай хандаж болохгvй. Малын хөлийн татварыг vе шаттайгаар ярилцаж шийдвэрлэх нь зvйд нийцнэ.
 
Одоогийн төслөөр бол малын хөлийн татварын хувьд эрх мэдлийг нь орон нутагт өгнө гэж байгаа. Хэрвээ ингэж өгөхдөө хvрвэл хэмжээг нарийн тооцож, орж ирсэн хөрөнгийг чухам юунд зарцуулах вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бэлчээр хамгаалах, худаг, ус гаргах, малыг эрvvлжvvлэх зэрэг ажилд зарцуулбал илvv vр дvнтэй болно.
 
 -Хам­­тарсан Зас­­гийн газ­­рыг анх байгуулах­­даа өрийн таазыг нэмэг­­дvvлэхгvй гэж тохирсон. Гэвч өнөөдөр нэгэнт 58 хувь хvрчихсэн учраас хэмжээг нь сул тавьж өгөөд цааш алхана гээд зөвшөөрчихвөл Монгол Улсын ирээдvй хvнд байдалд орох юм биш vv?
 
 -Өрийн барьцаа гэдэг бол хариуцлагын л асуудал. Аливаа зээл тусламжийг эдийн засгийн vр өгөөжөө өгөх төсөлд зарцуулбал буцаан төлөгдөөд л явна. Тvvнээс биш гаднаас зээл аваад дарга нар ах, дvv, найз нөхдийнхөө компаниудад тарааж өгнө гэвэл жинхэнэ утгаараа өрөнд орно.
 
Тэрнийхээ оронд нэгэнт олж, оруулж ирсэн хөрөнгө, мөнгөө Засгийн газар нь УИХ болон ард тvмэн, төрийн бус байгууллагуудынхаа хяналтад зөв зарцуулбал боломжтой хувилбарууд бий. Бvх асуудлыг буруутгаж, урвуугаар харж дvгнэх шаардлагагvй шvv дээ. “Чингис” бондыг замбараа­гvй, хяналт­гvй зарцуулсан шиг ажиллавал өрөнд орох нь гарцаагvй. Харин эдийн засгийн vр өгөөжтэй төсөлд оруулбал хэд дахин өсөх магадлал бий.
 
-Өрийн барьцаа хариуц­­лагын асуудал гэж та сая хэллээ. Бид хариуцлага гэдэг vгийг мэддэг л болохоос тогтолцоо гээч зvйл нь байхгvй шvv дээ. Тэр дундаа төрийн өндөр албан тушаалтнуудын толгойг илээд яваад байгаа. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хvлээлгэх тухай хуулийн төслийг дөнгөж сая л өргөн барилаа шvv дээ?
 
-Монгол Улсын Ерөнхийлөгч хэд хоногийн өмнө УИХ-ын чуулган дээр илтгэл тавихдаа парламентын гишvvнийг эргvvлэн татах асуудлыг хөндсөн. Энэ талаар зарим нэг гишvvн болон улстөрийн намууд хоорондоо ярьж байснаас яг олон нийтийн өмнө ямар шийдэлтэй байвал зохистой вэ гэдгийг нь илэн далангvй гаргаж тавьж байсан удаагvй.
 
Тэгэхээр нэгэнт одоо хуулийн төсөл нь өргөн баригдсан учраас хэлэлцэн, дэмжээд хариуцлагын тогтолцоог идэвхижvvлэх хэрэгтэй.

-УИХ-ын гишvv­­нийг эр­­гvvлэн татна гэвэл ёс зvйн хэм хэмжээг нь нэлээн өндөрт тавих шаардлагатай болох байх?

-Мэдээж УИХ-ын гишvvнийг ямар тохиолдолд эргvvлэн татах вэ гэдэг нь олны анхаарлын төвд байгаа.
 
Төрийн мөнгө идэж, шамшигдуулсан, авлига, хээл хахуулийн асуудалд холбогдсон, ёс зvйн алдаа гаргасан тохиолдолд тухайн тойргийн иргэдийн тэдэн хувийн саналаар гэх мэтчилэн асуудлын эрх зvйн орчинг нээлттэй болгож өгөх ёстой. Миний хувьд vvнийг маш зөв зvйтэй алхам гэж бодож явдаг.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-16 05:00:55
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.9
    Мэдэгдсэн Хариулах
  • huuli 2015-01-16 03:21:26
    huuliar bol gishuuniig tatah bolomjgui
    103.9.91.146
    Мэдэгдсэн Хариулах
  • Хариуцлага тооцооч 2015-01-16 03:13:07
    тэгээд "Чингэс" бондыг үр ашиггүй зарцуулсаныг нь мэдээд байгаа юм бол зарцуулсан хүнийг нь яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ.
    202.70.34.234
    Мэдэгдсэн Хариулах