Осол гэмтлээс сэргийлэх аян 10 хоног үргэлжилнэ
Засгийн Газрын 2001 оны 224 дүгээр тогтоолоор жил бүрийн нэгдүгээр сарын сүүлийн 10 хоногийг "Осол гэмтлээс сэргийлье” өдөр болгон тэмдэглэдэг.
Сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь осол гэмтлээс үүдэлтэй өвчлөл, нас баралт болоод байна. 2014 оны байдлаар осол гэмтлийн шалтгаант нас баралтын 2865 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны үеэс 2.7 хувиар нэмэгдсэн байна.
Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон бусад салбар, яамдын оролцоотойгоор “Осол гэмтлээс сэргийлэх” аян зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү ажлын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэж байна.
-2015 оны 01 дугаар сарын 15-ны өдрийн 11.00 цагт Эрүүл мэнд, спортын яамны Сургалт мэдээллийн А зааланд Хэвлэлийн бага хурал зохион байгуулна;
-Эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” гарын авлага, сурталчилгааны материал боловсруулж түгээнэ;
-Дүүргийн эмнэлэг, төвүүдийн эмч мэргэжилтнүүдэд осол гэмтлийн үед үзүүлэх тусламжийн талаар сургалт зохион байгуулна;
-Сонгосон өрх, дүүргийн эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгийн ажилтнуудад осол гэмтэл, хүчирхийлэлд өртөгсдөд нийгэм хамт олонд суурилсан нөхөн сэргээх тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт зохион байгуулна;
-Осол гэмтлээс сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр мэдээллийн суваг ашиглан олон нийтэд мэдээлэл түгээнэ;
-Осол гэмтлээс үүдэлтэй аюул, хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар иргэд, олон нийт, тээврийн хэрэгслээр зорчиж буй зорчигчид болон жолооч нарт зориулж мэдээлэл хүргэнэ;
-Сонгосон дүүрэг, төвүүдэд байрлалтай сургууль, цэцэрлэгийн хар цэгийг тодорхойлж хальтиргаа гулгаа үүсгэж буй орчныг аюулгүй болгох ажлыг өрх, хороодын СӨХ, Оюутны холбоо болон их, дээд сургуулиудын оюутнуудтай хамтран хэрэгжүүлнэ;
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-14 07:09:25
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.98
    Мэдэгдсэн Хариулах