Р.Бурмаа сайд юуны учир тариаланчдаа хөсөр хаясан шийдвэр гаргав
Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооноос  Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад мэдэгдэл хүргүүлэх болсон  талаараа сэтгүүлчдэд мэдээллээ. Манай тариалан эрхлэгч компаниуд өнгөрсөн намар Оросоос улаан буудай, гурил импортоор оруулж ирэхийг эсэргүүцэж байсан  юм.  Энэ удаа ч мөн ийм л зүйлийг ярилаа.Манай тариаланчид энэ жил урьд жилүүдээс  харьцангуй өндөр ургац хураан авсан юм. 350 мянган тонн улаан буудай улсад нийлүүлсэн.  Үүгээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж буй. Энэ бол том амжилт.  Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан ч  улаан буудайн хүрэлцээ, чанар сайн байгаа  талаар удаа дараа мэдэгдэж байлаа.Гэтэл энэ оны 1 дүгээр сарын 7-нд 20 мянган тонн улаан буудай импортлох зөвшөөрлийг гурилын үйлдвэрүүдэд олгосон нь тариаланчдын урмыг хугалж орхижээ.

Өнгөрсөн оны 9 дүгээр сард  бас яг ийм бүтэлгүй шийдвэр гарч, “Улаанбаатар гурил” зэрэг  гурилын компаниуд  ОХУ-аас 50 мянга орчим  тонн  улаан буудай импортлохоор болсон нь бөөн маргаан үүсгэсэн юм.  Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй Сэлэнгэ, Төв аймгийн  тариалангийн  талбайгаар явахдаа уулзаж, “Гадаадаас импортоор  улаан буудай, гурил оруулах асуудал байж  болохгүй. Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй” гэж хэлснийх нь дараахан  тийнхүү  эсэргүүцсэн мэт  импортлох болсонд тариаланчид дургүйцэн бослого гаргахаа шахсан.

Ингээд яам, тамгын газрынхан, гурил үйлдвэрлэгчид, тариалагчид бүгдээрээ дөрвөн талт хэлэлцээний ширээний ард суугаад  импортыг  зогсоож, квотыг нь 2015 оны 3 дугаар сарын 1 хүртэл дахин олгохгүй  гэж тохиролцсон байлаа.  Хэрвээ гурил үйлдвэрлэгчдэд импортын  квот өгөхөд хүрвэл тариалан эрхлэгчидтэй заавал уулзаж ярилцан шийдвэрлэж байхаар болсон байв. Гэвч энэхүү шийдвэр рүүгээ өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ганибал нар нулимлаа  хэмээн тариаланчид мэдэгдэв.

Улсынхаа  хэрэгцээг  бүрэн хангаад, цаана нь илүү гарах  хэмжээний  их  улаан буудай  хураачихаад дээр нь Оросоос  11.5  тонн гурил, 20 мянган тонн улаан буудай, нийт дүнгээрээ  15 сая долларын  импорт  хийвэл  дотоодын  үйлдвэрлэгчдээ  шууд “шатаасан” явдал  болно.  Иймээс тариаланчид  дургүйцлээ илэрхийлэх нь зүйн хэрэг.  Тэд одоо болтол урьд нь нийлүүлсэн улаан буудайныхаа  мөнгийг авч чадаагүй байгаа гэнэ.  Иймэрхүү  байдал  цааш үргэлжилбэл  ирэх жил, түүний дараагийн жилд ч улаан буудай  тариалах боломжгүй болно гэж  байна. Импортоор гурил, улаан буудай оруулж ирээд л гурилын үйлдвэрүүддээ шахаад байх юм бол ер нь дотооддоо бид тариалан эрхлэх хэрэг юу  билээ хэмээн тариаланчид ундууцаж байв.

Р.Бурмаа сайдын гаргасан 20 мянган тонн улаан буудай импортлох шийдвэрийнх нь талаар асууж тодруулахаар тариаланчид уулзахад хоёр өөр зүйл хэлж байгааг ч “Газар тариалан” холбооныхон ярьж байна.  Эхлээд сайд “Энэ бол бодлогын алдаа” гэж байснаа дараа нь “Энэ миний хариуцах зүйл биш. Урьд нь тэгээд шийдчихсэн байсан. Надад хамаагүй шүү” гэх ухааны юм яриад сууж буйд тариаланчид бухимдаж байна. Шийдвэр гаргах ёстой салбарын сайд нь “Надад хамаагүй, би оролцоогүй” хэмээн хээв нэг хэлээд сууж байгаа нь ажилдаа ямар ханддагийн илрэл юм гэж байсан.

Ямартай ч тариалан эрхлэгчид Р.Бурмаа сайдыг 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн сайдын тушаалыг   энэ сарын 20-ны дотор хүчингүй болгохыг шаардлаа. Мөн  Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дагуу гурилын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгосон атал үйлдвэрүүд нь бүтэн хоёр жилийн турш тариалангийн компаниудаас авсан улаан буудайн төлбөрөө  төлж барагдуулаагүйг сануулж, үүнийгээ нэн даруй олгуулах арга хэмжээ авахыг шаардаж байгаагаа илэрхийллээ.

 
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-02-04 06:41:11
    Сайд гэгдэх Бурмаа тариаланчидийн бодит үгийг сонсож зөв шийдвэр гаргах байтал, та нарыг өндөржүүлсэн төвшинд шалгана гэж дарамтлаж уурсан байгаа нь тэнэг...
    112.72.11.113
    Мэдэгдсэн Хариулах
  • Tarialnchid  2015-02-01 13:15:47
    TEDSang huvichilj avah gesen dald sanaagaar l Chinbat tariachdiig urdaa bairj, zasgiig shantaajilj baigaa shdee. Tariachid hetseeudsen um bhgui.
    43.242.243.17
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-01 09:09:43
    Бурмаа авгай минь энэ төрөөс зайлаад өгөөч. үнэн ч шурдага ажилчин хүмүүсийн хийсэн хөдөлмөрийг хайр найргүй уландаа гишгэлсэн муу хөгийн хөгшин гахай.
    112.72.13.81
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-01-15 23:32:54
    yu ch medehgui yum chini yaj zov shiidver gargaj ajillah ve dee. Ooroosoo icheech. Durmaa.
    156.111.216.131
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-01-15 21:11:11
    teneg avgai mini ogtsorvol taarna heleh ch muu ug alga daa muu hagas medreltei gahai mini
    202.70.46.200
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-01-15 10:42:35
    ene avgai lav yumtai ene hol yavkuee buru zunuchij hahaha harij tsaigaa uu avgai mine zodiishu
    103.229.120.204
    Мэдэгдсэн Хариулах
  • b 2015-01-15 03:25:25
    Би хямд чанартай гирул идмээр байх юм. Яах вэ та минь ээ. орсоос одоо л будааг нь авах хэрэгтэй. Рубьлийн хашн юу болоод байаа билээ айн. Тэгээд гурилийн үнийг...
    43.242.243.148
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2015-01-19 08:58:25
      buudain chanar muu bolood oros ulsaas avah geed bga ym bish shu dee naaduul chin gadna talaasaa hund medegdehguin tuld ingej tailbarlaj bga ym
      202.179.20.90
      Мэдэгдсэн Хариулах
  • deeremchid 2015-01-15 01:26:33
    tarailanhcid geed baigaa uvchtei yumnuud zugeer l deeremchid ch dee, ulsaas xeden terbumaar tonoj hulgaildag garaad. Gatsuurtiin Chinbat, Tsanadeleg, Perelnei, ...
    202.131.225.254
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2015-01-19 08:59:52
      ooroo yu ch hiigeegui bj huniig muulahdaa yasan sn ym Chimbaa tiim muu hun ym bol yagaad iim olon huniig ajilaar hangaad mongolo ulsad iim ih tatvar tolood bn
      202.179.20.90
      Мэдэгдсэн Хариулах
    • Mi 2015-01-15 12:10:59
      Perenlei bol byr yg ulaan deeremchin dee.Ulsin mungu ideed ih tom huwiin 3 haus barid suuj bdag.Uneheer luivarchin...
      89.78.11.105
      Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-15 01:13:04
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.189
    Мэдэгдсэн Хариулах