Өрийн хэмжээг үе шаттай бууруулах ёстой гэдэгт санал нэгдсэн байна
МАН-ын бүлгийн хувьд өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурийг анхнаасаа баримталж байсан. АН-тай хамтран ажиллах гэрээнд ч энэ тухай тохиролцсон тухайгаа хэлдэг.

Уг байр сууриа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж өрийн таазыг 70 хувьд хүргэх хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад дахин нотолж, Засгийн газарт хуулийн төслийг буцаасан юм.

Одоогийн байдлаар өрийн босго 58.2 хувьд хүрч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн байна. Өмнөх Засгийн газар хууль зөрчиж өрийн босгыг энэ хэмжээнд хүргэснээ ард түмнээсээ нууж ирсэн. Иймд хуульд заасан хязгаараас хэдийнэ давсан өрийн босгыг бодит түвшинд нь тогтоон хуулийн зөрчлийг арилгах, улсын өрийн хэмжээг үе шаттай бууруулах ёстой гэдэгт санал нэгдсэн байна.

Мөн энэ чиглэлээр хяналт шалгалт явуулах, өр зээлтэй холбоотой мэдээллийг олон нийтэд ил тод болгох, өрийн дээд хязгаарыг байх ёстой зохист хэмжээнээс дур мэдэн хэтрүүлж хууль зөрчсөн холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлагатай гэж үзлээ.
Г.Сүрэн
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-15 06:19:58
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.189
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-15 06:16:28
    өргүй бол баян гэж байгаан
    202.131.228.122
    Мэдэгдсэн Хариулах