Банкууд 8 хувийн орон сууцны зээлээс ашиг, бас дахин ашиг харсаар...
Иргэдийн байртай болох хүслийг арилжааны банкууд мохоосоор. Өмнөх Засгийн газар иргэдээ байртай, орон сууцтай болгохын тулд найман хувийн хүүтэй зээлийн журмыг боловсруулж,арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн. Иргэдийг орон сууцжуулах уг хөтөлбөр нь орон сууцны нийлүүлэлт, эрэлтийг тэнцвэржүүлэх, хамгийн гол нь дунд давхаргынхан гэгддэг яг хөдөлмөрөөрөө зүтгэж байгаа иргэдийг орон сууцны зээлд хамруулах байсан.  Хэдийгээр зээл олгож эхэлсэнтэй холбогдуулан шинэ болон хуучин орон сууцны үнэ тодорхой хэмжээгээр өсөж байсан ч иргэдийн хувьд бага хүүтэй зээлд хамрагдана гэдэг тэнгэрийн умдаг атгасантай адил зүйл байсан учир орон сууцны худалдан авалт энэхүү зээлээр дамжин өссөн билээ.

Давшгүй шалгуураар иргэдийг даапаалж байна

Ерөнхийдөө бол гар дээр урьдчилгаа мөнгө нь бэлэн байсан хүмүүс голдуу энэхүү зээлд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамрагдаад буй. Харин одоо бол арай ядан урьдчилгаа төлбөрөө бүрдүүлсэн иргэд уг зээлд хамрагдахаар хөөцөлдөж байна.
Гэвч арилжааны банкууд зээл хүссэн иргэдийг “танд манайх үйлчлэх боломжгүй” гэсэн үгээр буцааж  байна. Учир нь Улсаас боловсруулсан ипотекийн зээлийн журам хэвээр боловч банкууд өөрсдийн гаргасан журмаа улам чангатгаж, иргэдэд найман хувийн зээл олгохоос энэ оны эхнээс татгалзаад эхэллээ. Банкууд шуудхан найман хувийн зээл олгохгүй гэж хэлэхгүй ч гэлээ иргэдэд дааж давшгүй байж боломгүй шалгуур тавьж, нэг үгээр иргэдээс нүүрээ бууруулаад эхэллээ.

Тодруулбал, манайдаа л томоохонд тооцогддог, гадаад гүйлгээ хамгийн их хийгддэг гэх нэг банк гэхэд л зээл авах гэж байгаа нэг гэр бүлийн 2 хүн "хоёулаа манай банкаар үйлчлүүлдэг, манайхаас цалингаа авдаг байх шаардлагатай” гэсэн хачин шаардлага тавьж байна. Нэг гэрт амьдардаг ч гэлээ өөр өөр байгууллагад ажилладаг  хүмүүст энэхүү шалгуурыг давна гэдэг хүндхэн. Тэгэхээр энэ шалгуурт тэнцэх хүмүүс бараг л олдохгүй. Үүнээс л харахад л банкууд найман хувийн орон сууцны зээл олгохыг хүсэхгүй байгаа нь харагдана. Мөн бизнес эрхэлдэг бол зээлийн төлбөр хийх орлого нь сүүлийн гурван сарын хугацаанд заавал ч үгүй тухайн банкны дансаар дамжиж гүйлгээ хийсэн байх ёстой гэсэн нөхцөлийг тавиад байгаа юм байна.

Бүр зарим банкууд байр авахыг хүсвэл үндсэн зээлдэгч тэтгэвэрт гарахаас өмнө орон сууцны зээлээ төлж дуусах нөхцөл хүртэл тавьж байна. Уул нь төр засгаас ахмад настнуудаа ялгаварлан гадуурхахгүй байхыг уриалж, тэдний ажиллаж, амьдрах орчныг сайжруулахаар хууль хүртэл гаргах талаар яригдаж байгаа. Мөн тэднийг дэмжээд түрээсийн орон сууцны хөтөлбөр хүртэл хэрэгжүүлж байгаа билээ. Гэтэл зарим арилжааны банкууд тэднийг тэтгэвэрт гарлаа л бол үхсэн хүний тоонд оруулж, зээлдэгчдэд тэтгэвэрт гарахаас өмнө орон сууцны зээлээ төлж дуусах нөхцөл тавьж байгаа нь хүнлэг чанар мөн үү. /Энд ерөнхийд нь тавигддаг бусад шалгууруудыг дурьдсангүй./
Товчхондоо байртай болох гэсэн иргэдийн мөрөөдөл улам бүр замхарч байна.
 
Төрийн банк Төрийн муухай “нүүрийг” харуулав

Ерөнхийдөө бол бүх банкууд зээл хүсэгч заавал өөрийнх банкаар үйлчлүүлдэг байх шаадлагыг тавьж байгаа нь иргэний эрх үүргийг хүндлэхгүй байгаагийн илрэл. Төрийн банк хүртэл ийм шалгуур тавьж байгаа нь харамсалтай. Уул нь тус банк арилжааны бусад банкуудаас арай өөр байж Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг дэмжиж, уян хатан үйлчлэх ёстой баймаар. Гэтэл арилжааны банкуудтай өрсөлдөн шалгуураа өндөрсгөн, заавал өөрсдийнх нь банкаар үйлчлүүлэх ёстой гэх зэрэг шалгуур тавьж байгаад хэлэх үг алга. Энэ нь төрийн иргэдээ гэсэн бодлогыг дэмжихгүй байгаатай утга нэг харагдаж байна. Ийнхүү Засгийн шийдвэр гаргагчид нэг зүйл ярьж, түүнийг хэрэгжүүлэгч Төрийн банк нь эсрэгээр хийж байгаа нь энэ Төрийн  нүүрийг ямар вэ гэдгийг харуулаадхав.

Эдийн засгаа авармаар байна уу, Засгийн газар, Монгол банкныхан

Өнөөдрийн байдлаар ашиглалтад ороод худалдаанд гарахад бэлэн болчихсон 30 орчим мянган орон сууц байгаа ч банкууд зээл олгохгүй байгаагаас иргэд худалдан авч чадахгүй байна гэх үгийг саяхан болсон “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн стратегийг хэрхэн оновчтой боловсруулах тухай хэлэлцүүлгийн үеэр сонслоо. Хэрэв банкууд зээлээ урьдын шалгуур  хэвээр олгоод эхэлбэл, эргэлтэд орж чадахгүй түгжигдээд байгаа дээрх хэмжээний орон сууц борлогдож, банкнаас зээл авч барилгаа барьсан барилгын компаниуд өрөө төлж, Улсын эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлэх боломжтой ажээ.

Гэтэл үүнд Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Найдалаа гэх эмэгтэй  “Улс орон хямраад төсөв мөнгөгүй болсон шиг банкууд ч бас мөнгөгүй болчихоод байна. Санхүүжилт нь эрэлт хэрэгцээгээ даахад хүндрэлтэй байна. Банкууд бас өөрийн хөрөнгөө эргэлдүүлэх ёстой” гэх хариултыг өгсөн юм.
Харин Хас банкны үүсгэн байгуулагч Ч.Ганхуяг “Арилжааны банкууд Улсаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг ашиг нэг их харалгүй хэрэгжүүлмээр байна” хэмээгээд түгжрэлд орсон 30 мянган орон сууцыг иргэддээ олгох, иргэдийг орон сууцжуулах найман хувийн зээлийг үргэлжлүүлж, үүгээр дамжуулан эдийн засагтаа нэмэр болох гарцыг ойрын хугацаанд шийдвэрлэе гэдэг уриалгыг гаргасан. Гэхдээ энэхүү  уриалгыг хэрхэн хүлээж авахыг банкны эзэд, Монголын банкуудын холбооныхон  мэдэх биз ээ.

Үүнээс хамгийн гол олж харсан зүйл бол банкууд иргэдэд найман хувийн зээл олгох тун дургүй байгаа нь батлагдаж байна.

Мөн найман хувийн орон сууцны зээлийг хэрэгжүүлэхэд ор ашиггүй бус гэдгийг ч энэ үеэр оролцогчид ярьж байсан. Тэгэхээр банкууд ашиг, бас дахин ашиг харж найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгохоос татгалзах бодлого барьж байгаа нь илт боллоо.
Эцэст нь  хэлэхэд найман хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөр Улсын санаачлагаар хэрэгжиж байгаа. Тэгэхээр энэ асуудалд Засгийн газар ч Монгол банк ч анхаарч, ойрын хугацаанд иргэддээ нааштай хариу өгнө гэдэгт найдаж байна.
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-01-14 19:19:10
    Барилгын компаний эзэд үнээ буулгах хэрэгтэй. Монголбанк олон триллион төгрөг хэвлэн 8 хувийн зээл тараасныг далимдуулан үнээ сүүлийн 2 жилд 100 хувь нэмсэн.
    70.186.178.200
    Мэдэгдсэн Хариулах
  • baatas 2015-01-14 10:53:46
    bank gej unen uvaiguui shalguur tavij bn zeel awagch tseptei baih dotor n yu bn gej hurtel irgediin erh choloond haldaj bn ene bol arai l dendenee
    147.46.186.28
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2015-01-13 13:38:40
    Bankuud tetgevriin nasand duhsun l bol oron suutsniih buu hel tsalingiin zeel ch ugduggui sh de, hund surtal ni denduu, hunii bair suutsiig mash bagaar unelne
    103.26.193.50
    Мэдэгдсэн Хариулах
  • seel husegch 2015-01-13 06:55:57
    hyatadin bank orj irwel hamgiin turuund bi awahaar ochino,hurdan orj ireesei
    202.179.20.100
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-01-13 06:54:41
    tor zasag l gargasan shiidvertee tiishtai handah heregtei. bank dahin davhar juramtai bh ni irgen bidend mash ih hundreltei bn
    202.179.11.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Zaluu 2015-01-13 06:09:18
    ene manai bankaar uilchluulsen baih yostoi gesen teneg juramaa halaachee. hun ireeduid ali banknaas yamar zeel avahaa yaj medej uilclhluuleh bolj bna
    125.198.199.191
    Мэдэгдсэн Хариулах
  • зээл хүсэгч 2015-01-13 03:27:03
    Хятад Улсын Банк орж ирвэл 3%-ийн жилийн хүүтэй орон сууцны зээл байдаг гэсэн үү Монгу нар нэг нэгнийгээ ясаа цайтхал шулах юм аа
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-01-13 02:22:13
    Банкны шалгуурууд арай л хэтэрхий байна лээ.
    124.158.124.171
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-01-13 00:58:30
    ugaas bankuud buun hynd surtal shdee
    103.9.91.75
    Мэдэгдсэн Хариулах