“Ballon d'Or”-ын эзэн тодрох мөч ойртсоор
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин тодрох мөч ойртсоор байна. Уламжлал ёсоор Швейцарын Цюрих хотноо “Ballon d'Or”-ын эзнийг тодруулах арга хэмжээ өнөөдөр болно. Энэ жилийн хувьд 4 жилд ганц удаа зохион байгуулагддаг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тохиосон тул шилдгийн шагналын  төлөөх өрсөлдөөн нэлээд хүчтэй тааварлашгүй байгаа билээ.

Сүүлийн шатанд  өнгөрсөн онд өөрсдийн баг, болоод клубтээ шилдэг тоглолтоороо тус хүргэж чадсан гурван тоглогч тунаж үлдээд байгаа юм. Тэгвэл тэдний нэг  бол Дэлхийн аваргын алтан цомыг дөрөв дэх удаагаа өргөхөд хамгийн их тус хүргэсэн Германы шигшээ багийн хаалгач М.Нойер юм. Тэрбээр дэлхийн аваргад гайхалтай тоглолт үзүүлж багийнхаа гол хүн нь байсан. Түүнчлэн клубын түвшинд Байерн Мюхенд  нэлээдгүй тусыг хүргэж гол хүн нь байсан билээ.

Тэгвэл өнгөрсөн жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгч К.Роналдо ДАШТ-д Португалийн шигшээ багийнхаа хамтаар тийм ч амжилттай тоглож чадаагүй ч Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй Аваргуудын лигийн тэмцээнд эзэн хааны клубыг 10 дахь удаагаа түрүүлэхэд гол тоглогч нь байсан юм. Тэрбээр өнгөрсөн улирал Реал Мадридын хамтаар гурван цом өргөсөн.

Мөн ДАШТ-д багийнхаа хамтаар амжилттай оролцож шигшээ тоглолтод үлдэж чадсан Аргентиний шигшээ баг болон Барселонагийн Л. Месси  шилдэг гуравт үлдээд байгаа юм.

Ингээд энэ жилийн шилдгийн  гол өрсөлдөөн К.Роналду болон М.Нойер нарын дунд өрнөнө хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа. Хэрэв Германы шигшээ багийн хаалгач Мануэль Нойер 2014 оны "Ballon d'Or" хүртвэл хаалгачдаас 50 гаруй жилийн дараа хүртэж буй түүхэн хүн болно. "Ballon d'Or"-ыг 50 жилийн өмнө Орос хаалгач хүртэж байжээ.Харин К.Роналдо хүртвэл дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг гурав дахь удаагаа хүртэх билээ. Өмнө нь уг шагналыг Л.Месси хамгийн олон удаа буюу дөрвөн удаа хүртсэн билээ.



 

Б.Сансартуяа
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-12 02:38:03
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.175
    Мэдэгдсэн Хариулах