Ж.Батсуурь: Шалгалтын ажлаа Хөгжлийн банкнаас эхэлнэ
УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэр гишүүд  ийм байр суурьтай байлаа.

С.Бямбацогт: Эдийн засаг төсөөлж байснаас ч илүү хүндэрчихсэн байна

-Засгийн газарт бид хамтрахдаа энэ Засгийн газрын зөв бодлогыг дэмжинэ, буруу зүйлд шүүмжлэлтэй хандана гэж хэлсэн. Энэ байр сууринаас асуудалд хандаж өрийн таазыг 70 хувьд хүргэхийг дэмжээгүй. МАН өмнөх Засгийн газрын буруу бодлогоос үүдэлтэй алдааг засах гэж удаа дараа оролдож ирсэн. Харин Засгийн газарт  хамтрахдаа эдийн засгаа өндийлгөе, ачаанаас нь үүрэлцэж, асуудалд улстөржихгүй, ухамсартай хандах ёстой гэдэг зарчим баримталж байгаа. Гэтэл засагт хамтраад бодит тоо баримтуудыг харахаар эдийн засаг бидний төсөөлж байснаас ч илүү хүндэрчихсэн байна. Магадгүй Ардын нам засагт хамтарснаас хойш эдийн засаг улам хүндэрчихлээ гэж ард иргэд ойлгож магадгүй. Харин ийм биш ээ. Үнэхээр эдийн засаг хүндэрсэн учраас энэхүү хүндрэл бэрхшээлийг давахын тулд бодит байдлыг ард иргэддээ хүргэх ёстой гэж үзэж байгаа. Тийм ч үүднээс хямралыг давах төлөвлөгөө боловсруулахыг удаа дараа Засгийн газраас шаардсан. Энэ ажил хийгдэхгүй байгаа учраас бүлгээс ажлын хэсэг байгуулж хямралыг давах төлөвлөгөө боловсруулахаар болсон.

Ж.Батсуурь: Шалгалтын ажлаа Хөгжлийн банкнаас эхэлнэ

-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Өмнөх Засгийн газар гаднаас 1.5 тэрбум ам.долларын "Чингис" бонд босгож зарцуулсан. Харин бондын хөрөнгийг юунд зориулсан, ямар үр дүнд хүрсэн нь одоогоор тодорхойгүй, ард иргэдэд мэдээлэл нь нээлттэй бус байна. Иймд Эдийн засгийн байнгын хороо өнгөрсөн мягмар гаригт ажлын хэсэг байгуулж, бондын зарцуулалтыг шалгах ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг Хөгжлийн банкнаас ажлаа эхэлнэ. Шаардлагатай гэж үзвэл энэ хяналт шалгалтын ажлыг өргөтгөж Монголбанкны үйл ажиллагаа, алдагдалтай холбоотой асуудлыг шалгах төлөвлөгөөтэй байгаа. Бондын хөрөнгийг богино хугацаанд нөхөн төлөгдөх үр ашигтай төсөл хөтөлбөрт зарцуулсан байх ёстой. Энэ талаас нь манай ажлын хэсэг шалгаж судалгаа дүгнэлт хийнэ.

Д.Дэмбэрэл: Бондыг хаана, юунд зориулсан нь тодорхой байх ёстой

-Одоо бидний хувьд хямралыг нэн тэргүүнд давах шаардлага байна. Засгийн газрын төсвийн тодотгол бүхэлдээ асуудлыг шийдэх боломжгүй. Засгийн газрын одоо явуулж байгаа бодлогоос харахад татвар нэмж, иргэдэд өмнө нь олгож байсан мөнгийг хасаж, цалин тэтгэвэр нэмэхгүй байдлаар өнөөгийн хүндрэлийг даван туулчихъя гэсэн санал тавьж байна. Мөн өрөө нэмэгдүүлж байж үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэсэн гэнэн тооцоогоор цааш ажил явахгүй нь харагдаж байна. Харин МАН-ын бүлэг иргэдийн орлогыг хомсдуулах бус, татвараар дарамтлахгүй байх талаас нь иргэд, бизнес эрхлэгчдээ дэмжье гэж үзэж байгаа. Гаднаас зээл тусламж авч болно. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй явсаар ирсэн. Харин авч байгаа бондын өр зээл ямар байдлаар эргэн төлөгдөх, юунд зориулагдсан нь одоо болтол тодорхойгүй.

Юуны өмнө бондын мөнгийг ямар компаниудад өгсөн жагсаалтыг УИХ авч үзье. Гэтэл Засгийн газар дахиад л өр нэмэгдүүлэх тухай ярьж байна. Өрийн хэмжээн дээр хүн болгон эргэлзэхээр байгаа. Унтаж босож ирээд нэг өөр тоо хэлээд байхаар хэн ч гэсэн эргэлзэнэ биз дээ. Тийм учраас гаднаас авсан бондыг ямар ямар компаниуд авсан, үйлдвэрлэлийг сэргээх төсөл хөтөлбөрт зарцуулсан эсэхийг шалгая. Хөгжлийн банкаар санхүүжүүлж байгаа 719 тэрбумын хөрөнгө оруулалтын задаргааг үзүүлж хэлэлцэж байж дараачийн өрийн асуудлыг ярьж шийдье. МАН-ын бүлэг цалин тэтгэврийг нэмэгдүүлэх саналтай байна. Мөн хүүхдийн болон эхчүүдийн мөнгөнд гар хүрэхгүй, шинжлэх ухааны байгууллагаар оролдохгүй байхыг хүсэж байгаа.
 
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-01-16 03:11:58
    Та нарт шалгууллаа юу
    202.179.29.198
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-16 01:37:20
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.9
    Мэдэгдсэн Хариулах