Говь-Алтай аймгийн удирдлагууд ам зөрсөн ч зодоон болоогүй гэв

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Амартүвшинтэй ам зөрж, улмаар эмнэлэгт хэвттэл нь зодсон тухай мэдээлэл цацагдаад байгаа. Хэвлэлүүд тэдний маргааны шалтгааныг “Улсын сайн малчин” шалгаруулахтай холбоотой гэж тайлбарлан бичиж байна.

Тодруулбал,  Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Ч.Баярбаатар гэгч хүнийг “Улсын сайн малчин”-аар тодруулах үүргийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Амартүвшин өгч. Гэвч Ч.Баярбаатар нь “Улсын сайн малчин” болох шаардлагыг хангахгүй байснаас хоёр даргын маргаан эхэлсэн байна.

Өнгөрөгч амралтын өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргын зөвлөл хуралдсан бөгөөд энэ хурлын үеэр аймгийн удирдлагууд маргалгалдаж эхэлсэн. Гэхдээ зодоон болоогүй” гэдгийг албаны хүн мэдэгдсэн байна.

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Энэ сарын 11-нд Засаг даргын зөвлөл хуралдсан. Хурал эхлэхийн өмнө Б.Амартүвшин нэлээд согтуу хурлын танхимд орж ирсэн. Тэгэхээр нь “өнөөдөр ажлын өдөр. Халамцуу орж ирлээ. Хурлаас гар гэж хэлээд толгой руу нь л тоншсон. Өөр зүйл болоогүй” гэж тайлбарласан байна.

Харин зодуулсан гэх Б.Амартүвшин “Аймгийн Засаг даргатай ам зөрсөн зүйл бий. Гэхдээ зодуулсан, зодсон зүйл огт болоогүй. Хэвлэлээр бичиж байгаа зүйлс худлаа” гэж мэдэгджээ.
 

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • xman 2015-01-13 05:19:20
    Энэ Амгаланбаатар бол угаасаа бүтэхгүйээ. хэхэ яаж бүхэл бүтэн аймаг удирдах вэ дээ. Тийм чадварчгүй. Ер энэ үед байгаа Говь-Алтайн удирдлагууд бүтэхгүй.
    202.55.183.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэгэн сүүл 2015-01-13 04:32:06
    УИХ чуулганд согтуу оролцдог жишиг шат шатандаа тарж үлгэр жишээ авч эхэлжээ.
    203.194.117.34
    Мэдэгдсэн Хариулах