СХД-ийн АН-ыхан Л.Эрхэмбаярыг эсэргүүцэн жагсах гэнэ
Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо энэ сарын 06-ны өдөр хуралдаж, Үндсэн дүрмийн дагуу дунд шатны намын хорооны гишүүдийг хуваарилсан тойрог, мандатын тоог хэвээр хадгалахаар болсон билээ. Учир нь ҮЗХ-ны зарим гишүүд төрийн албанд томилогдсон учраас нөхөн сонгууль явуулах зайлшгүй шаардлага гарсан юм. Ингээд хэд хэдэн сонгуулийн нутаг дэвсгэрт өнгөрсөн амралтын өдрүүдэд нөхөн сонгууль явуулсан. Үүний нэг нь СХД-ийн АН-ын зарим хорооны гишүүний нөхөн сонгууль юм. Гэхдээ тус дүүргийн нөхөн сонгууль тус намын фракциудын зөрчил, маргалдааныг улам тод томруун болгож өгсөн. Өөрөөр хэлбэл нам доторх фракци, бүлэглэлүүд энэ үеэр хурцдаж, жагсаал тэмцэлдээ хүрсэн нь үнэн билээ.

Тодруулбал, энэхүү хурлаас дүүргийн  намын даргаар нийслэлийн иргэдийн  төлөөлөгч Ш.Одгэрэлийг, дэд даргаар СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг томилж, намын зургаан дэд дарга, хэрэг эрхлэх газрын дарга нарыг сонгосон. Гэвч 106 гишүүний 60 нь оролцсон уг хурлыгнамын бусад гишүүд  хууль бус болсон хэмээн Сонгинохайрхан АН-ын хорооны гишүүд намын байрныхаа гадаа жагссан юм. Тэгвэл хууль бус сонгуулийн цаана Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын албыг түр гүйцэтгэгч болоод удаагүй байгаа Л.Эрхэмбаяр байгаа гэх яриа гараад байна. Тэрбээр өөрийн гар хөлөө уг нөхөн сонгуулиар сонгосон ч бүтэлгүйтсэн байна.
Учир нь уг нөхөн сонгуулийг АН-ын Хяналтын ерөнхий хорооноос дүрмийн бус хуралдаан гэж үзэн хүчингүйд тооцжээ.

Дашрамд дуулгахад, Иймээс хууль бус нөхөн сонгууль явуулсан намынхаа үнэт зүйл, эв нэгдлийг бусниулж, амин хувийн эрх ашгаа дээгүүр тавьдаг Л.Эрхэмбаярыг эсэргүүцэж, АН-ын анхан, дунд шатны  гишүүд дэмжигчид жагсаал хийхээр нэгдээд байгаа гэх мэдээлэл байна.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • AN demjigch 2015-01-14 06:03:31
    Ene odoo mongoloor 5 ug bichij chadahgui baij yaj tom tom yum yarina. AN mini hurdhan tolowahildoo mongol uls ta nariig harsaar sohorloo shuu
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-14 04:56:36
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Ахмад гижүүн Ванганжил 2015-01-14 02:25:40
    ,
    49.0.160.160
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-01-14 02:03:56
    хэ хэ, хэлэх ч үг алга, тэгээд нам нам гэж гүйх дуртай, одоо ч намаар иймэрхүү л хүмүүс оролдох юм даа, яваандаа боловсролтой хүмүүс намд хүч түрж орж ирэх байх...
    103.10.23.22
    Мэдэгдсэн Хариулах
  • ts 2015-01-14 01:50:02
    buun aldaa huralaaniig gene kkk bas huchinguid bolgosugai gene kkkk ene humuus neeree yana daa
    202.70.44.26
    Мэдэгдсэн Хариулах