Баяныг туртал ядуу нь үхнэ
Монгол Улсын 2014 оны төсвийн татварын орлого нэг их наяд төгрөгөөр тасарсан. Энэ онд ч мөн дээрх хэмжээгээр тасрах нь тодорхой болоод байгаа. Тиймээс УИХ 2015 оны төсвийн хуульд тодотгол хийсэн юм. Засгийн газар ч 2015 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа хэд хэдэн татварын хуульд өөрчлөлт оруулсан. Тэдгээрийг УИХ-ын хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн билээ. Гэхдээ үүнийг олон нийт “Хур баяныг туртал ядуу нь турж үхэх нь” гэж харж байна. Тухайлбал, Хөрөнгийн албан татварын хуулиар орон сууц, авто машин, буу, малын хөлийн татвар авахаар болсон юм.
 
ЯДУУРЛЫГ ЗОХИОМЛООР ӨСГӨХ НЬ
 
Зарим иргэн орон сууцыг амьдран суух зориулалтаар бус ашиг олох зорилгоор өмчилж, түрээсийн хөлсний байрууд олширсон. Эдгээр байрыг амьдран суух болон бизнесийн зорилгоор түрээслэн ашиглах иргэд ч нэмэгдэж байгаа. Тиймээс иргэний хувийн өмчлөл дэх хоёр орон сууцыг албан татвараас чөлөөлж, гурав буюу түүнээс дээш хэсэгт нь татвар ногдуулахаар төлөвлөжээ. Үл хөдлөх эд хөрөнгийн албан
татварын хувь хэмжээг тухайн аймаг, нийслэлийн ИТХ иргэдтэйгээ зөвшилцөх замаар тогтоохоор болов. Олон жилийн турш зохицуулалтгүй явж ирсэн үл хөдлөх хөрөнгийн татварыг хуульчлах ажил үүгээр эхэлж байгаа ч түрээс төлж үйлчилгээ эрхлэгчдийн хувьд эргээд хүндхэн шийдвэр болон бууж мэдэх дүр зураг эндээс харагдаад явчихлаа.
 
Уг нь Эдийн засгийн ил тод байдлын хуулийг гаргаж бизнес эрхлэгчдээ дэмжинэ гээд байсан. Гэтэл иргэд далд хийсэн юмаа ил гаргах нь байтугай татвар төлөхгүйн тулд үл хөдлөх хөрөнгөө нууж болзошгүй нь. Энэ нь зохиомлоор үл хөдлөх хөрөнгөгүй “ядуу”-чуудыг бий болгоно. “Уг нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулиа яаралтай баталчихаад дараа нь холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт хийх ёстой байсан. Гэхдээ орлого олж л байвал татвар төлөх ёстой нь үнэн. Харамсалтай нь төр авах ёстойгоо биш буруу тийшээ яваад байх юм” гэж эдийн засагчид үзэж байна.
 
“ЭГЭЛ БОРЧУУДЫН” МАШИН ХӨДӨЛМӨРИЙН БАГАЖ НЬ БАЙДАГ
 
Авто машинд цилиндрийнх нь багтаамжаас хамааруулж татвар ногдуулахдаа “Prius’’-ийнхийг гурав дахин өсгөжээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн тайлбарласнаар дээрх машиныг унадаг иргэн татварт 36 мянган төгрөг төлдөг байсан бол одоо
108 мянган төгрөгийн татвар төлөхөөр болж байна. Сайд дарга нар ийм машин унадаггүй. Харин орлого багатай иргэдийн амьжиргаагаа залгуулдаг гол тээврийн хэрэгсэл нь аж. Гэтэл ийм машины татварыг гурав дахин Өсгөхөөр шийдсэн нь эдийн засаг хямралтай үед ард иргэдийн нуруун дээр ял болон бууж байна. Үнэндээ тэдний хувьд машин нь амьжиргаагаа залгуулах гол хэрэгсэл буюу хөдөлмөрийн багаж нь байдаг юм. Үүнийг УИХ- ын гишүүн С.Дэмбэрэл сануулсан ч тусыг эс олов.
 
ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН ЗӨВЛӨГӨӨ ХЭНД АШИГТАЙ ВЭ?
 
Манай улсад хууль тайлбарлахгүй гэдэг ч тайлбарлах шаардлага
амьдралаас урган гарч байна. Тухайлбал, хавтгайрсан халамжийг халъя гэж нэг хэсэг ярьж, бичдэг байлаа. Харин одоо хүүхэд эмэгтэйчүүдийг дээрэмдэж байна хэмээн халаглаж сууна. Гэхдээ уншигчид санаж байгаа бол “Халамжаа цэгцэл” гэдэг нь анх Олон улсын валютын сангаас гарсан зөвлөмж. Юутай ч тэд буруу зөвлөгөө өгсөн үү, эсвэл манай түшээд буруу ойлгож буруу шийдвэр гаргасан уу. Хүүхдийн 20 мянга, жирэмсэн эмэгтэйчүүдийн 40 мянга, алдарт ээжүүдийн одонгийн мөнгө гээд бүгдийг нь хуу хамаад авчихаар зөв голдиролдоо орчих юм шиг буруу шийдвэр гаргалаа гэж олон нийт эсэргуүцсээр буй.
 
Тэртэй тэргүй ард түмэн ууртай байхад нь “даарин дээр давс” гэгчээр татварын дарамт нэмэгдсэн нь арай л цаг үеэ олсонгүй. Эцэст нь энэ бүгдийг хэний ямар учиртай явуулга вэ гэж зарим нь хардаж байна.
 
Зууны мэдээ
Г.Ганчимэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-01-12 03:10:31
    Эдийн засагчдын үг яагаад нийтлэгдэхгүй байнаа, тэнийг сонсож байгаа юу энгийн бодоход олон боломж бий, олж харахыг хүсэхгүй байх шиг.
    112.72.13.94
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-12 01:42:28
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.175
    Мэдэгдсэн Хариулах
  • монголойд 2015-01-12 01:27:06
    наадах чинь худлаа. ямар ч усан тэнэг нийгмийг тэр чигээр нь өөр лүүгээ турхирсан ийм ажил хийхгүй. энэ бол анхаарал сарниулах нэг мэх байж болно.
    119.40.97.95
    Мэдэгдсэн Хариулах
    • Буяа 2015-01-12 02:45:41
      Ёстой үнэн. Анхаарал сарниулж байгаад Оюутолгойн 34 хувиа зарах гэж байгаа юм.
      202.179.27.70
      Мэдэгдсэн Хариулах
  • ulzii 2015-01-12 01:16:51
    mongold pruis mashin hamgiin ih bdag bolohoor tendees tatvaraa burduuleh gej yadaj bgaa yum bolov uu Uul ni agaar bohirduulj bgaa uursdiin ni tom jiipnees 5 da...
    183.177.97.14
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-12 01:09:22
    ганцхан Prius гэдэг машины татварыг нэмж байдаг энэ тэгээд "ШУДАРГА" явдал уу?
    202.21.112.34
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-01-12 00:54:25
    uu yostoi butehgui.yaj amidarnaa ard tumeen
    103.10.23.22
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-12 00:54:19
    Алтанхуягийг балаг тасрахгүй л дээ, улс орныг бүүр өрийн дарамтанд оруулж баллаад явжээ
    202.179.23.125
    Мэдэгдсэн Хариулах