А.Тлейхан: Бид мөнгөгүйгээс болж хямраагүй
Өрийн таазыг нэмнэ, нэмэхгүй хэмээн эрх баригчид хэрэлдээд суучихсан. Мөн 2015 оны төсвийн олон зүйлээс танахаар асуудал оруулж ирээд нийгмийн шүүмжийг хүлээгээд байгаа билээ. Тиймээс өнөөдрийн үүсээд байгаа цаг үеийн асуудлаар эдийн засагч хүний байр суурийг сонирхож, УИХ-ын гишүүн А.Тлейхантай ярилцлаа.

-Өрийн таазыг нэмэгдүүлэх тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ч.Сайханбилэг сайд томилогдсоныхоо дараахан бүх намуудад Засгийн газарт хамтарч ажиллая гэсэн хүсэлт тавьсан. Тэр үед МАН, АН-ын бүлгээс ажлын хэсэг гарч зөвшилцөл хийсэн. Зөвшилцлөөр өрийн таазыг нэмэхгүй гэж тогтсон. Уг нь энэ гэрээ албан ёсных баймаар. Тийм гэрээ хийсэн атлаа өрийн таазыг нэмээд байх нь буруу юм гэж бодож байна. Гэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу нийт өрийн тааз ДНБ-ний 40 хувиас хэтрэхгүй байх заалттай. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар 55.2 хувь хүрсэн талаар Сангийн сайд хэлж байна билээ. Тэгэхээр миний бодлоор нэгэнт л ийм байдалд ороод өмнөх Засгийн газар буруудсан юм бол тэр хэмжээгээр нь хуулийг  задалж өгөх ёстой. 70 биш 55.2 хувиар баталж өгөх хэрэгтэй байх. Гэтэл Ерөнхий сайд, Сангийн сайд нарын хэлж байгаагаар бид 70 хувиар баталсан ч гэсэн гаднаас нэмж өр тавихгүй гэж байгаа юм. Харин хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад баталгаа гаргана гэж тайлбарласан. Нийт оруулах хөрөнгө оруулалтын 10-20 хувиар баталгаа гаргана гэж байгаа. Тухайлбал, тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан компани 10 хувиар нь тооцоод 100 сая ам.доллар өгнө. Тиймээс бид баталгааных нь хэмжээгээр 70 болгож оруулж ирсэн гэсэн. Гэхдээ хаанаас, хэн ямар хөрөнгө оруулалт оруулж ирэх нь тодорхой байх ёстой. Гарах үр ашиг ч ил байх учиртай. Иймээс энэ бүхнийг тодорхой болгож, Өрийн удирдлагын тухай хуультай хамт УИХ-д оруулж ирэх нь чухал юм. Тэр үед асуудлыг хэлэлцэх нь зүйтэй.

-Өнөөдрийн байдлаар өрийн тааз 55.2 хувьтай байна гэж байгаа. Энэ зөвхөн газрын тавьсан өр үү, аль эсвэл томоохон компаниудыг оруулсан тоо юу?

-Хуулийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар эсвэл томоохон аж ахуйн нэгж, компани гээд бүгд л орж тооцогдож байгаа тоо. Үүнийг Засгийн газрын юм уу, хувийн хэвшлийн гээд салгавал арай бага тоо гарах байх. Өрийн удирдлагын хууль гэж хуулийн төсөл өргөн бариад тэр үед нь өр гэдгийг юу гэж үзэх юм бэ гэдгийг нарийн гаргах хэрэгтэй байсан. Гэхдээ олон улсын жишигт нийцсэн тодорхойлолт оруулж ирэх ёстой юм.

-Эдийн засгийн хямралаас гарахын тулд хоёр толгойг урагшлуулах нь нэн чухал. Энэ хүрээнд Тавантолгойг түлхэж байх шиг байна. Энэ дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсын 2008-2012 оны эдийн засгийн өсөлт хоёр том төсөлтэй шууд холбоотой. Оюутолгойгоос асар их хөрөнгө орж ирсэн. Харамсалтай нь, өнөөдрийн хувьд зогсонги байдалтай байна. Зогссон биш зогсонги гэж тодотгох  нь зүйтэй байх. Манай тал өөрсдөө дэгээнд орсон байдалтай байгаа нь ч нууц биш. Уг нь Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөснөөр дараа дараагийн хөрөнгө оруулалтыг даллана. Учир нь жижиг төслүүд хүлээлтийн горимд шилжчихсэн, харзнасан байдалтай байгаа.  Иймээс Засгийн газрын шийдэх нэн тэргүүний ажил нь хоёр толгой.

-Шинэ Засгийн газар Оюутолгойн талтай хэлэлцээр хийчихсэн юм биш биз?

-Тэгсэн байж болзошгүй. УИХ-аас баримталж байгаа зарчим нь УИХ-аар баталсан гэрээний үр ашгийг бууруулахгүй байх. Тавантолгой хувьд хөрөнгө оруулагчид тодорлоо. “Энержи ресурс” бол туршлагатай компани. Энэ компанийн угаасан нүүрс дэлхийн зах зээл дээр үнэ хүрч байна. Нөгөө хоёр нь манай борлуулах гол зах зээл. Тиймээс аль аль нь манай зах зээлтэй уялдсан. Гол нь Тавантолгойн менежментийг хувийн хэвшилд шилжүүлж байгаа ч өмчлөл нь төрийн мэдэлд үлдэх төдийгүй "Эрдэнэс Тавантолгой" компани лиценз эзэмшигч хэвээр байна. Мөн хамтарсан нэгдэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих, баяжуулах үйлдвэр байгуулах, нүүрсний орд газарт нэмэлт хайгуул хийж, нөөцийг нэмэгдүүлнэ гэх мэдээлэл бий. Үүнээс гадна нүүрсний уурхайд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх анхны төсөөлөл ч бий. Тэгэхээр энэ удаагийнх зөв зүйтэй алхам тавигдлаа гэж харж байгаа.

-Өнгөрсөн онд манайх нүүрсний салбар дээр нэлээд алдагдалтай ажилласан гэдэгтэй та санал нийлэх болов уу?

-Тийм ээ. Төр бол муу менежер. Аливаа зүйлийг хувийн хэвшлийн шугамаар явуулж байж үр дүнд хүрдэг. Бодлогыг төр баримталж, менежментийг хувийн хэвшлийн зарчмаар явуулах нь зүйтэй. Тавантолгойн томилгоо нь төрд. Иймээс өмнөх алдаа давтагдахгүй болов уу. Ганц уул уурхай гэлтгүй бүх салбар ийм зарчмаар явах учиртай. Эрүүл мэндийн салбар  ч адил. Менежмент муу учраас үйл ажиллагаа нь хангалтгүй. Эмнэлгийн дарга Доржийг Дулмаагаар солиод ажил сайжрахгүй. Харин тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Мөн санхүүжилтийн асуудал. Наанадаж эрүүл мэндийн даатгалын хуулийг шинэчлээд баталчихвал энэ салбар амархан сэргэнэ. Уул уурхай ч ялгаагүй.

-Шийдлийн Засгийн газар хэмнэлт хийх гээд янз бүрийн алхам хийгээд хүмүүсийн эгдүүцлийг төрүүлээд байна. Үнэндээ хэлж яриад байгаа энэ хэмнэлтийг хийснээр эдийн засгийн хямралыг даван туулах уу?

-Хэмнэлт гаргах нь зөв. Гэхдээ хаана хасалт хийх үү гэдгийг сайтар бодох хэрэгтэй. Иргэдийн нуруун дээрх ачааллыг нэмэгдүүлэхээсээ илүү төрийн данхар бүтцийг хумих нь зүйд нийцнэ. Энэ хүрээнд хэмнэлтийг хийхээс биш цалинг нэмэгдүүлэхгүй байж цөөн хэдэн төгрөгийг нь танах шаардлагагүй юм. Энэ нь хэмнэлт ч болж чадахгүй.

-Та манай улс мөнгөгүйгээсээ бол хямраагүй гэж хэлж байсан. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?

-Бид мөнгөгүйгээсээ болж хямраагүй. 2012 оны төсөв долоон их наяд байсан. Үүнээс гадна Чингис, Самурай бонд, Хөгжлийн банк, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хөрөнгө гээд нийт зургаа орчим их наяд төгрөг бий. Өөрөөр хэлбэл, өмнөх Засгийн газар 13 их наяд төгрөг зарцууллаа. С.Батболдын Засгийн газраас гурав дахин их хөрөнгө зарцуулсан мөртлөө эдийн засгийн өсөлт гурав дахин буурсан. Үүгээрээ эдийн засгийн том алдаа гаргасан. Олон удаа ярьсан боловч сонсоогүй. Эцэст нь Засгийн газар огцорлоо. Мөнгө байсан уу, бүр хангалттай байсан.

-Харин одоо бидэнд мөнгө байхгүй. Тийм биз?

-Цаашдаа ч бид мөнгөгүйгээсээ болж гачигдалд орохгүй. Хувийн хэвшлээ дэмжиж эхэллээ. Үлдэгдэл мөнгө бий. Хэрэв зөв менежментээр явбал үр дүн гарна. Эдийн засаг сэргэнэ.
 
-Тэгвэл хямралаас гарах гарц ойрхон байна гэсэн үг үү?

-Энэ бол хариуцлагагүйн зуд. Бүх түвшинд хариуцлага алдсан. Тиймээс эдийн засаг нь унасан. 13 их наяд төгрөг гэдэг их мөнгө. Эдийн засгийн өсөлт буурсан нь хуулийн гадуурх ажиллагаатай холбоотой. Хэрэв хуулийн дагуу наанадаж Хөгжлийн банкны мөнгийг УИХ-аар батлуулсан бол. Харамсалтай нь, юунд зарцуулсан нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй. Ил болгож, үр дүнг нь танилцуулах хэрэгтэй. Тэгвэл дараа дараагийн алхмаа хийхэд ч дөхөм болно.
Г.Сүрэн
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol 2015-01-14 18:01:37
    kazakuud turiin tolgoid garaad mongoliin tuluu unench ajillah bolovuu daa. Kazakuudiig tsuuluh bodlogo l heregtei bnda
    117.111.17.5
    Мэдэгдсэн Хариулах
  • bekei ta hoer mongoliin toriin aldaa ono 2015-01-14 13:21:27
    Bakei neg uren deer neg ur nemeed gazar bulbal hed be gedegiin hariug gargaj chadahgiuttenwg
    89.24.231.26
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2015-01-14 13:02:36
    xariutslag tootsox xvmvvsen bvgd orgood gadgash garchxaj bgan bishv enterpoloor xaij bariachee iim xariutslaggui baij bolmorguil yum
    103.23.51.2
    Мэдэгдсэн Хариулах
  • keke 2015-01-14 08:56:14
    Эдийн засгийн хямрал биш Засаглалын хямрал болчихоод байна даа...
    202.21.106.127
    Мэдэгдсэн Хариулах
  • Хулгайч 2015-01-14 07:51:20
    Тѳр бол муу менежер гэнээ. Тэгвэл яагаад Хятадын тѳрийн компанитай гэрээ байгуулж байгаа билээ? Хятадын тѳр биш Монголын тѳр муу менежер гэсэн хэрэг үү?
    193.81.99.200
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-01-14 06:36:30
    ene hun chini eronhii said bh yostoi uym bish uu!
    182.160.4.162
    Мэдэгдсэн Хариулах
  • hhhhh 2015-01-14 04:28:06
    unen shuu
    103.10.23.59
    Мэдэгдсэн Хариулах