Бельгийн  сонины редакцийг дэлбэлхээр заналхийлсэн этгээдийг баривчилжээ
Бельгийн “Le Soir” сонин алан хядагчдын халдлагад өртсөн Францын “Charlie Hebdo” сэтгүүлийн шог зургуудыг дугаартаа нийтэлсний дараагаар дэлбэлэх сүрдүүлэг хүлээн аваад байсан.
 
Бельгийн цагдаа нар шуурхай ажилласны үр дүнд тус сүрдүүлгийг явуулсан байж болзошгүй этгээдийг баривчилжээ. Сүрдүүлэгч нь хэт зүүний хөдөлгөөний идэвхтэн, 53 настай Тьерри К. гэгч байсан байна. Энэ этгээд 1999 онд Бельгийн хэт барууны үзэлт “Фламанд блок” намын байрны хажууд утасны бүхээг дэлбэлж байжээ.
 
Сүрдүүлэг ирсэн даруйд сонины редакцийн ажилтнуудыг аюулгүй газар руу нүүлгэн тэсрэх, дэлбэрэх бодис хайсан ч тийм зүйл илрээгүй байна.
 
Эх сурвалж: "Deutsche Welle"
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-13 03:32:48
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.83
    Мэдэгдсэн Хариулах