Л.Бямбаа: Хөрөнгө оруулагчдад дохио өгөх хэрэгтэй
Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө батлагдаад 16 хоног өнгөрчээ. Энэ талаар эдийн засагч Л.Бямбаа өөрийн байр сууриа илэрхийллээ.

-Эдийн засгийг 100 хоногт эрчимжүүлэх хөтөлбөрийг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байгаа. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Хямралаас гарч болох ажлуудаа хийх нь зүйтэй. Мэдээж удаан хугацаанд үр дүн нь харагдах ажлыг хойш тавиад орхиж болохгүй. Тухайлбал, хууль батлагдсаны маргааш эерэг үр дүн гарна гэж хүлээж болохгүй. Эсвэл 100 хоногийн дараа ч нэхэж болохгүй. Учир нь энэ нь хамгийн багадаа 2-3 жилийн дараа л бодит амьдралд ямар нөлөө үзүүлснийг харуулдаг. Бидний гол зорилго хуулиа батлуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

-Иргэдийн хувьд 100 хоногийн дараа өргөс авсан мэт эрүүлжсэн эдийн засагтай болно гэсэн хүлээлт байгаа шүү дээ?

-Ерөнхийдөө иргэд болон бизнес эрхлэгчдийн хувьд сөрөг хүлээлт байгааг анзаарсан. Хүн бүр хямрал болж байна, хүндэрч байна, унаж байна гээд байгаа болохоор тоо баримтад дүн шинжилгээ хийхгүйгээр хандаж байгаа юм. Мэдээж иргэдийн хувьд инфляци, валютын ханшийн өсөлт халаасан дахь мөнгийг нь үнэгүйдүүлж байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг эдийн засгийн оношилгоо зөв хийхгүйгээр хямарсан гэж хэлж болохгүй. Тэгэхээр эдийн засаг бодитоор
дордсон хүлээлтээс илүү сөрөг хүлээлт илүү хор хөнөөлтэй. Тиймээс одоогийн нөхцөл байдлыг тодорхой болгож хүмүүст ойлгуулах хэрэгтэй байна.

-Эдийн засаг 100 хоногт эрчимжих боломж бий юу?

-Хамгийн гол нь ойлголтуудыг цэгцлэх хэрэгтэй юм. Түүнчлэн татвараа хөшүүрэгдэх зүйл бий. Цаашид тогтвортой байлгах Хуулийн төслүүдийг гаргаснаар үр дүн урт хугацаандаа харагдана.

-Ямар гарц байна?

-Ер нь аливаа зүйл дан ганцаараа биш, цогцоороо шийдэгдэнэ.  Жишээлбэл, хуулийн орчныг тодорхой болгох, гадаадын хөрөнгө оруулагчдад дохио өгөх, Оюутолгойг шийдэх, зохицуулалтын орчноо ойлгомжтой болгох, дэд бүтцийн шийдвэрүүдийг хурдан гаргах хэрэгтэй.

Д.ОЮУНЧИМЭГ
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.