Таамаглашгvй ялагдлууд дагуулсан чөлөөт бөхийн УАШТ өндөрлөлөө
Монголын чөлөөт бөхийн холбооны насанд хvрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А заалнаа амжилттай зохиогдож өндөрлөлөө. Тус тэмцээнд 26 байгууллагын 350 тамирчин нийт 16 жинд өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Тэмцээн олон улсын бөхийн төрлvvдийн нэгдсэн холбооны шинэчлэгдсэн дvрмийн дагуу зохион байгуулагдсан.
 
Улирч буй 2014 онд шинэхэн дөрвөн гавьяаттай болсон тус холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн маш өрсөлдөөнтэй боллоо. Эрэгтэйчvvдийн 57 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер, залуучуудын дэлхийн аварга Э.Бэхбаярын тэргvvтэй 20 гаруй тамирчин өрсөлдсөн. Гол өрсөлдсөөн өнгөрсөн оны өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хvрэл медальт З.Занабазар, Олон улсын хэмжээний мастер Б.Номин нарын хооронд болж аваргын алтан медалийн төлөө Э.Бэхбаяр, Б.Номин нар өрсөлдсөн. Эцсийн мөчид Э.Бэхбаяр бэлтгэл сургуулилт тогтмол сайн байгаа нь тэмцээний vеэр харагдсан.
 
Мөн эрэгтэйчvvдийн 61 кг-ын жин тэмцээний хамгийн өрсөлдөөнтэй жин байлаа. Шинэхэн гавьяат дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хvрэл медальт Э.Ням-Очир, Олон улсын хэмжээний мастер Алдар спорт хорооны тамирчичн Н.Лхамгармаа, Б.Өсөхбаяр тэргvvтэй мөн 20 гаруй тамирчин тус жинд өрсөлдсөн. Жингийн таамгыг эвдэж чадсан тамирчнаар Алдар спорт хороо, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяраар удирдуулсан Олон улсын хэмжээний мастер Н.Лхамгармаа нэрлэгдсэн.
 
Тэрээр хэсгийн аваргын төлөө Олон улсын хэмжээний масиер “Гачуурт Олимп” дэвжээний бөх Б.Баянмөнхийг өвдөг шороодуулж аваргын алтан медалийн төлөө хvч vзсэн ч ялагдаж улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хvртсэн юм. Эрэгтэйчvvдийн 70 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран ээжлит тvрvvгээ хvртсэн бол 97 кг-д Олон улсын хэмжээний мастер, Ази тивийн аварга Д.Хvдэрбулга ээлжит улсын аваргын тvрvvгээ хvртлээ. Мөн эмэгтэйчvvдийн 63, 75 кг-ын жинд тvрvvлнэ хэмээх таамагт дэвшиж байсан Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг, О.Бурмаа нар улсын аваргын тvрvv хvртэж чадаагvй нь энэ жилийн тэмцээнд шинэ залуу тамирчид хvч тvрэн гарч ирж буйг баталж байлаа.
 
Эмэгтэйчvvдийн 53 кгын жинг мөн онцолж болох юм. 2011 оны Туркийн Станбул хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг хvvхэдтэй болж хэд хэдэн улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнжиж энэ жил дэвжээний гарлаа. Тэрээр аваргын алтан медалийн төлөө өнгөрсөн оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хvрэл медальт, Олон улсын хэмжээний мастер Э.Сумьяатай хvч vзэж цэвэр ялснаар 2015 оны улсын аваргын ээлжит тvрvvг хvртсэн юм. Мөн эмэгтэйчvvдийн 58 кг-ын жинд аваргын алтан медалийн төлөө Олон улсын хэмжээний мастер, Азийн тоглолтын мөнгөн медальт С.Бямбацэрэн олон улсын хэмжээний мастер Б.Шоовдортой барилдаж ялагдсан нь энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний бас нэгэн онцлох vйл явдал боллоо.
 
Мөн эрэгтэйчvvдийн 125кг-ын жинд аваргын алтан медалийн төлөө Олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат, Ч.Ганзориг нар өрсөлдсөн. Тэд хамгийн сvvлд 2005 онд улсын аварга шалгаруулах тэмцээний 84 кгд аваргын төлөө өрсөлдөж Ч.Ганзориг ялж байсан бол 10 жилийн дараа Олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат даагаа нэхэж ээлжит тvрvvгээ хvртэж чадлаа.
 
Тус тэмцээнд тvрvvлсэн тамирчдын сэтгэгдэлээс хvргэж байна.
Д.Гомбодорж : Шvvгчийн будлиангvй аварга боллоо Эрэгтэйчvvдийн 74 кг-ын улсын аварга
 
 -Юуны тvрvvнд улсын аварга болсонд баяр хvргэе?
 
-Баярлалаа. Сэтгэл өндөр байна. Өмнөх хоёр жил шvvгчийн будлиантай vйлдлээс болж улсын аварга болж чадаагvй. Энэ жил даагаа нэхэж улсын аварга болж чадлаа. Сэтгэл өндөр байна.
 
 - Олон улсын хэмжээний мастер П.Өнөрбаттай аваргын алтан медалийн төлөө барилдах нь ойлгомжтой байсан?
 
-Нарийн тооцоолол бол байсан. Бидний хувьд Олон улс болон улсын томоохон тэмцээнд олон жил таарч барилдаж байна. Энэ жил бэлтгэл сургуулилтаа улсын аварга шалгаруулах тэмцээнд төвлөрч хийсэн. Учир нь олимп дөхсөн хариуцлагатай жил.
 
Тэмцээний сvvлийн өдрийн дvн хараахан гараагvй байлаа.
 
Чөлөөт бөхийн УАШТ-ий дvн
Эрэгтэй
57 кг (34 бөх)
 
1.Эрдэнэбатын Бэхбаяр (Хангарьд” клуб)
 2.Батболдын Номин (Гацуурт-Олимп)
3.Занданбудын Занабазар (Арслан)
3. Содномдашийн Батболд (Гацуурт-Олимп)
 
61 кг
 (24 бөх)
1. Батсайханы Нэмэхбаяр (Хасу-Мегастарс)
2.Нармандахын Лхамгармаа (Алдар)
3.Баатархvvгийн Өсөхбаяр (Цастын барс)
3. Банзрагчийн Баянмөнх (Гацуурт-Олимп)
 
70 кг
(25 бөх)
 
1.Ганзоригийн Мандахнаран (Алдар)
2. Гантулгын Идэрхvv (Гацуурт-Олимп)
3.Даваацэрэнгийн Хатанбаатар (Арслан)
3. Цэрэндагвын Цогтбаяр (Ганьт)
 
74 кг
(16 бөх)
 
1.Доржваанчигийн Гомбодорж (Арслан)
2. Пvрэвжавын Өнөрбат (Хасу-Мегастарс)
3.Доржцэгмэдийн Алтангэрэл (Хангарьд)
3. Б.Цогтгэрэл (Дархан-Уул)
 
97 кг
(29 бөх)
 
1.Доржхандын Хvдэрбулга (Ганьт” клуб)
2.Гомбодоржийн Пvрэвдорж (Харгант-Цамхаг)
3.Мөнхжаргалын Билгvvтэй (Женко)
3. Мягмарын Мэндсайхан (Харгант-Цамхаг)
 
125 кг
 (24 бөх)
 
1.Жаргалсайханы Чулуунбат (Арслан)
2.Чагнаадоржийн Ганзориг (Мандал-Оюут)
3. Өлзийсайханы Батзул (Хангарьд” клуб)
3. Нацагсvрэнгийн Золбоо (Аврагч)
 
Эмэгтэй
48 кг
(17 бөх)
 
1.Эрдэнэсvхийн Нарангэрэл (Хангарьд)
2. Цогтбаатарын Цэнджав (Налайх)
3.Алтангэрэлийн Цэндсvрэн (Гацуурт-Олимп)
3.Цогтбаатарын Бямбазаяа (Алдар)
 
53 кг
(14 бөх)
 
1.Даваасvхийн Отгонцэцэг (Хасу-Мегастарс)
2.Эрдэнэчимэгийн Сумьяа (Замчин)
3.Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)
3. Батбаатарын Мөнхтуяа (Хасу-Мегастарс)
 
58 кг
(6 бөх)
 
1. Баатаржавын Шоовдор (Цастын Барс)
2. Сvндэвийн Бямбацэрэн (Аврагч)
3.Энхбатын Гантуяа (Хилчин)
3. Баярбаатарын Сарнай (Налайх)
 
60 кг
(11 бөх)
 
1. Тунгалагийн Мөнхтуяа (Хангарьд)
2.Сандагдоржийн Наранцэцэг (Цастын барс)
3.Хvрэлхvvгийн Болортуяа (Орхон)
3. Отгонбатын Отгонтуяа (Хилчин)
 
69 кг
(6 бөх)
 
1.Очирбатын Насанбурмаа (Гацуурт-Олимп)
2.Шархvvгийн Тvмэнцэцэг (Хилчин)
3. Бадрахын Одончимэг (Алдар)
3. Эрдэнэцогийн Цоггэрэл (Шонхор)
Өглөөний сонин
Ж.Цэцэгмаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Lion 2015-01-12 08:37:34
    Emegtai 75 ni yasan be?
    180.149.78.26
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.m 2015-01-12 02:40:18
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.175
    Мэдэгдсэн Хариулах