Оллоог
vндсэн хуудсаа болгоё
Сайн байна уу? Зочин! Нэвтрэх
| Бvртгvvлэх |
| RSS
Тоглоом |
Чат |
Секс | Оллоо ТВ | Амьдаа
|
Онигоо | Шvлэг |
Толь бичиг | SMS
зар | Шинэ ном | Лого цуглуулга
|
Тендер |
Мэдээний архив Мэдээний сэдэв сонгож vзэх 1. Монголчууд гадаадад 2. Орон нутагт 3. Тvvх 4. Хууль тогтоомж 5. Бизнес 6. Шинэ ном 7. Дvрстэй мэдээ 8. Авилгал 9. Шашин 10. Танин мэдэхvй 11. Фото мэдээ 12. Зурхай 13. Эдийн засаг 14. Байгаль орчин 15. Урлаг 16. Уран зохиол 17. Спорт 18. Аялал 19. Технологи 20. Онигоо 21. Секс 22. Эрvvл мэнд 23. Хvмvvс 24. Зєвлєгєє 25. Гадаад ертєнцєд 26. Улс тєр 27. Нийгэм 28. Боловсрол ШУ
Єнєєдєр их уншсан:
Тэнд нэг хvний ая тааллаар ажил хэрэг явагдаж байна уу » , Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно » , АТГ-ын гvйцэтгэх хэлтсийн даргыг цагдан хорьжээ » , Арабын ертєнцєд аргамжаатай Монголын шонхор » , Цагийн ажил ба хєдєлмєрийн хєлсний vнэлгээ » , Боолын хєдєлмєрт яарахын учир юу вэ » , Бачка машины ченж болжээ » , Ирэх сарын нэгнээс тєв замын зєвшєєрлийг олгож эхлэнэ » , Суудлын автомашины импорт єнгєрсєн оны мєн vеэс 76.2 хувиар нэмэгджээ » , Дээш хєєрєгдсєн vнийг доош чангааж газардуулъя » ,
он
Бусад : » Алан Гинсбург: Морин хуураас Монголын євлийг харах сайхан байх болов уу 2006-05-27 13:00:18 , Мэдээний дугаар: #26881 Дэлхийд эхний аравт жагсах томоохон хэмжээний аялал жуулчлалын цогцолборыг Монголд байгуулах ажлын гол хєрєнгє оруулагч АНУ-ын "CED" компанийн гvйцэтгэх захирлын орлогч Алан Гинсбург єчигдєр манай оронд хvрэлцэн ирлээ.
Тvvнийг "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал дээр "Империал гоулд" компанийн ерєнхий захирал Васил Мечкаров угтан авсан. А.Гинсбург бол бизнесийн олон талын vйл ажиллагаа эрхэлдэг томоохон бизнесмэн, хєрєнгє оруулагч, тэрбумтан хvн юм. Тvvнтэй зорьсон ажлын нь талаар ярилцлаа.
-Та Монголд хэдэнтээ ирсэн юм байна. Ямар сэтгэгдэлтэй байдаг вэ. Энэ удаа ямар зорилготой ирэв?
-Монголд ирэх болгонд надад тун таатай бас бахархалтай байдаг. Бидний харснаар Монголд эдийн засгийн сайн орчин бvрдэж байна. Засгийн газар нь тогтвортой vйл ажиллагаа явуулж, хєрєнгє оруулалтыг дэмжиж байгаа нь сайхан хэрэг. Энэ удаа бид гурван єдрийн айлчлал хийхээр зорьж ирлээ. "Морин нуур" цогцолборын vйл ажиллагааны бэлтгэлийг хангах, ингэснээр барилгын ажлыг эхлэх цаг хугацааг товлож чадах байх гэж найдаж бэйна.
-Энэ цогцолборын барилга байгууламжид хэдий хэр хєрєнгє оруулалт хийх юм бол?
-Эхний ээлжинд 150 сая ам.долларын хєрєнгє оруулалт хийхээр тєлєвлєж, асуудал нэгэнт шийдэгдсэн.
-Цогцолборын барилгын ажил хэзээ эхлэх вэ?
-Энэ зун цогцолборын тєв тавих ёслолыг хийхээс гадна барилга байгууламжийн эхний шатны ажил явагдана гэж ойлгож байгаа. Ажлын эхний vр дvнг 2007 онд vзэх бодолтой байна.
-Энэ цогцолборын ерєнхий тєрхийг дvрсэлж хэлнэ vv?
-Аялал жуулчлалын цогцолборыг нь транзит бvсэд зориулсан. Ойролцоогоор 1000 акр талбайтай цогцолборын дотор таван одтой 300-1000 хvний зочид буудал наран шарлагын газар, бассейн зэргээс бvрдсэн халуун дулаан орны уур амьсгалтай цэцэрлэгт хvрээлэн байх болно. Тэдгээр нь нэлэнхvйдээ шилэн хvлэмж адил битvv шилээр хvрээлэгдсэн жилийн дєрвєн улиралд ашиглах боломжтой байхаар тєлєвлєж байгаа. Vvнд Монгол орны хатуу ширvvн эрс тэс уур амьсгал ямар ч нєлєєгvй байх юм.
-Монголын эрс тэс уур амьсгал танд таалагддаггvй юмаа даа?
-Яг vнэнийг хэлэхэд би Флорида мужаас ирсэн болохоор євлийн хvйтэнд дургvй. Гэхдээ удахгvй таалагддаг болох байх. Яагаад гэвэл халуун дулаан нєхцєлтэй шилэн хананы цаанаас Монголын євлийг харах сайхан байх болов уу.
-Та энэ цогцолборыг яагаад "Морин нуур" гэж нэрлэсэн юм бэ?
-Энэ нэрийг єгєхєд миний оролцоо байгаагvй. Гэхдээ бид тэнд хиймэл нуур байгуулна. Тэнд асар олон хvн цуглах болно. Тэгээд ч Монгол хvн тэдний ахуй амьдралыг морьгvйгээр тєсєєлєхийн аргагуй. Монголын тухай бичсэн ном, сэтгvvлийг уншиж байхад морь ямагт хамт байдаг. Наад зах нь энэ байна. /Ширээн дээр байсан "Чингис хаан" олон улсын нисэх буудлын танилцуулгыг харуулав/.
Ноён Алан Гинсбургийн гэргий, хатагтай Келли Клинтоноос цєєн зvйлийг асууж сонирхсон юм.
-Та Монголд анх удаа ирж байгаа гэсэн. Хамгийн тvрvvнд нvдэнд тань юу тусав?
-Монголын нутагдээгvvр нисч явахад маш vзэсгэлэнтэй байгаль нvдэнд тусч, нууцлаг сонин орчин санагдсан. Яагаад ч юм бэ, монгол морьд харахыг их хvсч байна.
-Яагаад нууцлаг гэж. Харин ч манай нутаг, хvмvvс нь ч их нээлттэй гэж боддог?
-Би Монголын тухай хэд хэдэн ном уншсан. Миний ємнє нь очиж байсан газруудаас их онцлог.
-Энэ зун Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиож байна. Та энэ арга хэмжээнд оролцох уу?
-Тvvхэн ойг тэмдэглэн єнгєрvvлэх ажлын хэсэг намайг урьсан. Би урилгыг баяртай хvлээн авч байгаа. "Морин нуур" цогцолборын ажлыг эхлvvлэх гэж байгаа маань их ойд барьж байгаа бэлэг гэж ойлгож болно. Vvгээр дамжуулан АНУ, Канад зэрэг улс оронд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг сурталчилахад хувь нэмрээ оруулж байна гэж бодож байна. Сонирхолтой бєгєєд эндээс багагvй зvйлийг мэдэж болохоор санагдсан учраас нууцлаг гэж хэллээ л дээ. Хvмvvсийн тухайд бол би одоохондоо хэлж мэдэхгvй байна, уучлаарай.
-Та моринд их хайртай бололтой. Монголд єєр юу vзэж сонирхох бодолтой байна вэ?
-Ємнє нь ирж байгаагvй болохоор бvх юм сонин байх болов уу.
-Таныг нэлээд алдартай жvжигчин тєдийгvй АНУ-ын Ерєнхийлєгч асан Б.Клинтоны ойрын тєрєл гэж сонссон. Энэ тухай тодруулж болох уу?
-Уучлаарай, би энэ талаар яримааргvй байна.
(Зууны мээ 127/2263)
Д.МЄНХЖАРГАЛ
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.
Зочин
HUUE. INTERVIU-G NI BUTEN UNSHCHIH EHLEED, MANGAR YUMUU?! ENE HUN HED HED IRJ BAISAN , HARIN EHNER ANH UDAA IRJ BGAA YUM BISH UU! MONGOLOOR OILGODOG YUM UU UGUI YUM UU?
MUNGU CH UGUI , BOLOVSROL CH UGUI BAIJ INGEJ BUGDIIG UGUISGEJ BAI. SHAL TENEG YUM.
TER EHNII ZOCHIN IN ODOO YUN HARDAMTGAI YUM BE, BOOJ UHEH NI EE, CHAMAIG L YANHAN BOLGOHGUI!
[ Хариулах ] [ Мэдэгдэх ]
Зочин
Ene bol zygeer l yanhanii gazar bolno. Thailand Malaysia, Philipine zereg oronii dulaan beach jiliin 4-n uliralaar ajillaj baihad hen Mongoliin hyitend irj hiimel beach deer hevteh yum be? Ene bol manai avilgach darga nariin casino baiguulah tusuluu halhalsan zyil baigaa gedeg ni oilgomjtoi baina.
Er ni mongol oruulj baigaa INVESTMENT bolgoniig avch bolohgyi ee. Hyn hool bolgoniig ideed baival yu boloh ve? Yag terentei adilhan. Yanhanii gazar baiguulah investment gedeg ni oilgomjtoi, oroitoogyi deer ni boliulbal taarna. Neg muu evrei( jew) l baina sh dee!!!
[ Хариулах ] [ Мэдэгдэх ]
Зочин
ene syrvaljlagch ooroo ene huntei shyyd yarisan um yy esvel orchylagchtai yarisan um yy? Neg bolood 7 dygaar asyylt 2 chin hoorondo zorchildood bna shdee?
Ehnii asyylt bolohoor ta hedentee irsen gesen gej asyysan bgaa hernee daraa ni dahiad Ta mingold anh ydaa irj bgaa gesen ............gej asyyltaa tavisan bh umaa.
En hun chin tegeed anh yda irj bgaa umyy yrid omno ni hed heden ydaa irchihsen um yy?
[ Хариулах ] [ Мэдэгдэх ]
Улаанбаатар хотод
Хэзээ
хэм (c)
салхи (м/c)
vзэгдэл
є
ш
є
ш
є
ш
7 сарын 30
+22
+14
8
7 сарын 31
+25
+10
8 сарын 1
+29
+12
Эх сурвалж: Цаг уурын хvрээлэн, дэлгэрэнгvй »
Валютын нэр
Код
Ханш
АНУ-ын доллар
USD
1356.29
Евро
EUR
1766.97
Японы иен
JPY
15.53
Швейцарийн франк
CHF
1286.19
Шведийн крон
SEK
186.44
Английн фунт
GBP
2117.98
Эх сурвалж: Монгол Банк, дэлгэрэнгvй »Цалин бодох | Зээл тооцоолох | Амралт мєнгє
Валютын нэр
Код
Авах
Зарах
АНУ-ын доллар
USD
1 350,00
1 359,00
Английн фунт
GBP
2 058,00
2 162,00
Евро
EUR
1 737,00
1 782,00
Японы иен
JPY
15,40
15,98
Хятадын юань
CNY
200,00
201,70
Оросын рубль
RUB
43,10
46,10
Эх сурвалж: Голомт банк, дэлгэрэнгvй »Цалин бодох | Зээл тооцоолох | Амралт мєнгє
Валютын нэр
Код
Авах
Зарах
АНУ-ын доллар
USD
1355
1357
Английн фунт
GBP
2080
2100
Евро
EUR
1760
1770
Японы иен
JPY
15.50
15.80
Хятадын юань
CNY
201.00
201.70
Оросын рубль
RUB
43.70
44.00
БНСУ вон
KRW
1.15
1.16
Эх сурвалж: 8 шарга, дэлгэрэнгvй »Цалин бодох | Зээл тооцоолох | Амралт мєнгє