М.Энхболд: Сүүлийн хоёр жилийн эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийхгүй юм уу
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр УИХ-ын дэд дарга М.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг байнгын хорооны хуралдаанд оролцож, УИХ-ын гишүүдийн хэлж буй саналыг сонсох ёстой үзэж буйгаа хэлсэн юм. Тэрээр төсвийн тодотголтой холбогдуулан байр сууриа илэрхийлэхдээ "2015 оны төсвийн тодотгол хариуцлагатай тодотгол байх ёстой. 2016 онд бүх шатны сонгууль явагдана. Нэг сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусна. Энэ дөрвөн жилийн хугацаанд Монголын төр засаг ард түмэндээ амласан зүйлээсээ юуг нь хийв, юуг нь хийгээгүй вэ гэдэгт дүнгээ тавиулах жил болно.

Сонгуулийн өмнөх жилийн төсөв хариуцлагатай, энэ Засгийн газрын толь болсон, ямар Засгийн газар вэ гэдгээ ард түмэндээ харуулах ийм төсөв байх ёстой. Гэтэл Ерөнхий сайдын оруулж ирж байгаа төсвийн тодотгол шинжлэх ухаан, иргэдийн халамж үйлчилгээнд халтай, эдийн засаг өсөх шинж байдал ажиглагдахгүй төсөв болох нь. Харин яаж өрийн босгыг нэмэгдүүлэх вэ гэх мэт өмнөх Засгийн газрын ярьж байсан аар саархан асуудалд гол анхаарлаа хандуулсан төсвийн тодотгол болжээ. Би Ерөнхий сайдыг байнгын хорооны хуралдаанд заавал орж ирэх ёстой гэж хэлээд байгаагийн учир нь Ерөнхий сайд Засгийн газрынхаа гол бодлогыг өөрөө тодорхойлох ёстой. Гэтэл ердөө хуралдаанд оролцохгүй юм. ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд хоёр бол Ерөнхий сайдын тодорхойлсон бодлогыг хэрэгжүүлж УИХ-д танилцуулах үүрэгтэй хүмүүс.

Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ олон зүйл дээр анхаарах ёстой. Тухайлбал, өнгөрсөн хоёр жилийн дотор эдийн засагт юу болоод өнгөрөв гэдэгт дүн шинжилгээ хийхгүй юм уу. Засагт хамтарсан нэрийн дор ямар ч дүн шинжилгээ хийлгүй чимээгүй өнгөрөөх гээд байгаа юм уу. Хэрвээ дүн шинжилгээ хийх юм бол бид 55 хувьд хүрсэн өрийн босгондоо бүтээн байгуулалтын ажлаа үр дүнтэй багтаагаад хийх, төсвийн зардлыг бууруулах боломж бололцоо байгаа. ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд та хоёр Ерөнхий сайддаа энэ тухай хэлээрэй. 

Жишээлбэл, "Чингис" бондоос үлдсэн 750 тэрбум төгрөг өнөөг хүртэл зарцуулагдаагүй, хоёр жил хий хүү төлөөд сууж байна. Ийм их мөнгийг яагаад Засгийн газар авч үзэхгүй байгаа юм бэ. Өмнөх зарцуулсан нь ч одоо дүүрч гэж бодъё. Харин бондын үлдэгдэл 750 тэрбум төгрөгийн зориулалт нь зөв буруу эсэх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, УИХ-ын тогтоолд нийцэж байгаа эсэхийг уялдуулж үзээд, зайлшгүй шаардлагатай бүтээн байгуулалтын ажилд зарцуулах хэлбэрээр чиглэлийг нь яагаад өөрчилж болдоггүй юм бэ.

Хөгжлийн банкны эх үүсвэрээр 700 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ  гэж байгаа. Үүний 100 гаруй тэрбумынх нь ажил үйлчилгээ нэр төрлөөрөө УИХ-аар батлагдсан. Харин 500 орчим тэрбум нь УИХ-аар батлагдаагүй, хууль зөрчигдөх гэж байна. Энэ 500 тэрбум төгрөг, "Чингис" бондоос үлдсэн хэсэг, үнэ тогтворжуулах хөтөлбөрт зарцуулсан хөрөнгөө эргэж нэг хараад алдаа оноогоо дэнсэлж, засах зүйлээ засах ёстой. Ингэж байж эдийн засаг сайжирч, нүүрлэсэн өвчин уршгийнх нь ул суурь, үндэс нь алга болж цаашаа ажил явагдах ёстой шүү дээ. Уг нь ийм өөрчлөлтийг хийх ёстой баймаар. Гэтэл хуучин алдаан дээрээ л дахиад нэмэх шинжтэй болоод явчихлаа. Эдийн засаг бололцоотой жилийн төсвийн талтай тэнцэх, монголын зах зээлд эргэлдэж байгаа бэлэн мөнгөний гуравны нэгтэй тэнцэх хэмжээний гурван их наяд төгрөг зарцуулсан үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнд хүрсэн юм уу. Энэ хөтөлбөрийн хөрөнгийн үлдэгдлийг эргүүлж татаж эдийн засагтаа нэмэр болох бодлого барихгүй юм уу.

Төсвийн анхны хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагуудыг байлцуулж жаргал зовлонг нь сонсдог байсан жишиг сүүлийн үед бүр байхгүй боллоо. Хэрэв орон нутагтаа ойлголцоод явбал орон нутгийн төсвийн орлогын давалт гээд 251.9 тэрбум төгрөг байгаа шүү дээ. Хямралын жил орон нутаг дангаараа мэдэж энэ мөнгийг зарцуулаад яах вэ. Засгийн газар нэгдсэн байдлаар л уялдуулах нь зүйтэй. Хэрвээ асуудлыг олон талаас нь харж чадвал 1-2 их наяд төгрөгийн зохицуулалт хийх бололцоо харагдаж байгаа. Гэтэл зөвхөн өрийн босгыг нэмнэ гэдэг байдлаар цаашид асуудалд хандмааргүй байна. Төсвийг ингэж тодотгож тулгамдсан асуудалд хандвал Ерөнхий сайдын хэлсэн эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэдэг зорилтод ямар ч ахиц өөрчлөлт гарахгүй нь. Хямралтай үед ямар ч гэсэн эдийн засагт ахиц өөрчлөлт гарах байх, шинэ байдлаар асуудлыг харах болов уу гэж  бодож засагт хамтарсан бидний зорилго ч хэрэгжихгүй байдалд орох нь" гэв.

 Мөн УИХ-ын дэд дарга М.Энхболд данхайгаад байгаа төрийн албаны орон тоог 2012 оны төвшинд аваачихыг даалгасан УИХ-ыг тогтоолыг хэрэгжүүлэх ёстойг ч энэ үеэр Засгийн газарт санууллаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-14 01:27:54
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.98
    Мэдэгдсэн Хариулах
  • IRGEN 2015-01-13 08:20:41
    MUU GAZRIIN NAIMAACHINI NOVSHOO CHI ULAANBAATAR HOTIIN IHENH GAZRIIG ZARJ IDSEN GAHAI BIZDE. HARVAAS BUULJIS HURMEER BUDUUN NOVSH
    103.9.90.98
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-13 07:50:11
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.83
    Мэдэгдсэн Хариулах