Д.Дэмбэрэл: Бондуудын өрийг төсөвт оруулж төлөхөөс өөр аргагүй
УИХ-ын чуулганы хуралдаанаар  Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжүүлж байгаа юм. Төсвийн байнгын хорооны дэмжигдээгүй саналуудаар санал хурааж байна. Бондын эргэн төлөгдөх хүүг урсгал зардлыг гамнаж төлнө гэсэн саналыг УИХ-ын дарга З.Энхболд юм.  Гэсэн ч түүний санал дэмжигдсэнгүй.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан гишүүний зүгээс Чингис, Самурай  бондын төлбөрт жилд хэдэн тэрбум төгрөгийн төлбөр хийгдэж байгааг тодрууллаа. Түүний асуултад Сангийн сайд Ч.УлаанТөсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна. ҮАБЗ-өөс чиглэл өгсөн учраас төсөл оруулна. Томоохон өөрчлөлт хийж, ажиллана. Чингис бондод жилдээ  114 тэрбум орчим төлбөр хийгдэж байгаа” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Бондуудын өрийг төсөвт оруулж төлөхөөс өөр аргагүй. Би УИХ-ын даргыг энэ хуулиа татаж авахыг санал болгож байна” гэсэн юм. Ингэснээр УИХ-ын дарга З.Энхболд "Өрийн удирлагын сан байгуулагдаагүй байна. Тиймээс Өрийн сан байгуулагдахаар бондын хүү төлөгдөж эхэлнэ гэж тооцоод энэ саналаа татлаа" гэсэн юм.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Жаагий 2014-05-23 06:30:54
    Бондын хөрөнгийг төсөвт оруулж батлаагүй юм чинь төсөвт оруулж төлж болохгүй. Мэдэж захиран зарцуулсан хүмүүс төлөх естой. Бондын өрийг Их хурлаар оруулж зарах хэрэгтэй.
    27.123.213.4
    Мэдэгдсэн Хариулах