Хотын орлогч нар хууль зөрчсөөр байгаа юу
Сүүлийн үел бүх л зүйлийг танана хасна гэж ярих боллоо. Хамгийн түрүүнд танахаар яригдсан асуудал бол 350 орчим төрийн албан тушаалтнуудыг цомхтгохоор болсон юм. Эд нарын дийлэнх нь  дарга нарын зөвлөх, орлогч нар байв. Энэ таналтад хамгийн түрүүнд хотын Засаг даргын зургаан орлогчийн асуудлыг хөндөж байгаа юм. Зургаан орлогчоос ердөө хоёрыг нь үлдээхээр ярьсан. Гэтэл нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл орлогч дарга нараа ажлаас нь чөлөөлөхгүй авч үлдэнэ гэдгээ хэлсэн. Орлогч дарга нар ч бид цалингүйгээр ажиллах болно гэж мэдэгдсэн. Ингэж хэлсэн нь олон хүний эгдүүцлийг төрүүлээд байгаа юм. Цалингүй ажиллана гэсэн чинь юу гэсэн үг вэ.

Тэдэнд цалингаас илүү эрх мэдэл нь чухал байна. Эрх мэдэл нь цалингаас илүү орлого авчирдаг байх нь гэсэн нийгмийн шүүмж их байна. Тэднийг төсөл, хөтөлбөрүүдээс орж ирсэн хөрөнгөөс цалинжуулах гэнэ. Үнэхээр л төсөл хөтөлбөрөөс илүү их мөнгө гараад байдаг юм бол түүнийгээ улс орныхоо хөгжилд зарцуулж танах гээд байгаа төсөвтөө нэмэрлэвэл хэрэгтэй баймаар.

Тэгээд ч ингэж ажиллах нь хууль зөрчсөн явдал гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт  хэлсэн. Тэрбээр “Хуульд хэдэн орлогч байна гэж заасан тэр хэмжээний л орлогч байна. Хоёр орлогч байна гэсэн бол хоёр л орлогч байна. Цалингүй ажиллана гэвэл хууль зөрчсөн явдал болно. Цалингаа аваад хандивладаг зүйл бий, гэвч тэр бол огт өөр харилцаа” хэмээсэн юм. Тэгэхээр энэ бүхнийг хотын мэр зөрчөөд байхгүй байх.

Нийслэлийн Засаг даргын орлогч сард дунджаар 900 орчим мянган төгрөгийн цалин авдаг. Мөн хангамж, утасны дугаар, шатахууны төлбөр гэхчлэн нэмэхэд сард 3.6 сая төгрөгийг улсын төсвөөс авдаг байна.Ингэснээр жилд нэг орлогч 43 сая төгрөгийн цалин авдаг аж.

Нийслэлийн ИТХ-ын зарим төлөөлөгч орлогч дарга нарыг цомхотгохыг дэмжиж байна.

Төслөөс цалин авна гэдэг авлигыг өөгшүүлнэ гэсэн үг

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Энх-Амгалан

-Өмнө нь хоёр, гурван орлогчтой болоод л байсан шүү дээ. Одоо болж л таарна. Нийслэлийн Засаг даргыг өвчтэй чөлөөтэй үед ч хоёр орлогч ажлаа аваад явах бололцоо байгаа. Зургаагийн зургаан орлогч хэрэггүй. Цалингүй орлогч гэж юу байх вэ дээ. Ямар буяны байгууллага уу. Төсөл хөтөлбөр санаачлаад тэрнээсээ цалинж гэж байгаа бол чи тэр төсөл хөтөлбөрөөсөө мөнгөө босго, ямар нэгэн аргаар амьдар гэсэн үг биз. Энэ чинь нэг талаараа авлигыг хөхүүлэн дэмжих, тэр лүү түлхэж байгаа учраас байж болохгүй зүйл. Хэрвээ үнэхээр орлогчийн цалин хөлсийг хасна гэж байгаа бол Улаанбаатар хотын Засаг даргын орлогч гэсэн статустай байх ёсгүй. Тэр хүн тухайн төслийнхөө удирдагч гэсэн нэрээр явах ёстой.

Ер нь төсвийн хэмнэлттэй горимд шилжиж байгаа бол давхардсан яам агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газруудыг эргэж харах л ёстой.
 
Төсөл хөтөлбөрөөс цалинжина гэсэн зүйл байхгүй

Ямартай ч цалингүй ажиллах гэж байгаа Засаг даргын орлогч нар өөрсдөө ямар байр суурьтай байгааг сонирхлоо. 

Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа

-УИХ-аас баталсны дагуу 186 орон тоо цомхтголд орж байгаа. Эдгээр хүмүүсийн цалингийн зардлыг танаж төсвөө баталсан. Тэглээ гээд хэн нэгнийг ажилгүй болгож гудамжинд хөөх эрх төрд, хувийн хэвшилд ч байхгүй байх. Зургаан орлогч дарга чиг үүргийнхээ дагуу өнгөрсөн хугацаанд боломжийн ажилласан. Гэхдээ одоогоор энэ асуудал яригдаж байгаа болохоос биш эцэслэгдээгүй.
 

Нийслэлийн Засаг даргын орлогч сард дунджаар 900 орчим мянган төгрөгийн цалин авдаг. Мөн хангамж, утасны дугаар, шатахууны төлбөр гэхчлэн нэмэхэд сард 3.6 сая төгрөгийг улсын төсвөөс авдаг байна.Ингэснээр жилд нэг орлогч 43 сая төгрөгийн цалин авдаг аж.



Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай

-Цалингүй ажиллана гэдэг нь хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Мөнгө аваагүй юм чинь би юу гэж хариуцлага хүлээдэг юм гэж бултах боломжтой. Тэгэхээр цалингүй ажилтнаар төрийн байгууллагыг удирдуулаад явна гэдэг буруу юм. Үнэндээ биднийг цалингүй ажиллууллаа гээд зам цэвэрлэдэг нэг хүнийг л ажилд авах хэмжээний санхүү бүрдэнэ. Тэр хүмүүс 800, харин бид 900 мянган төгрөгийн цалин авдаг. Өөрөөр хэлбэл нийслэлийн төсвийг 15 тоннын даацтай гэж үзээд дөрвөн орлогчийг цалингүй болголоо гэж бодоход нэг шанага ус хэмнэхтэй адил. Засаг даргыг хоёр орлогчтой ажиллуулахад төсөв хэмнэх сайн талтай харагдах хэдий ч цаана нь олон асуудал байгааг мэдэхгүй байна. Чиг үүргийн зургаан орлогчийн ажлыг хоёр хүн хийхэд Засаг дарга ч тэр, үлдсэн орлогч даргын хийж, хийх гэж буй үйлдэл нь муухай харагдах болно. Тэгээд л нөгөө шүүмжлэлээ хэлээд эхэлнэ.  Биднийг төсөл хөтөлбөрөөс цалинжуулна гэсэн зүйл байхгүй.

Зам тээврийн дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр

-Нийслэлийн Засаг даргын орлогч нарыг огт цалингүй ажиллуулах юм шиг мэдээлэл гараад байна. Энэ оны улсын төсвийн тухай хуулиар орлогч дарга нар цалинжихгүй. Харин нийслэлийн төсвөөс цалинжина. УИХ-аас бүтэц чинь том байна, үүнд мөнгө санхүү их гарч байна гэж ярих нь зүйтэй байх л даа. Гэхдээ хийх ажлын талаар л яримаар юм. Гэтэл үндсэндээ хэдэн орлогчийг хэрхэх тухай хэчнээн сар ярилаа. Ийм байхад төрийн ажил ямар байх вэ дээ.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2015-01-18 19:48:02
    Gantomoroo tsalingui bitgii ajil hii manai oedliin uildvert induuchin mash heregtei bna.Sain induuchin meregjil chine mash heregtei meregjil tsalin sain avna
    182.160.0.16
    Мэдэгдсэн Хариулах
  • Ochirbat  2015-01-15 19:08:27
    Ochirbat geed orlogch ni uruunduu vodka l uuj baina. Bat Erdene orlogch uruunduu Uuliig unagakh nairuulgaa yarij baina,
    108.56.199.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Anu 2015-01-15 15:46:36
    Ulsiin tusvuus bish niisleliin tusvuus tsalingina geed yuu yariad baigaa yum bol. Niisleliin tusuv tatvar tulugchdiin munguur burddeggui yum uu.
    173.73.103.198
    Мэдэгдсэн Хариулах
  • гаяа 2015-01-15 14:14:50
    хүн цалингүй ажиллана гэдэг, хорвоод ирсэн сайхан цаг боломжоо булшилж байгаа хэрэг, бас хариуцлагаас мултархын эхлэл, цаашлаад хахуул авах субеът нарийсахын ши...
    122.201.22.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Undur 2015-01-15 12:28:39
    Nadad xun tsalin avaxgui tanaid tuslya gevel ene yaagaad ingeed bna? geed bi aina aa! Ineedtai garuud. Burxan bagsh tumen olond ingej tusladag yum gesen.
    202.126.91.159
    Мэдэгдсэн Хариулах
  • Naran 2015-01-15 12:23:26
    Tsalin baixgui + Xariutslagagui = Avilgalch Iim yu xiideg tsaichixsan uls tor baix yum daa! Anx l ulsiin dotor uls baiguulax gej bgaa yum shig amalsan sh dee!
    202.126.91.159
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-15 08:20:30
    бүх шатны байгууллагад дарга бий, бас дотроо хэлтэс, газартйа бол тус бүрдээ даргатай. ийм байхад орлогч, дэд дарга нарын орон тоо ёстой хэрэггүй ш дээ.
    124.158.74.185
    Мэдэгдсэн Хариулах
  • Batbayr 2015-01-15 07:56:54
    Jolooch, Tuslah gesen 12 hunii oron too ursgal zardal bgaa
    202.131.231.230
    Мэдэгдсэн Хариулах
  • ee Batuulee ee ee 2015-01-15 06:48:56
    Ye ye boowoo Batuulee ene olon orlogch nertei toswiin mongiig uren teran hiideg humuusee halaach ee!
    103.9.91.67
    Мэдэгдсэн Хариулах
  • ннн 2015-01-15 05:34:37
    Цалингүй ажиллана гэдэг чинь би авилгга авчихдаг гэсэн үг үү
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Naiz 2015-01-15 05:05:05
    оёдлын үйлдвэрийн индүүчин Гантөмөр овоо албан тушаалд дүртай болжээ их хурал хотыг мэдэхгүй хэмээн их онгирсон байх чинь
    150.129.141.157
    Мэдэгдсэн Хариулах
  • гүр 2015-01-15 04:58:41
    цалингүй ажиллана гэж хэнийг доромжлоод байгаа юм, цалин хэрэггүй бол ажиллах хэрэггүй штэ.
    182.160.0.250
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2015-01-15 03:46:30
    Tsalin bas avdag baisan yum uu, tsalingui ch gesen ajillaya gej helsseniig ni yu gej oilgoh ve
    182.160.37.21
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-15 03:23:17
    Юу ч хийдэггүй, боловсролгүй хотын орлогч нарыг одоо ард түмэн таньж авч байгаа байх даа, авилга авах гэж улайрч, бүүр цайжээ, АН-ын нүүх цахай нэг иймэрхүү
    202.179.22.117
    Мэдэгдсэн Хариулах
  • boldoo 2015-01-15 03:19:54
    Gantemer ch dutahgui arhichin shuu SHD- han andahgui
    202.70.43.18
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-01-15 03:18:48
    Засгийн газрын 2014.11.21-ний 360 дугаар тогтоолд Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Сайханбилэг гээд хэвлэлтэнд гаргачихсан байх юм. Сайн хянал даа
    203.91.116.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд 2015-01-15 03:02:02
    ОЧИРБАТ АРХИДАН СОГТУУРАХ ХУУЛЬ Л ЗӨРЧСӨН БАЙХДАА
    103.229.123.52
    Мэдэгдсэн Хариулах
    • хамаатан нь: 2015-01-16 03:29:08
      Нийгмийн бодлого хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл яаж яваад ямар аргаар энэ суудалд морилж хайрласаныг ер ойлгохгүй байна. Зүгээр л мануухай. Ажил хийж мэддэггүй......
      124.158.112.16
      Мэдэгдсэн Хариулах