Мах бэлтгэл өссөн ч экспортын хэмжээ буурч байна
Манай улс эдийн засгийн хямралаас үүдэлтэй ард иргэдийн амьдрал багагүй хямарч байна. Тэгвэл энэхүү хямралаас гарахын тулд манайх зарим  бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх шаардлага байгаа юм. Манайх шиг ихэнх бараа бүтээгдэхүүнээ импортоор авдаг хэрэглэгч улсын хувьд өөрсдийн давуу талаа ашиглаж  мал аж ахуй түүхий эдийн бараа бүтээгдэхүүнээ олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн энэ төрлийн бүтээгдэхүүнээ гаднаас авдаг улс орнууд руу импортлох нь эдийн засгийн хямралаас гарах нэгэн боломж юм.

Уг нь  сүүлийн жилүүдэд мах бэлтгэлийн хэмжээ өссөн ч экспортын  хэмжээ буурсаар өнгөрсөн 2014 онд 1.8 мянган тн болжээ. Тиймээс энэ байдлаас гарахын тулд  махны экспортын эрхзүйн орчинг  сайжруулах шаардлагатайг  мэргэжилтнүүд хэлж байна.

Манай улсад энэ онд махны экспортыг нэмэгдүүлэх нөөц бий ч, үйлдвэрийн аргаар боловсруулах боломж тааруу, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй зэргээс үүдэн бэрхшээл гардаг байна. Нөгөөтэйгүүр, эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэхийн тулд мал төрөл хоорондын харьцаа, сүргийн бүтэц, эдийн засгийн хувьд төдийлөн тохиромжтой биш байгаа аж.

Цаашдаа үхрийн тоог 2 саяар өсгөж, ямааг төдий хэмжээгээр цөөрүүлж, бусад малыг одоогийн түвшинд барих шаардлагатай. Нөгөөтэйгүүр, мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, эрүүл тайван байдлыг баталгаажуулах арга хэмжээг бүс нутгийн онцлогтой уялдуулан ялгавартайгаар хэрэгжүүлэх, мал, эмнэлгийн оношилгооны чадавхийг сайжруулах, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх тулгамдсан асуудал байгааг салбарын мэргэжилтнүүд  хэлж байна.
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.