Төрийн ордонд шатрын тэмцээн болж байна
УИХ-ын  даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд эхэллээ. Энэ тэмцээн нь уламжлал болон зохиогдож байгаа бөгөөд энэ жил гурав дахь жилдээ зохион байгуулж буй юм.  Тэмцээнд Монгол Улсын 315 сум, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт явагдсан тэмцээнүүдээс шалгарсан шилдэг 126 шатар сонирхогч оролцож байна.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Х.Болорчулуун болон Ардчилсан, шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын найман депутат оролцож байна. Мөн тэмцээнд оролцогсдын хамгийн өндөр настай нь 78 настай Л.Лантуу, 75 настай Д.Найдан, Ж.Тогтохбаяр нар байгаа юм.
 
УИХ-ын дарга З.Энхболд тэмцээнийг нээж, “Үндсэн хуулийн өдрөөр уламжлал болгон явуулахаар анх санаачилсан энэ тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд өсөж байна. Анхны жил зөвхөн нийслэлийн хүрээнд явагдаж байсан бол өнгөрсөн жил аймаг, нийслэлийг хамарч нийт 1200 гаруй тамирчин оролцож байсан. Өнөө жил сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын гэсэн гурван шаттайгаар явагдаж, нийт 2300 орчим тамирчин оролцсоноос 120 тамирчин шилдгээр шалгарч, оюуны хүчээ сорихоор өнөөдөр энд хуран цуглаад байна.

Шатар бол хүний хамгийн суурь чадвар болох бодох чадварыг хөгжүүлдэг оюуны спортын төрөл юм. Шатар тоглох нь хүний бодох чадвар, аливаа үйл хэргийн өрнөлийг урьдчилан тооцоолох, стратеги боловсруулах зэрэг чадварыг хөгжүүлдэг онцлогтой. Өнгөрсөн жилээс ерөнхий боловсролын сургуулиудад шатрын клуб байгуулах санаачилга гаргасны хүрээнд тодорхой ажлууд хийгдэж эхэлсэн. Цаашид сум, орон нутгийн сургуулиудад шатар заах боловсон хүчин бэлдэхэд туслах, сургалтын агуулга боловсруулж, түгээх зэрэг чиглэлд анхаарах нь чухал. Үүнд интернэт ашиглан онлайнаар шатрын сургалт явуулах хэлбэрийг ашиглах нь оновчтой байж болно. 2014 онд болсон дэлхийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай тамирчдаас Г.Мөнхбаяр, Ү.Ажбилэг, Ү.Үүрийнтуяа нар алт, мөнгө, хүрэл медаль авсан. Ийнхүү манай шатарчдын амжилт жилээс жилд өсөж байгаад энэхүү тэмцээн хувь нэмрээ оруулж байгаа нь дамжиггүй” гэв.

Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний эхний нүүдлийг УИХ-ын  дарга З.Энхболд, УИХ-ын  гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нар хийж, тэмцээнийг албан ёсоор эхлүүллээ.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-11 03:43:54
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.135
    Мэдэгдсэн Хариулах