Г.Мандахнаран дөрөв дэхь, Э.Бэхбаяр гурав дахь алтан медалиа хүртэв
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэй чөлөөт бөхийн 38 дахь, эмэгтэй чөлөөт бөхийн 14 дэх удаагийн УАШТ Спортын төв ордонд эхэлж эхний өдөр  эрэгтэй 57 кг, 70 кг, 97 кг, эмэгтэй 48 кг, 58 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаан боллоо.

Энэхүү УАШТ-нд нийслэлийн Багануур, Багахангай, Баянгол, Баянзүрх, Налайх дүүрэг, Архангай, Дархан-Уул, Орхон, Хэнтий аймгуудын Биеийн тамир, спортын хороо, “Аврагч”, “Алдар”, “Хилчин” спорт хороо, “Арслан”, “Ганьт”, “Гацуурт-Олимп”, “Женко”, “Хасу-Мегастарс”, “Хангарьд”, “Харгант-Цамхаг”, “Цастын барс” клуб, ”Аварга”, “Олимп-Шонхор” биеийн тамирийн дээд сургууль, МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургууль, ҮБТДС, БТСДуС, Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль, Сонгино-Хайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургууль зэрэг 24 биеийн тамир, спортын хороо, клубын эрэгтэй 217, эмэгтэй 90 нийт 307 бөх өрсөлдөж байна. Тэдний дотор олимпийн хүрэл медальт, дэлхийн болон оюутны универсиад наадмын аварга С.Батцэцэг, ДАШТ-ний медальт О.Бурмаа, Г.Мандахнаран, О.Насанбурмаа, Э.Ням-Очир, Б.Одончимэг, Д.Отгонцэцэг, Т.Мөнхтуяа, Э.Сумьяа, дэлхийн залуучуудын аварга Э.Бэхбаяр, Э.Даваачимэг, оюутны дэлхийн аварга Б.Батзориг, Т.Түвшинтулга, армийн дэлхийн аварга Н.Лхамгармаа, О.Үйтүмэн, азийн наадмын аварга Г.Наранчимэг, азийн аварга Ч.Ганзориг, Д.Хүдэрбулга, тивийн залуучуудын аварга Э.Нарангэрэл, Д.Цогтбаатар, Э.Цэвэгмид, П.Эрдэнэбилэг, азийн өсвөрийн аварга З.Занабазар, П.Өнөрбат, Залуучуудын олимпийн наадмын мөнгөн медальт Б.Дөлгөөн нар байна.
Тэмцээнд 28 шүүгч ажиллаж байгаагийн дотор 24 олон улсын шүүгч байна, ерөнхий шүүгчээр МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр ажиллаж байна.

Тэмцээний эхний өдөр Гавьяат тамирчин Г.Мандахнаран 4 дэх удаа, олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр 3 дахь удаа, олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл, Д.Хүдэрбулга, Б.Шоовдор нар хошой аварга боллоо. Шинэ аварга төрсөнгүй.

Эрэгтэй 57 кг-ын жинд шувтаргын барилдаанд таарсан олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр, Б.Номин нар болон эмэгтэй 58 кг-ын жинд шувтаргын барилдаанд таарсан олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн, Б.Шоовдор нарын барилдаан үзэгчдийн анхаарлыг ихээхэн татаж байсан боловч Э.Бэхбаяр, Б.Шоовдор нар өрсөлдөгчдөө илүүрхэн ялсан. 70 кг-ын жинд ноднин жилийн аварга Б.Анхбаяр хоёрдугаар тойрогт “Арсан” клубын бөх З.Сумьяабазарт 5:0 онооны харьцаагаар дийлдэж медальд хүрсэнгүй. Спортын мастер Г.Пүрэвдорж УАШТ-нээс 4 дэх мөнгө, спортын мастер Ц.Цэнджав УАШТ-нээс хошой мөнгөн медаль хүртжээ.

53 кг-ын жинд барилдах гэж байсан, “Хасу-Мегастарс” клубын бөх, залуучуудын дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг бэлтгэл сургуулилтын үед бэртэл авсан учир энэ УАШТ-нийг өнжих болж түүний оронд мөн клубын бөх, ДАШТ-ний мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг жин өгсөн барилдах болжээ.

Тэмцээний хоёр дахь эрэгтэй 61 кг, 74 кг, 125 кг, эмэгтэй 53 кг, 60 кг, 69 кг-ын жингүүдийн барилдаан болно.       
Г.Уянга
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-11 03:45:24
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-10 04:10:31
    Дэлхийн аварга Цэрэнчимэд барилдахгүй юмуу.
    112.72.13.74
    Мэдэгдсэн Хариулах