Мемфисийн драфтын эхний тойргийн эрх Селтиксийнх
Мемфис Гриззлис баг Жефф Грийнийг авах тохиролцоог Бостон Селтикс багтай хийж, үүндээ гуравдагч багийг оролцуулахаар хайж байгаа тухай мэдээлэл гарч байлаа.
 
Тэгвэл Бостон, Мемфис багууд Нью Орлеанс Пеликанс багтай тохиролцохоор болжээ. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Тайшон Принц, Остин Риверс болон Мемфисийн драфтын эхний тойргийн эрх Селтиксийнх болох нь. Мөн Мемфис довтлогч Күйнси Пондекстерийг Пеликансруу илгээж, Пеликанс хариуд нь Расс Смитийг Гриззлист өгөх нь. Гэхдээ солилцоо албан ёсоор даваа гараг хүртэл явагдахгүй юм.
 
Иймээс энэ хугацаанд багууд илүү нягталж, зарим асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа гэнэ. Бямба гарагт Пеликанс ахмад довтлогч Жон Салмонсыг Селтиксрүү илгээхийг хүлээн зөвшөөрсөн байсан боловч тэд саналаа өөрчилж Риверсийг өгөхөөр болжээ.
 
Харин Бостон Риверсийг авч үлдэхгүй бөгөөд Лос Анжелес Клипперс багийн үйл ажиллагааны ерөнхийлөгч болон дасгалжуулагч Док Риверстэй солилцох талаар ярьж байгаа гэх мэдээлэл гараад байна. Док Риверсээс энэ талаар сэтгүүлчид асуухад тэрбээр хүүгээ дасгалжуулахаас татгалзахгүй гэсэн юм. Тиймээс дөрвөн баг оролцсон солилцоо Улаанбаатарын цагаар мягмар гараг гэхэд албан ёсоор хийгдэх юм.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-13 01:47:18
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.83
    Мэдэгдсэн Хариулах