Сургуулийн цагдаагаар 18000 эцэг, эх ажиллажээ
Улаанбаатар хотын цагдаагийн газар, сургуулийн цагдаагийн үйл ажиллагааг дүгнээд цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс эхэлсэн “Сургуулийн цагдаа” хөтөлбөрийн дагуу нийслэлийн сургуулиудад нийтдээ 18000 эцэг, эх “Сургуулийн цагдаа”-гаар ажилласан байна.
 
Эцэг, эх ээлжээр өдрийн цагаар сургуулиудын орчин, ойролцоох газарт хяналт тавьж ажилласнаар хүүхдүүд гадны гэмт халдлагад өртөх, хулгайд эд зүйлээ алдах болон булаалган дээрэмдүүлэх явдал эрс багассан аж. “Сургуулийн цагдаа”-гаар ажиллаж буй эцэг, эхэд албан байгууллагаас нь цалинтай чөлөө олгож байхаар зохицуулагдаж байгаа нь үр дүнтэй, хяналт шалгалт хийх, хүний идэвхийг нэмэгдүүлсэн хэрэг болж байгаа гэнэ.
 
Энэхүү хөтөлбөр сурагчдын амралтын үеэр түр завсарласан байгаа бөгөөд хичээл эхлэхээр үргэлжлүүлэхээр болжээ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-14 08:51:04
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.98
    Мэдэгдсэн Хариулах