“Монголын сайхан бичигтэн” өнөөдөр тодорно
Өнөөдөр Уран зургийн галлерейд "Монголын сайхан бичигтэн" улсын уралдааны тэргүүн байруудад шалгарсан оролцогчдод Монгол Улсын Ерөнхий сайд шагнал гардуулах юм байна. Тус уралдаан нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1 хүртэл бүтээлээ авсан бөгөөд 1-11-р анги, төгсөх анги, насанд хүрэгчид, мэргэжлийн багш нар, уран бичлэг гэсэн таван ангилалаар болжээ. Эдгээр ангилалд шалгарсан эхний гурван байрт шагнал гардуулах ажээ.

Төгсөх буюу 12-р ангийн сурагчдын эхний гурван байрт шалгарсан сурагчдад улсын их дээд сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрх олгох бол насанд хүрэгчдэд гадаадад аялах эрх олгох юм. Уралдааны ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ангилалд 3500 орчим, бусад ангилалд 2200 гаруй бүтээл иржээ.
 
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-12 01:42:54
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.175
    Мэдэгдсэн Хариулах