Хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлье, түшээд минь
“Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газар ажлаа эхэлснээс хойш олон зүйлийг шийдэхээр ажиллаж байгаа. Тэр дундаа эдийн засгийг сэргээж, төсвийн мөнгийг хэмнэх талаас нь олон шийдвэрийг гаргахаар ярьж байна. Юуны өмнө оюутнуудад сард өгч байгаа 70 мянга, хүүхдүүдэд олгож буй 20 мянгыг байхгүй болгоно гээд байгаа. Мөн одонтой ээжүүдэд жилд өгч байгаа 100, 200 мянган төгрөг, жирэмсэн эхчүүдэд өгөх өлгий, сүүний мөнгө, багш нарыг тэтгэвэрт гарахад өгдөг 36 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг ч хасах асуудлыг Засгийн газрын тэргүүн ярьсан. Дээрээс нь төрийн албан хаагчдыг цомхотгох талаар ч санал гаргаж байгаа. Ерөнхий утгаар нь аваад үзвэл намуудын сонгуулийн үеэр өгсөн амлалтаар тарааж байгаа мөнгөнүүд учраас байхгүй болгох нь зөв. Монгол Улс хэдий болтол сонгуулийн амлалт дор сөхөрч, төсвийн мөнгийг ийш тийш тарааж явах ёстой гэж. Түүний оронд үйлдвэр бариад, хөгжих гарц хайж, хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулалт хийж байвал сайн шүү дээ.
 
Тийм болохоор элдэв нийгмийн халамжийг хасах нь зөв. Ер нь нийгмийн халамж гэдэг зорилтот бүлэг рүү чиглэсэн л байх ёстой байсан. Тиймээс одоо зоригтойхон шийдвэр гаргаж, халамжийн системийг зорилтот чиглэл рүү хандуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол хавтгайраад, талаар нэг тараад дууслаа. Тэр дундаа оюутнуудад өгч байгаа халамжуудыг бүгдийг нь болиулах цаг болсон. Хэрэгтэй, хэрэггүй баахан их, дээд сургууль Монгол Улсаар нэг дүүрлээ. Тиймдээ ч усан тэнэг нөхөр ч гэсэн дээд сургуулийн диплом авах боломжтой болчихсон. Эцэстээ баахан диплом өвөртлөсөн гудамж хэмжигчид гадуур л дүүрэн алхаж байна. Тийм болохоор хамгийн онц сурдаг, тэгээд төлбөр мөнгөө төлж чадахгүй, ядуу өрхийн хүүхдийг л дэмждэг систем хэрэгтэй.
 
Багш нарын тэтгэмжийг ч гэсэн багасгахад болохгүй юм юу байна. Харин хүүхдийн болон одонгийн мөнгийг хасах тал дээр жаахан наануу цаануутай хандах хэрэгтэй. Монгол Улсын хүн ам хэд байгаа билээ. Хүн амыг дэмжих бодлого гэж бий бил үү. Өнөөдөр өгч байгаа хүүхдийн 20, одонтой ээжүүдийн хэдхэн төгрөг, жирэмсэн эхчүүдэд өгч байгаа багахан халамж л хүн амын өсөлтийг дэмжих бодлого болж яваа байх. Өөрөөр энэ улс орон эхчүүдэд юу өгч гялайлгасан юм. Юу ч өгөөгүй, хялайлгаа ч үгүй. Тийм болохоор эхчүүдэд өгч байгаа дусал мөнгөө танана барина гэж яриад яах вэ дээ. Түүний оронд гишүүд өөрсдийнхөө хангамж, цалингаа хасч, танавал яасан юм. Хувьдаа бизнесгүй, том байшингүй, үнэтэй машингүй, ядуусын эгнээнд байгаа хүмүүс утас, унааныхаа мөнгийг өөрсдөө төлөөд, амьдраад болоод л байна. Гэтэл Монголын хамгийн баян хүмүүс яагаад халамж, хангамж, тэтгэлэг авах ёстой гэж. УИХ-д сууж байгаа гишүүдээс яая даа гэсэн хүн байна уу. Их цөөхөн байх. Ихэнх нь задартлаа баяжаад, гэр хороололд амьдрал яаж өрнөдөг вэ гэдгийг үлгэр, домог юм шиг л боддог болчихсон. Бараг нүүрс түлж, ус зөөж, автобусанд түгжирч, үхтлээ ажиллаад, дусал цалин авна гэдэг юу байдаг талаар сонсоо ч үгүй нөхдүүд.
 
Ихэнх нь хэдэн төгрөгийн цалин авдагаа ч мэддэггүй. Дуугарч чадахгүй болтлоо ам руугаа мөнгө чихүүлчихсэн л нөхдүүд шүү дээ. Тиймээс эдийн засгаа хэмнэнэ гэвэл элдэв хангамжаасаа татгалзмаар юм. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд үг хэлэхдээ “Эрх хүүхэд айл эвдэнэ, эрх түшмэд улс эвдэнэ” хэмээсэн. Ёстой голыг нь олж хэлсэн үг. Өнөөдөр энэ улс орныг, төсөв мөнгийг эрх түшмэд идэж, ууж, эвдэж, сүйдэлж байгаа гэвэл үнэнээс нэг их хол зөрөхгүй байх. Тиймээс хэмнэлтийг өөрсдөө эхлүүлсэн нь дээр эрх түшээд минь.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-12 01:43:21
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.175
    Мэдэгдсэн Хариулах