Д.Ганхуяг сайд "халууцах" вий дээ
УИХ-ын гишүүн Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын суудлаас өөрийн саналаар "огцорсон". Гол шалтгаан нь нөгөө дээдчүүлийн хэлэх ярих дуртай "давхар дээл"-ний асуудлаас болсон гэдгийг өөрөө хэлсэн нь бий. Тэгээд нэг яам эрхэлсэн сайдгүй болоод хэд хонолоо.

Гэтэл дараагийн сайдыг томилох хүртэл өмнөх сайд нь үүрэг гүйцэтгэгч байдаг жишиг байдаг. Харин энэ Засгийн үед шинэчлэл гэдэг нэрийн дор уг жишгийг хоцрогдол гэж үзсэн юм болов уу. Х.Баттулгын эмээл, хазаарыг эвхэж аваад өчигдөрхөн ҮХАА-н сайдын албан үүргийг Уул, уурхайн сайд Д.Ганхуягт хариуцуулчихлаа гэнэ. Өөрийнхөө яамыг, замбараагүйтэж, хөл алдсан уул, уурхайн асуудлаа цэгцэлж чадахгүй ажиглагчдын үзэж байдгаар суудлаас буух сайд нарын нэрсийн жагсаалтад тэргүүлэгчдийн нэгдүгээрт бичигдэж байгаа нөхөрт бас том яамыг түр ч болтугай хамаатуулна гэдэг зүгээр нэг шалгуур юм болов уу.

Ачаандаа дарагдахыг нь харах гэсэн санаа юм уу. Ямар ч гэсэн Д.Ганхуяг гэдэг эрхэм "гурван давхар дээл"-тэй боллоо. Халууцдаг болов уу. Харин эсрэгээрээ даарч дагжих ч магадгүй. Ер нь "давхар дээл" өмсгөх буруу гэдгийг эсэргүүцсэн нэг хэлбэр ч энэ байж мэднэ.

Д.ЦЭНХЭР
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.