Төрийн өндөрлөгүүдэд хэрэггүй хангамжууд их байна. Эдгээрийг танавал ч...
 / ...Гэтэл тат­вар төлөгчдийн мөнгийг хам­гийн их үрдэг зүйл бол ха­руул хамгаалалт, төрийн ал­бан хаагчдын унаа машин, хан­гам­жид зарцуулдаг .../
 
Төрд ажиллаж байгаа хүмүүс том, жижиг гэлтгүй ямар нэгэн хангамж эдэлдэг улс. Тэр тусмаа төрийн томчууд бол бүхий л зүйлээ даалгана. Нэг үгээр хэлбэл өдөр хоногоо арай ядан өнгөрөөдөг хүмүүс өөрсдөө ярих утас, унаа автобусныхаа мөнгийг даадаг. Хэрэглээгээ тэд өөрсдөө л даадаг. Гэтэл хамгийн өндөр цалин авч байгаа хүмүүс болох төрийн өндөрлөгүүдийн бүх хангамж төсвөөс гардаг.

Тэдний байр, машин, утасны ярианы төлбөр гээд бүхий л зүйлийг даадаг. Төрийн гурван өндөрлөг бол байнгын хамгаалалттай тусгай хамгаалалттай газар амьдардаг. Үнэндээ ямар ч хямрал болж байсан тэдний хэрэглээний тансаглал арилдаггүй. Ерөнхийлөгчийн хэлснээр тэр сайдын, тэр гишүүний компани дампуурлаа гэж сонсоогүй. Харин л улам л өргөжөөд хүрээгээ тэлж охин компаниа байгуулсан байдаг. Хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад жил ирэх тусам орлогын хэмжээ нь нэмэгддэг нь нууц биш. Төрийн өндөрлөгүүдийн жилийн орлого хамгийн багадаа л 30 сая төгрөг байдаг.
 

Төрийн албан хаагчдын хангамж татвар төлөгчдийн мөнгөнөөс гардаг. Гэтэл тат­вар төлөгчдийн мөнгийг хам­гийн их үрдэг зүйл бол ха­руул хамгаалалт, төрийн ал­бан хаагчдын унаа машин, хан­гам­жид зарцуулдаг гэсэн мэдээлэл байна.



Төрийн албан хаагчдын хангамж татвар төлөгчдийн мөнгөнөөс гардаг. Гэтэл тат­вар төлөгчдийн мөнгийг хам­гийн их үрдэг зүйл бол ха­руул хамгаалалт, төрийн ал­бан хаагчдын унаа машин, хан­гам­жид зарцуулдаг гэсэн мэдээлэл байна. Төрийн ал­бан хааг­чид төрөөс өгсөн маши­наар үйлчлүүлнэ, бас тусгай хам­гаалалт авдаг хүмүүс нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, яамдын сай­дууд, агент­лагийн дарга, хуран­даа, генерал, эмч нар биз. Тэгэхээр энэ бүхнээ хэмнээд эхэлбэл татвар төлөгчдийн мөнгө хоосон зүйлд зарцуулагдаж салхинд хийсэхгүй. Өөрөөр хэл­бэл, ганц даргын төлөө ин­гэж олон хамгаалагчийг гар­ган цалинжуулж, сүрийг үзүүлэ­хийн оронд төсөвт суулгадаг тэр мөнгийг хэрэгтэй салбарт нь зарцуулах хэрэггүй.

Татвар төлөгчдийн мөнгөөр хэрэглээгээ хангаад замын түгжрэлийг ч мэдэхгүй давхих сайд дарга нарын тансаглалыг таначихвал хүүхэд эхчүүдийн халамжийн мөнгийг танаснаас ч илүү мөнгө төсөвт төвлөрөх байх шүү.

Тэдний ажлын өрөө ч бүхэл бүтэн нэг жижиг аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулчихмаар уужимхан. Гэхдээ тэр том өрөөнүүдээ цэгцлэх байх гэж найднам. Учир нь өчүүхэн би биш, улсын Ерөнхийлөгч “Би Ерөнхий сайдад хэлсэн. Наад сайд дарга нарынхаа ажлын өрөөнд хэмжээ тогтоож өг гэж. Ингэж чадвал зарим яамны ажилтнууд сайдынхаа өрөөнд багтах байх. Засаг дарга нарынхаа өрөөнд тамгын газар нь шингэчих байх шүү. Тэр сайд, дарга нарт ногдох өрөөний зай талбайг манай урд хөршид тогтоосон шиг, дунджаар 16 м² гэж тооцвол. Энэ албан тушаал, сандал суудал тойрсон тансаглалаа эхлээд хасах хэрэгтэй. Засаг нь чадахгүй бол хурал нь хас, хурал нь чадахгүй бол засаг нь хас. Хоёулаа чадахгүй бол иргэдээр хасуул, татвар төлөгчдөөр хасуул” гэж хэлсэн.

УИХ, Засгийн газрын гишүүд, хэлтэс агентлагийн дарга нар яахаараа заавал том жип машин унах ёстой юм бэ. Тэд татварыг өндөр хэмжээгээр нэмэх гээд байгаа Приус машин унаж болдоггүй юм уу. Бензин бага зарцуулна, тохь тух ч сайтай.

Дипломат албанд хар өнгөтэй, зөв талдаа рультэй, том оврын машин унах ёстой гэсэн стандарт байдаг. Тэгвэл дипломат албанд унах ёстой машинуудаа үлдээгээд бусад энгийн хэрэглээний машинаа багасгамаар юм. Засгийн газрын автобаазад байдаг 40 гаруй машиныг жижиг тэргээр солих боломжтой гэж албаны хүмүүс хэлдэг.

Түүнчлэн төрийн албан хаагчдад жилд нэг удаа ээлжийн амралтаараа гэртээ харьж амрахад нь зориулж улсаас мөнгө гаргадаг. Энгийн хувийн компанийн ажилчдад бол тийм эрх байхгүй. Энэ зардлаа ч гэсэн танамаар юм. Тухайлбал, Онцгой байдлын Ерөнхий газар гэхэд хагас жилд ийм зардалд 703 сая төгрөг гаргасан байгаа юм.

Энэ мэтээр харахад татвар төлөгчдийн мөнгө хаашаа урсаад байгаа нь харагдаж байна. Эдгээр хий салхинд хийсэж байгаа олон зардал, хангамжийг таначихвал нэлээдгүй мөнгө төсөвт төвлөрнө дөө.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZERLEG 2020-08-18 09:41:30
    HAMGAALALT BAIH ESTOI.HARIN TUSGAI HANGAMJ NI HETERSEN BAIDAG
    162.158.119.204
    Мэдэгдсэн Хариулах
  • ТАХч  2015-01-19 04:56:07
    ТА НАР ЖИРИЙН ТАХаагч шигээ цалингаараа нэг жил амьдраад үз лдээ,гэхдээ ч та нарынх өндөр цалин даа, гэсэн ч төрөөс юугаач даалгахгүй амьдарч үзээд нэг дүгнэлт...
    203.91.118.156
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-16 06:24:20
    Эрхмүүдийн ихэнх нь бидний амьдралын төлөө бидний дундаас гарчихаад эрх ямба эдлээд ирэхээрээ биднийгээ мартчих юм даа
    182.160.40.13
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-16 03:08:50
    Энэ ардчиллынхан чинь анх гарч ирэхдээ эрх ямбыг хасна, дугуй унаж ажилдаа явна, өөр юу юу ч билээ ярьж гарч ирээ биз дээ. одоо хэрэгжүүл.
    122.254.127.34
    Мэдэгдсэн Хариулах
  • irgenEne haruul hamgaalalt gej aimaar mo 2015-01-15 16:44:47
    Haruul hamgaaalalt gej neg aimaar mongonii garlaga gargadag gazar bna .Tatvar tologchdiin mongiig iim erhuu hereggui yumand zarahaa boli
    182.160.3.89
    Мэдэгдсэн Хариулах
  • zocin  2015-01-15 15:45:48
    yalangyja ardcilsan namiinhan,huucin coz iin yeiin heden said yls tyriinhen yamba tai baina gej garcz iree bizdee,ted odoogiin tanar czig bailyy,hardaa,
    217.99.20.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Anu 2015-01-15 15:35:17
    Tusgai hangamgaasaa tatgalzaash hamgiin ehend AN-iinhaan. Ta nar tusgai hangamgiig tsutslaya gej hoshgirsoor garch irsen biz dee.
    173.73.103.198
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-15 13:17:19
    Наадуул чинь тэр хэрэглээнээсээ гадна барагдашгүй их мөнгийг луйварддаг юм шүү дээ. тэр мөнгөөрөө 1000 жил амьдарсан ч чадах хэмжээтэй.
    122.254.127.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Хас 2015-01-15 11:54:56
    Европын эдийн засгийн хямралаар Грек улс л гэхэд сайд нар нь цалингүй ажиллаж байсан. Гэтэл манай төр засаг ямар их хямрал болж байсан өөрийнхөө хангамжид халда...
    103.229.120.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Z 2015-01-15 11:26:37
    Darga nariin unaa, shatahuuni mungiig has. Mashingui bolgoson ch yadag yum. Albanii unaag avgai huuhdiig zuuhud l hereledeg. Uruuni m.kv-iig togtooh ni mash zuv...
    27.123.214.117
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-01-15 09:33:59
    Эдэнд ямар юмны халамж байх ёстой юм цаана чинь цалингүй ажиллая гэж гуйж байна ш дэ тэд сая дахин олоод авдаг юмаа гэдгээ өөрсдө ил хэлж байна ш дэ Бид яана да...
    202.131.226.221
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганаа 2015-01-15 08:30:39
    Дэд сайдыг шууд,туслах,зөвлөхүүдийг хасч ажилласан,бүтээл гаргасан хэрээр байх боломжтой. Давхар агентлагуудыг хасах хэрэгтэй. Ж.нь: БХТ, ГХГЗЗГазрыг нэгтгэхэд ...
    103.242.46.65
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-01-15 08:10:57
    tord garsan baychuul TED ba BID gej ard tumnee yalgabarlan gaduurhaj uzdeg in tansaglal yambaaraa ilerch baidag
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • нараа 2015-01-15 07:46:30
    зарим газрууд нутаг явсан унааны мөнгө авсан байна ер нь тэгж өгдөггүй шүү тэр байтугай хэдэн төгрөгны цалин авч байгаагаа мэдэхгүй байна
    112.72.13.162
    Мэдэгдсэн Хариулах
  • demjij bna 2015-01-15 07:42:27
    tatbar nemeed hymarlaas garsan turshlaga ali ch ulsad bhgui
    202.179.20.67
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-01-15 06:59:38
    Төрийн жирийн албан хаагчдад тийм их хангамж байдаггүй юм аа. 2 жилдээ нэг удаа нутаг явах бол замын зардлыг нь л илүү өгдөг. Өөрөөр хангамж байхгүй.
    112.72.6.42
    Мэдэгдсэн Хариулах
  • АН-г тарая 2015-01-15 05:40:07
    АН-хан ичинэ гэж байхгүй ээ. Ард түмнийг цусгүйгээр чимээгүй ядууруулж, өлсгөж, өвчинд нэрвэгдүүлж, архинд оруулж, хооронд нь алалцуулж хөнөөх бодлоготой.
    183.81.171.133
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2015-01-15 05:01:21
    avlgal avsan .. tosvooos hulgai hiiisen tom tom mongonuuudiiig tsugluuulbal ovooo mongo garnadaaa
    182.160.5.69
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk  2015-01-15 04:57:59
    toriin alban haagchiin buh halamj tansaglaliiig jagsaaltaaar mdeh ymsan yaj medehuuuu
    182.160.5.69
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-15 04:18:33
    Монголын ядуулуулсан хамгийн гол буруутан бол үе үеийн их хурал мөн тэд л биднийг ийм их өртөй, бас ийм их ядуу болгосон эдзэд мөн ард түмний дайсан бол УИХ мөн...
    202.21.106.138
    Мэдэгдсэн Хариулах
    • jjjj 2015-01-15 05:30:09
      yug unen
      122.201.17.34
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-15 04:05:17
    Хогийн ногоон уут, Цэвэр агаар төсөл, Гадны буцалтгүй зээл тусламжийн зарцуулалтууд, гэх мэт олон зүйлээс мөнгө иддэг явдалаа зогсоох хэрэгтэй,
    202.21.106.138
    Мэдэгдсэн Хариулах
  • onigoo 2015-01-15 03:56:58
    Oorchloltiig ooroosoo... odoo bol onigoond oroh bh ene ug
    202.72.245.252
    Мэдэгдсэн Хариулах
  • Отгонбаяр 2015-01-15 03:29:51
    Аль болох хэмнэлттэй, хэрэгтэй зүйлд яагаад төрийн болон төсвийн мөнгийг хэрэглэж болдоггүй юм бэ. Одоо энэ миниий сэтгэгдэл бичиж байгаа сайтны хуудас шиг
    119.40.97.96
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2015-01-15 03:28:53
    Би лав төрд 17 жил зүтгэж байна. Ээлжийн амралтаа аваад төрсөн нутагруугаа амарлаа гээд нэг ч төгрөг авч үзээгүй шүү. Гэхдээ авч болно гэдгийг мэднэ.
    203.91.118.178
    Мэдэгдсэн Хариулах
  • ok 2015-01-15 03:28:16
    odoo darga nar tavilgaa so;iod ehellee, bas l tansaglal
    203.91.119.100
    Мэдэгдсэн Хариулах
  • Ö.Áàäàð÷ 2015-01-15 03:11:54
    Òºðèéí ºíäºðëºã¿¿ä îëîí æèë òàíñàãàëñàí äàà Òà á¿ãä è÷ýý÷ýý á¿òýýæ õèéñýí á¿ãä ÷èíü íý
    202.5.196.199
    Мэдэгдсэн Хариулах
  • Сүрэн 2015-01-15 03:06:36
    ТӨРИЙН ЯАМ, ЗАРИМ АГЕНТЛАГ,ШҮҮХ,ПРОКУРОРЫН БАЙРУУДЫН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫГ ХУВИЙН ГЭРЭЭТ ХАРУУЛААР ХИЙЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ. БАРУУНЫ ОРНУУД БҮГД ГЭРЭЭТ ЮМ БИЛЭЭ
    103.229.123.52
    Мэдэгдсэн Хариулах