Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцээд санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Ингээд дараагийн асуудал болох Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байсан боловч уг хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзлээ.
Харин уг асуудлын дараа Тусгай хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. Тусгай хяналтын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Батхүүг улируулан томилох саналыг дэвшүүлж, гишүүдийн олонх дэмжлээ.

Г.Сүрэн
olloo.mn
olloo.mn