Д.Лүндээжанцан: Ч.Улаан сайд хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг л болчихлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны төсвийн тодотолыг хэлэлцэж байна.  Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсгээс сонирхсон  асуултдаа хариулт  авч байна. Царцаагдсан объектоос 140-ийг нь санхүүжүүлэх асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд чухал объектыг санхүүжүүлэх хэрэгтэй. Харин өр нэмж болохгүй, Төсвийн тогтвортой байдлын хуулиа зөрчинө. Тиймээс төслөө татаж аваад жинхэнэ тодотголтойгоо хамт оруулж ир гэдэг саналыг удаа дараа хэлж буй. Гэвч хэлэлцээд явъя гэдгээр бусад гишүүн тавьж байгаа юм.

 Сангийн сайд Ч.Улаан: Одоо үүний шийдэхгүй бол дараагийн тодолтголоор бид шийдэх гарцгүй орж ирнэ. Үүний цаана чинь амьдрал байна. Засгийн газар маш тодорхой санал оруулсан. Өрийн дээд хэмжээг ДНБ-ний 70 хувьд хүргэх хуулийн төслийг оруулж ирсэн. Сонгуулийн өмнө  2011-2012 онд шинээр баригдах объектуудын тоог хоёр дахин нэмэгдүүлсэн. Үүнээс бол өнөөдрийн асуудал үүсээд байна. Тийм учраас та бүхэн тал талаас нь сайн бодоод үз дээ.

УИХ-ын Д.Лүндээжанцан: Би ойлгож байна. Ч.Улаан сайд хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг л болчихлоо. Миний хувьд өр нэмэхийг дэмжихгүй байна. Ард түмний санал асуулга гэж байдаг. Одоо өөрсдөө чадахгүй юм байна, тэгээд ард түмнээсээ асуувал ямар вэ? Дээр үед “битүү хулгай” гэж байсан шиг Хөгжлийн банк, бонд битүү. "Битүү төсөв" баталснаас боллоо. Тэгэхээр Төсвийн тогтвортой байдлын хууль, Хөгжлийн банкны хууль, Улсын төсвийн хуульд өөрчлөлт оруулахаас аргагүй болоод байна. Улсын төсөвт зайлшгүй суух ёстой сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хуулийн байгууллага, төрийн байгууллагын асуудал байна. Гэтэл төсвийн орлого энэ жил ямар байх нь вэ? Өнгөрсөн жил сайхан байна. Мундаг хөгжинө гэж байсан. Гэтэл одоо дахиад 400 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтыг хасна гэж байна.  Гэхдээ боломж байгаа гэж бодож байна.

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bid d 2014-05-25 03:34:43
    busdiig umuurch shaa sda min
    121.164.174.15
    Мэдэгдсэн Хариулах
  • bid 2014-05-23 12:47:50
    Ulaan said, Davaasuren gishuunii zuv. Uriin hemjee ih, baga baih ni daraagiin uyeiin ediin zasagt nuluuluh nuluululuu sain har. ene hyamralyn ur dund mahny unend nuluuluh yostoi. orosuud benzinyn unee buulgana gesen tegeheer ireh jiliin ediin zasagiin nul
    112.72.13.122
    Мэдэгдсэн Хариулах
  • vvvvvv 2014-05-23 05:21:18
    sssssssssssssssss- chi mun huzvaaa
    112.72.13.145
    Мэдэгдсэн Хариулах
  • ssssssssss 2014-05-23 04:50:58
    Монголыг 20 гаруй жил хойш татсан нэо-коммунистуудын нэг дээ;)
    202.21.106.103
    Мэдэгдсэн Хариулах