Хан Хэнтий

Огноо: 2007-02-23 17:14:42

Хан Хэнтийн унаган хvv тєрийн шагналт, яруу найрагч Н.Нямдорж “Онон” хэмээх шvлэгтээ:

Ариухан Онон миний л гол
Алдхан биений минь амин гол
Уртхан Онон миний л гол
Уг биений минь улаан гол гэж шvлэглэснийг бидний vеийнхэн сайн мэддэг. Тэр жил Онон голын хєвєєнд хэдэн нєхдийн хамт очиход Хан Хэнтийн домогт их мєрєн долгисоо тvрэн мэлтэлзээд, Хэнтийн сvрлэг уулс намжааран униартаад, vлгэр домгийн vзэсгэлэнгээрээ дуун алдуулж билээ. Онон, Хэнтий хан хоёр бол нэг амьтай газар усан буюу. Холын дурдатгалаасаа ургуулан, ганц нэг ном зохиол сєхєн байж бичсэн “Хан Хэнтий”-гээ “Монголын сайхан орон”-доо залсу.
Хэнтийн нуруу нь олон голын эх ундарга болсон, битvv хєвч тайгаар хучигдмал чухам л диваажингийн орон билээ. Араас нь Онон, Ерєє, Минж, Хvдэр, Цахир, Шороот, Ест, Гурван Жаргалант, єврєєс нь Барх, Эг, Хурх, Туул, Хэрлэн, Хараа, Заан, Тэрэлж зэрэг голууд урсдагаараа эндхийн байгаль, ус ургамал, ан гєрєє vнэхээр баялаг агаад сонирхолтой. Балар харанхуй ойд нь орвол барьц алдаж тєєрмєєр, vлэмж ан гєрєєс шивээлсэн, уулсын орой хяр нь нvцгэн, асга хадаар арвин их євєрмєц орон дэлхий бол Хэнтий хан бvлгээ. Энэ аварга сvрлэг уулс нь хуучин тєрмєлийн эриний занар, элсэн чулуу, ухаа боржин, асмалжин, хадан цагаан зэрэг чулуулгаас тогтсон ажээ. Тєрєл бvрийн чулуулгийн цуглуулга хийхэд ядах ч юмгvй, дорхноо л vvргэвч дvvрээд ирэх жишээтэй. Хэнтий нь зvvн хойноос баруун урагш чиглэн тогтсон бєгєєд баруун хагасыг нь Бага Хэнтий, зvvнийг нь Их Хэнтий гэдэг. Ноён оргил нь Асралт хайрхан 2800 метр єндєр, зуны цагт зарим vед цалин цагаан тэргvvнтэй дvнхийн цайрч харагдана. Биднийг тэр жил очиход Асралт хайрхан уул мєнгєлєг єнгєєр цайвалзан угтаж билээ. Энэ оргилд монгол хvн анх 1951 онд мєрєє гаргажээ. Хар мод, нарс, гацуур, хус, улиас, хуш, улиангар гээд олон тєрлийн мод холилдон ургасан тэр онгон дагшин газар vнэг, чоно, баавгай, зээх, гахай, хандгай, бор гєрєєс, булга, шилvvс, хэрэм, жирх зэрэг ан гєрєєс, хур, сойр, ятуу, хєтvv зэрэг жигvvртэн элбэг. Чухам л анчин хvний ганзага мялаах ан гєрєєсєєр нэн арвин. Алт, хvрэн нvvрс, элдэв тєрлийн тємєрлєг элбэгтэй. Асралт хайрханаас гадна Хєх модны сарьдаг, Охид-хvvхэд, Чулуун хvрээ, Гунын сарьдаг, Алтан єлгийн сарьдаг, Навтан сарьдаг мэтийн 2000 метрээс дээш єндєртэй зvг бvрт хєхрєн униартсан сvрлэг уулс олон. Эдгээр сарьдгуудаас олон гол эх аван урсана. Битvv харанхуй ой мод бvрхсэн энэ уулсыг харахад сvрдмээр агаад туулан гарах аргагvй болой. Чухамдаа эзэн Чингис маань багадаа Бурхан Халдун ууланд тайчуудаас зугатан бvгж байсны учир ойлгомжтой бус уу.
Туул голын хойд биеэр Єтєг-эрvvгийн хад оршино. Vvнийг бас Горхийн хад ч гэх. Давтагдашгvй vзэмжтэй энэ хавийнхад чулуу нь элдэв янзын дvр тєрхєєрєє хол ойрын зочин гийчдийн харааг булаана. Тэгээд ч Тэрэлжийн амралтыг энд байгуулсан хэрэг. Тvvх шашдираас сєхвєл дундад эртний vед тархай бутархай овог аймгийг нэгтгэх аян дайны vед Монголын хаад ноёдын хатад, охид хvvхдийг олохуйяа бэрх євч газар далдлан бvгvvлж, нууж хааж байсан гэдэг. Тvvнээс улбаалан Охид-хvvхэд, Чулуун хvрээ зэрэг нэртэй газрууд бий болсон тvvхтэй. Бvр хожим Галдан бошигтын дайны vед Єндєр гэгээн Занабазар тэргvvтнvvд vр хvvхэдтэйгээ Охид-хvvхдэд нуугдаж байжээ. Ийнхvv энэ хавийн газар нь тvvхийн улбаа мєр, домог сэлтийг хадгалсаар зуу зууныг єнгєрєєжээ. Естийн халуун рашаан гэж алдартай рашааны ойр эртний мєстлєгийн мєр ул болох vхэр чулууд шархадсан бодон шиг лvглийлцэнэ. Ян сарьдаг байцад нь ан гєрєє шивээлээд, жигvvртэн шувууд vvрлэнэ. Минж голын хойгуур ухаа боржингоос тогтсон Гурван Ац уул буй. Энд хонгил агуй ихтэй, рашаан булаг элбэгтэй.
“Хэзээний миний нутаг бол
Хэнтий, Хангайн нуруу
Хэрлэн, Онон, Туулын
Ариун уст мєрєн” гэж Хан Хэнтийн буриад найрагч Ц.Цэдэнжав шvлэглэж билээ. Энд гарч буй нэрний дєрєв нь Хан Хэнтийн уулархаг мужид харьяалагдаж буй нь сонин. Домог тvvх, дуу шvлэгт нэрээ мєнхєлсєн Хэнтийн байгалийн тухай дараа vргэлжлvvлэн хvvрнэх болно.

Энэ нийтлэлийн эх сурвалж Olloo.mn - Єдєр бvр дэлхий даяар



Мэдээний URL:
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=48383