Үндсэн хуулийг батлахад хувь нэмрээ оруулсан хүмүүст "Цагаан сүлд" одон гардууллаа

Шинэ үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байгаа. Энэ ойн хүрээнд өнөөдөр Монголын төрийн түүхийн музейд Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг хувийг залсан байгаа юм.

Улсын бага хурлаар дөрвөн удаа, ард нийтээр гурван сар орчим, Ардын их хурлаар 70 гаруй хоног хэлэлцсэний эцэст 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийг баталж байжээ.

Тэгвэл өнөөдөр МҮАН-аас анхны үндсэн хуулийг батлахад үнэтэй хувь нэмрээ оруулсан хүмүүсийг намын дээд шагнал "Цагаан сүлд" тэмдгээр шагнажээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Л.Цог, С.Баярцогт, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж, Л.Болд нарыг "Цагаан сүлд" тэмдгээр шагнасан байна.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-01-13 05:11:28
    Ene erh barigchid uursdiiguu l shagnaad baih yum nuguuduul hi ch ichihgui abaad l baih uym yamar geech tsag ve?
    180.235.187.229
    Мэдэгдсэн Хариулах