Оллоог vндсэн хуудсаа болгоё

Сайн байна уу? Зочин! Нэвтрэх | Бvртгvvлэх | | RSS

Оллоо логог энд дарж томоор авах боломжтой
Хайлтын систем : Хайлт хийх заавар | Монголоор бичих заавар

сурталчилгаа »

     Тоглоом | Чат | Секс | Оллоо ТВ | Амьдаа | Онигоо | Шvлэг | Толь бичиг | SMS зар | Шинэ ном | Лого цуглуулга | Тендер | Мэдээний архив

 

Єнєєдєр их уншсан: Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно » , АТГ-ын гvйцэтгэх хэлтсийн даргыг цагдан хорьжээ » , Арабын ертєнцєд аргамжаатай Монголын шонхор » , Тэнд нэг хvний ая тааллаар ажил хэрэг явагдаж байна уу » , Цагийн ажил ба хєдєлмєрийн хєлсний vнэлгээ » , Боолын хєдєлмєрт яарахын учир юу вэ » , Бачка машины ченж болжээ » , Ирэх сарын нэгнээс тєв замын зєвшєєрлийг олгож эхлэнэ » , Суудлын автомашины импорт єнгєрсєн оны мєн vеэс 76.2 хувиар нэмэгджээ » , Дээш хєєрєгдсєн vнийг доош чангааж газардуулъя » ,
 155010-руу зар илгээх:  ONGOLGOONII OROS SHAR TOOSGO AVNA. UTAS-99112536 Харилцах утас: 99115110      *     Gereer angli hel zaana Харилцах утас: 95160409      *     WWW.E-MONGOLIAN.COM, EMONGOLIAN.COM DOMAIN NERUUDIG ZARNA. Харилцах утас: 99111213      *     9999-8088 dugariig xyamd zarna. Харилцах утас: 99117098      *     Tseverch nyambai, ajilsag, 35-40 nasni emegteig geriin uilchlegcheer avna. 7 honogt 2-3 udaa ajillana Харилцах утас: 99178257      *     Neg oroo bair holsolj suuna. Харилцах утас: 99102077      *     Prado95 avna Харилцах утас: 98638684      *     Arai uoroor ajillaj shiniig setpej hiih zorigtoi zalusg marketing stategich olon niitiin menejriin ajild urj bna Харилцах утас: 98111029      *     Computer formatlaj, antivirus, Windows 7 suulgana. ustsan file sergeene. Харилцах утас: 91013678      *     Computer formatlaj, antivirus, Windows 7 suulgana. ustsan file sergeene. Харилцах утас: 91013678      *     


он

Баабар : » ТУСГААР ТОГТНОЛООС ТАТГАЛЗАХ ОРОЛДЛОГО

2006-03-29 11:12:50 , Мэдээний дугаар: #22761

Монголд социализм байгуулах боломжгvй тухай онол
Маркс ємчийг хулгай гэж vзжээ. Тэрээр зєвхєн ангигvй нийгэм мєрєєдсєн тєдийгvй хувийн ємчгvй нийгэм байгуулах тєлєвлєгєє зохиосон юм. Учир нь ємч бол мєн чанараараа хvний нийгмийн нэг хэсэг нь нєгєєгєє мєлжих хэрэгсэл, чухам ємчєєс болж нийгэмд шударга бус явдал vvсдэг аж. Иймээс тэрээр ємчийг ад зэтгэрийн жинхэнэ vvр болохыг нь зарлажээ.







сурталчилгаа »   

Ю.Цэдэнбал бол марксизмын хамгийн тулгар vзэлтний нэг байв. Тэрээр Маркс, Лениний vзэл санаанд ямар ч шvvмжлэлгvй бишрэгч vvний тєлєє юугаа ч єгєхєєс буцашгvй хvн болон хv­мvvж­жээ. Гэвч Маркс лениний сургаалаар цэнэглэсэн залуу тэд­ний номлолд огт дурдагдаагvй хоцрогдсон орныг хvлээж авав. Улсыг удирдаж байгаа Чойбалсанд vнэндээ социализм коммунизмын ямар ч ойлголт vгvйгээс гадна энэ талаар тєдий л vл сонирхоно. Тэрээр ялангуяа их хядлагаас хойш илvvтэй буурь суусан тєдийгvй улс орныхоо тусгаар тогтнолыг бэхжvv­лэх, аж ахуйг тордох, хvмvvсийн амьдралыг дээшлvvлэх талаар илvv санаа тавьж байв. Социализм, коммунизм, хєрєнгєтний бус хєгжлийн зам гэх мэтийн ойлгомжгvй зvйлсээ тэр чигээр нь Ю.Цэдэнбалд даатгажээ.

Цэдэнбалын социализм байгуулах талбарт газар тариалан огтоос vгvй, нvvдэлчид бvгд хувийн ємчтэй, аж vйлдвэр битгий хэл хотжил огт vгvй аж. Марксист онолоор ийм газар социализм бай­гуулах ямар ч бололцоогvй, найдлага ч vгvй. Чухам тэрээр єєрийн тэмдэглэлийн дэвтэрт энэ талаар удтал санаашран бичиж, єєрєє єєртєє Монголд социализм байгуулах бололцоогvй юм байна гэсэн дvгнэлтэнд хvрчээ.

Жамбалдоржийн захидал

Хоцрогдсон оронд социализм байгуулах огтын бололцоогvй юу гэвэл vгvй бололтой. Сталины их Эзэнт гvрэнд монголчуу­дын нэгэн адил нvvдэлчин хасаг, хиргис, чантуу цаашлаад туйлын буга болон нохой хєлєгтнvvд ялсан пролетари орос украйн зэрэг слав vндэстний тусламжаар социализмыг гялалзтал амжилттай байгуулаад байв. Ингэхээр Монгол орон дангаараа социализм байгуулах бололцоогvй учир СССР-т нэгдэхээс єєр аргагvй юм гэсэн оюун дvгнэлтэд хvрчээ.

1944 онд Тагна Тува СССР-ийн “ариун гэр бvлд” нэгдлээ. Салчиг Тогоо дахин нэг Лениний одон авч шууд л дэслэгч генерал цолоор шагнуулав. Єрнєдийн зарим судлаачдын шоглож нэрлэснээр Тува нь 1921-44 онд СССР-ийн Холбооны яамны бизнес л байжээ, учир нь энэхvv єчvvхэн хvн амтай улсын Ленинградад хэвлэдэг шуудангийн марк нь марк цуглуулагчдын дунд их л эрэлттэй ховор зvйлийн нэг аж.

Монголыг ЗХУ-ын бvрэлдэхvvнд оруулах санал бvхий захидал бичиг гарсны эхнийхийг нь Шvvх яамны сайд Бат-Очирын Жамбалдорж Тува СССР-ийн бvрэлдэхvvнд багтан орсон тэр vед буюу 1944 оны долдугаар сарын 5-нд МАХН-ын Тєв Хорооны Улс Тєрийн Товчоонд БНМАУ-ыг ЗХУ-ын бvрэлдэхvvнд оруулах саналаа албан ёсоор тавьсан байдаг. Тvvний тэр саналд:

Монголын ард тvмний ухамсартай хэсэг, МАХН-ын гишvvний хувиар…хэлэхэд манай Монгол Улс Зєвлєлтийн аугаа их гэр бvлд багтах нь манай улсын цаашдын тvргэн хєгжилд их л утгатай бєгєєд цаг нь болсон асуудал гэж би бодно... Зєвлєлтийн ард тvмний эх орны дайны … хvнд цагт монголын ард тvмнээс ийм санал гаргахад манай хоёр улсын ах дvvгийн харилцаа найрамдал аль хэр бат бэх байгааг vзvvлэх нэгэн фактор болох юм. Зєвлєлтийн гэр бvлд багтах гэдэг санал бол гагцхvv над байгаа бус, олон тvмэнд байгаа юм. Харин зарим нь энэ тухай манай нам, засаг биднээс илvv л мэдэж байгаа буй за гэж санадаг явдал их бий.

Энэхvv саналыг тухайн vед МАХН-ын Тєв хорооны Улс Тєрийн Товчоо авч хэлэлцээгvй юм. Тувагийн талаар баримталсан Зєвлєлтийн бодлогыг vзэх аваас Монголоос єєрєєс нь ийм санал урган гарахад уг нь дургvйцэх явдал ЗХУ-ын удирдагчид гаргахгvй байж болох талтай мэт санагдана. Харин Чойбалсанд эл санал vнэхээр таашаагдаагvй бєгєєд vндэсний vзэл нэвт шингэсэн тэрбээр vvнд саад болж чадсан буй за.

Б.Жамбалдорж нь их хядлагын vед хамгийн идэвхтэй алуурчны нэг байв. Тэрээр 1939 онд ДЯЯ-орлогч сайд, 1941 оноос Шvvх яамны сайд болсон юм. Хожим 1947 онд УТТ-ны ор­логч гишvvн, 1952 онд Х.Чойбалсанг vхсэний дараа УТТ-ны гишvvн бол­жээ. Ингэхээр тэрээр 1944 онд Монголын удирд­ла­гын дээд эгнээнд байгаагvй юм. Харин Ивановтой их найзархдаг тvvгээр дамжуулан Ю.Цэдэнбалтай архины нєхєр байв. Тусгаар тогтнолын тєлєє цогтой тэмцэгч Х.Чойбалсанд ийм санал бие даан гаргаж єгч байх тийм сачий зориг тvvнд байх учиргvй. Москвад КУТВ-т хоёр жил сурснаас єєр боловсролгvй тэрээр социализм байгуулалт, марксизмын тухай тун ч бvдvvн тойм тєдий л ойлголттой байж таарна. Тэгээд ч удирдлагын хvрээнд шинээс гадна доогуур зиндааны хvн. Яаж ч бодоод vvнийг Ю.Цэдэнбал тvvнд тулгасан, эсвэл зєвлєсєн байж таарна. СССР-т нэгдэх санал vvнээс хойш хоёр ч удаа гарсан ба зохион байгуулагч нь vргэлж Ю.Цэдэнбал боловч vvнээ дандаа єєр хvний нэрээр гаргуулж Х.Чойбалсанд хийгээд єєртєє хандуулсан санал маягаар дэглэж байжээ.

1949 оны наймдугаар сарын 19-нд Улаанбаатарт суугаа бv­рэн эрхт тєлєєлєгч Ю.К. Приходов Москва руу маш нууц захидал илгээжээ. БХК(б)Н-ын дотоод бодлогын комиссын дарга В.Грегорянаас эл захидлын тухай тайлбарт мэдээлэл Сталинд бичээд хувийг Молотов, Берия зэрэг УТТ-ныхонд тараажээ. “Нєхєр Сталинд… Чойбалсан Євєр Монголыг удахгvй БНМАУ-д нэгтгэнэ гэсэн сэтгэгдэлтэй явдаг гэж нєхєр Приходов захи­далдаа єгvvлжээ. Гэтэл Цэдэнбал болохоор Монголыг СССР-ын бvрэлдэхvvнд орох зайлшгvй шаардлагатай болсон гэж vздэг юм байна. Vvнийг нь Х.Чойбалсан эсэргvvцэж дургvйлхдэг аж… Нєхєр Приходов мєн Ю.Цэдэнбалын БХК(б)Н-ны гишvvн болох хvслийг дамжуулжээ…” гэхчилэн бичээд тайлбар гурван хуудаст єгvvлэхдээ,

Захидалд дурдсанаар бол Чойбалсан удахгvй Євєр Монголыг єєртєє нэгтгэж авна гэсэн сэтгэгдэлтэй явдаг юм байна… Приходовын vзэж байгаагаар хятадын коммунистууд чєлєєлсєн нутгийнхаа эзэн байх эрхийн асуудалд онц эмзэг байгаа учир Чойбалсангийн Євєр Монголын тухай бодол нь хvсээгvй vр дvнд хvргэж болох гэмтэй аж…Захидалд мєн Монголын нам засгийн болоод БНМАУ-ын хєгжлийн хэтийн тєлєвийн талаар МАХН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга Цэдэнбал ямархуу vзэл бодолтой байгааг илтгэ­жээ. Цэдэн­балын vзэж байгаагаар БНМАУ-ыг алхам алхмаар социализмд шилжvvлэх тодорхой шийд­лийн тухай тєсєєлєл Монголын нам засагт vгvй гэнэ… Цэдэнбал єєрийн vзлийг батлах­даа Коминтерн болон БХК(б)Н-ын ТХ-оос 1932 оны тавдугаар сарын 29-нд гаргасан “Монголын тухай” тогтоолын vеийн байдал єдгєє их єєрчлєгдсєн учир Монголын нам засгийн бодлогыг дахин шинээр тодорхой болгох шаардлага урган гарч байгаа юм байна.

Б.Жамбалдоржийн гэгч энэ санал vvнээс гадна Чойбалсангаар дамжин Сталинд уламжлагдсан байдаг. 1949 оны Сталин Чойбалсангийн уулзалтын vеэр Євєр Монголыг нийлvvлэх тухай яриа гарчээ. Гадаад Монголыг Євєр Монголтой нийлvvлээд автономит эрх бvхий Хятадын сюзерен болгох хvсэл Маод байгаа тухай Сталин яриад энэ талаар саналыг нь асуув. Зєвхєн хилээр л тусгаарлагдаад байгаа болохоос vндэс угсаа нэгтэй євєр ба гадаад монголчууд нэгдэх нь зvй ёсны хэ­рэг боловч Хятадын бvрэлдэхvvнд орох­гvйгээр тусгаар улс байсан нь зохил­той гэж Чойбалсан хариулсан байна. Тэгс­нээ Чойбалсан “Хэрэв Гадаад ба Євєр Монгол нэгдвэл аяндаа СССР-ийн бvрэл­дэхvvнд орох уу?” гэж гэнэт асуужээ.

Чойбалсанг Москва явахад нь Цэдэн­бал тvvнд 1944 оны мєнєєх “Жамбал­доржийн санал”-ыг гаргаж єгєєд энэ талаар Сталины саналыг асуугаад ир гэсэн юмсанж. Санал бичгийн дор “11 ав­гус­та 49 г. Доложил (напиминал) Мар­шалу. Рекомендовал посоветоваться и получить указания от Сталина. Маршал прочитал: сказал что он получить посове­то­ва­ться (советы) Цеденбал. 11.8” [49 оны наймдугаар сарын 11. Маршалд сонордуулав (сануулав). Сталинтай зєвлєлдєж заавар авахыг санал болгов. Маршал уншиж vзээд зєвлєлдєнє (зєв­лєл­гєє авна) гэж хэлэв. Цэдэнбал. 11.8] гэж цохжээ. Таван жилийн дараа дахиад далим гаруут Цэдэнбал энэ бичгийг гаргаж Чойбалсангаар дамжуулан жинхэ­нэ эзний зєвшєєрлийг авах гэж оролдсон байна.

Дараагийн оролдлого

БНМАУ-ыг ЗСБНХУ-ын бvрэлдхvvнд оруулах тухай удаах захидал нь 1950 оны наймдугаар сард vйлдэгдсэн бєгєєд тэрхvv захидлыг МАХН-ын Улс Тєрийн Товчоо хэлэлцсэн байж магадгvй байгаа. Ямар ч байсан ийм агуулга бvхий захидал ЗХУКН-ын Тєв Хороонд очсон байна.

Москвад сурч байсан аспирант Д.Тємєр-Очир, Л.Цэнд, Г.Галбадрах, Намын дээд сургууль тєгсч байсан Ц.Дvгэрсvрэн, Цэдэнбалын туслах Б.Бадарч, Намын дээд сургуулийн багш С.Авирмэд нарын зургаан хvн Улаан­баатар хотоос баруун тийш холгvй орших Сонгино хэмээх амралтын газар Намын дээд сургуулиас зургаан ханатай гэр бариулан амарч байхдаа тэрхvv ЗХУ -ын бvрэл­дэ­хvvнд орох захидлыг бичсэн байна. Эдэн дундаа ахлагч нь Цэдэн­балын тус­лах Ба­дарч, тэрээр Намын сургуулийн нярав Дам­бийнямд хэлж амралтын тусгай гэрийг бариулжээ.

“Маш нууц” гэсэн хємсєгтэй, “Хайрт жо­лоодогч, багш маршал Чойбалсан, На­мын Тєв Хорооны нарийн бичгийн дарга Цэ­дэнбал нар танаа!” гэж хаягласан энэ­хvv захидалд мєнєєх л Цэдэнбалын тэмдэглэлийн дэвтэртээ бичиж байсан зvйлс, мєнєєх л жилийн ємнє Приходовт ярьж байсан зvйл байна. Монголд социа­лизм байгуулж болохгvй нь, ингэхээр ЗХУ-ын ариун их гэр бvлд нэгдье!

Цэдэнбалын найз нар болох энэ залуучуудын бичсэн захидал нэлээд зальтай маягаар зохиомжлогджээ. Хоёр даргаасаа асууж байгаа гэнэн хvvхдийн томоогvй асуулт маягаар.

…манай улс социализмыг байгуулах явдалд шууд шилжин орох цаг болсон гэж vзэж болох уу?... Социализм манай оронд бvрмєсєн ялах явдал Зєвлєлтийн холбоонд багталцан орох явдалтай уялдсан байх уу? Хэрэв уялдсан байвал СССР-тэй манай улсын нэгдэх явдалд саад тотгор болж байгаа гадаад ба дотоодын ямар учир шалтгаан байгаа вэ ?... Нийгмийн хєгжлийн vvднээс vзэхэд социализмыг байгуулах явдалд зайлшгvй аж vйлдвэрийг хєгжvvлэн, vйлдвэрчний тоог олшруулж, ажилчин ангийн дикта­ту­рыг батжуулдаг байна. Зєвлєлтийн урьд хоц­рогдмол байсан республикуудын со­циализмыг байгуулсан туршлага ба ардын ардчилсан орнуудын одоогийн практик нь энэ хєдєлбєргvй хуулийг батлан нотолж байна. Манай улсын одоо­гийн туршлагыг vзвэл, бидний са­нахад энэ талаар гойд онцлог байна. Манай орны энэ онцгой байдлыг юугаар тайлбарлах вэ?... Зєвлєлт улсын аж vйлдвэр нь тусгаар тогтносон манай улсад со­циализмыг бай­гуу­лах явдлын мате­риал­­лаг суурь нь бо­лох уу? Хэрэв болох аваас манай хоёр улсын хоорондын эдийн засаг, соёлын ха­рилцаа ба гадаад худалдааны талаар ямар нэгэн гойдын шинэчлэлт гарах уу? Манай улсын одоо­гийн эдийн засгийн vндэс болсон мал аж ахуй нь цаашид социализмыг байгуу­лахад ма­териаллаг суурь болж чадах уу? гэх мэт

Хариултаа дотроо агуулсан єдєєн хатгалга маягийн энэ захидал гол нь Чойбалсанд хандсан байлаа. Марксист онолын цагаан толгой байхгvй энэ vхээ­рийн партизан євгєн онолд боловсорч чанагдсан шинэ залуу vеийнхний сэргэг санааг хvлээж авахгvй байжээ. Энэ саналыг урьд нь Цэдэнбал ч хэлж байсан, Жамбалдорж ч бичиж байсан. Одоо ингэхээр нь Москвад эрдэмд сурч улсаа хєгжvvлэх оньсыг нь онолоор олсон шинэ сэхээтэн бvлэг хvний санаачлага болгон тvлхэж буй нь энэ.

Хэрэв энэ захидлыг ТХ-оор оруулж хэлэлцэх дээрээ тулбал ийм нарийн марксист зvйлийн тухай Чойбалсан юу ч мэдэхгvй учир цорын ганц тасархай онолч Цэдэнбал хариуг єгч таарна. Хариу нь захидлын асуултан дотор єєрт нь байлаа, Цэдэнбалын тэмдэглэлийн дэвтэрт ч байлаа. Жилийн ихэнхийг Москвад єнгє­рєє­дєг байсан Цэдэнбал энэ хариуг эрт­нээс олж тэнд сурч буй найз нартаа vргэлж ярин vнэмшvvлж чадсан байлаа. Улс орноо хєгжvvлэх энэхvv ирмvvн санаа нь vнэндээ улс орноо vгvй хийх санал байсныг бичигч залуучууд єєрснєє ойлгож байсан эсэхийг бvv мэд. Цэдэн­балыг vхчихлээ гэж зvvдэлснээ найздаа ярьсан мєн нэгэн суралцагч оюутан vvнээсээ болж шоронд орон тэндээ vхсэн. Анхдугаар таван жилийн тєлєвлєгєєнд малыг 31 саяд хvргэнэ гэснийг дотуур байрандаа эргэлзсэн байдлаар єєр хоорондоо асуулцсан мєн суралцагч хэдэн залуучууд шууд шоронд хvргэгдэж байлаа. Гэтэл мєн л суралцагч гол тєлєв энэ залуучууд дээд дарга на­рын зєвшєєрєлгvйгээр тэдэнд мэдэг­дэл­гvйгээр энэхvv авторитар дэглэмд энэ бvхнийг єєрсдєє санаачлан айлгvй хийж чадах байсан гэж vv?

Оюутан залуусын аймшиггvйгээр дугаарлаж тавьсан есєн асуултын vлдсэн хэсэг нь малчдын эсрэг хандсан байлаа. Малчид хувийн хєрєнгєтєн, жижиг буржуй нар, гэтэл тэднийг єєхшvvлээд байх нь социалист онолд таарах уу? Эдгээр бvх асуултын тэмдгийг анхаарлын тэмдэг болгон єєрчлєхєд хариулт тєдийгvй марксист заналхийлэл байлаа. Энэ бvх заналхийлэл ганц хvн рvv чиглэж байсан нь тусгаар тогтнолын тєлєє бvх насаа зориулсан маршал Чойбалсанд хандсан аж. Уг захидлыг Чойбалсанд Цэдэнбал биеэр хvргэж єгчээ.

Захидал бичсэн хvмvvсийн хариуг єгье, энэ асуудлыг авч хэлэлцье гэж Цэдэнбал Чойбалсанг байнга шахах боллоо. Харин СССР-т нэгдэх шаардлага­гvй гэсэн хариуг Сталинаас нэгэнт авсан байсан тул Чойбалсан нэлээд зоригжсон учир Цэдэнбал бо­лон Ивановоос айхгvй болчихжээ. Тэрээр ГЯЯ-ы сайд Лхам­сvрэнд “Бид нар vр хvv­хэд залуу vеэ муу хv­мvvжvvлжээ. Бага сургуулиас нь авахуулаад л нам засагтаа хайртай, эх бол­­сон ард тvмэндээ энэрэнгvй байж, тус­­гаар тогтносон эрх чєлєєт бvрэн эрхт Монгол улсаа мандуу­лах тухай сургаад хv­мvvжvv­лээд л бай­сан. Гэтsэл бид эх оронч vзлээр хvмvv­жvvлж огт ча­даа­гvй юм шив дээ... Тэр хv­мvv­жvvлсэн монго­лын сэхээтний сор гэгдсэн хvмvvс чинь бу­сад улсад дагаар орьёо гэж бичиж байна. Энэ чинь эх орон ч хvмvvжил vv” гэж ярьсан байна. Мєн УТТ-ны гишvvн Дамбад “...Тэр нєх­дийн захидал, єргєд­лийг аваад чамтай уул­заж сууна. Цэдэн­бал ойр ойрхон орж ирж захидлын хариуг хурдан єгье гээд шалаад байх юм. Тємєр Очир, Бадарч хоёрыг хvлээн авч уулзаач гэж ч хэлж байна. Би санааг нь ойлгоод л байна. Тэр эрдэмтэд маань ард тvмнээ­сээ тасарсан, тvvхээ мэддэггvй эрдэмтэд шив дээ. Бумцэнд бид хоёр марксизмын цагаан толгойг ч муу гадарлаж байгаа биз. Гэх­дээ муу мунхаг євєгчvvд бид тєр улсынхаа тєлєє, тєрийнхєє сvлд тамгыг яаж єргєж явахаа мулгуу бvдvvлэг ч гэсэн мэднэ шvv” гэж гоморхон хуучил­жээ. Дамба мєн Чойбалсан Цэдэнбал хоёрын муудалцаж буйн гэрч болсон бай­на. Ю.Цэдэнбал “Монгол улс бол биеэ дааж чадахгvй юм. Зєвлєлт улстай л ний­лvvлье” гэж ярьжээ. “Чи ер нь ард тvмний­хээ байдлыг жаахан харж vзэж байвал дээр байх шvv” гэж Чойбалсан ширvvхэн хэ­лэхэд Цэдэнбал “Би ч зориуд хэлээгvй, гэхдээ Зєвлєлтийн харьяат болсноор монгол vндэстэн алга болно гэж байхгvй шvv дээ” гэж хариулав. “Яагаад алга болохгvй гэж! Монгол vндэстэн алга болно л гэсэн vг…” гэж Чойбалсан загнасан байна.

Сталины дурсгалыг мєнхжvvлэх гэсэн нь

1953 оны гуравдугаар сарын 5-нд Сталин нас барлаа. Урьд жил нь Чойбалсан мєн хорвоог орхисон. Монголын тусгаар тогтнолыг бvтээгч ба хамгаалагч хоёр хvн vгvй болжээ. Хvлээн зєвшєєрєгдсєн nation-state тусгаар Монгол улсын гол уран барилгач нь энэ хоёр хvн байсан юм. Тусгаар тогтнол бол монголын ард тvмний vе vеийнхний мєрєєдєл, тэмцэл драм байсан юм. 1945 онд монголын ард тvмэн бvгдээрээ єєрийн ухамсар сэтгэл эрмэлзлэлээрээ тусгаар тогтнолынхоо тєлєє саналаа єгч гарын vсгээ зурсан юм.

Одоо бол коммунизмыг тусгаар тогтнолоос хавьгvй vнэ цэнтэйд vздэг марксизмын фанатик Цэдэнбал энэ nation-state-ийг удирдаж байлаа. Тэрээр арваад жил хєєцєлдсєн ажлаа гvйцэл­дvvлэх аятай боломж ирлээ гэж vзсэн байна. Чойбалсанг vхэнгvvт найз Жамбал­доржийгоо УТТ-ны гишvvн болго­жээ. Урьд Дотоод яамны гvйцэтгэгчээс сайдыг нь хийж явсан, дараа нь Шvvх яамны сайд бол­сон, єдгєє улсын Ерєнхий прокурор бол­чихоод байгаа Б.Жамбалдоржоос Ю.Цэдэн­балаас бусад нь vнхэлцгээ хагар­тал айдаг байжээ. Vхлийн элч бол­сон энэ хvнийг Шvvх яамны сайд байхад “Жамбалдоржийн хар хууль” гэж ардуу­дад нэрлэгдсэн аймшигт цээрлэл Мон­голыг нємєрч байлаа. Улсын ємч дутаа­сан хvнийг дээд хэмжээгээр шийт­гэх энэ хуульд олон гэмгvй хvмvvс єрт­сєн билээ. Тооллого хийсэн хvмvvсийн хариуцлага­гvй­гээс бараа дутуу тоологдсонд нэгэн ня­рав буудуул­жээ. Дараа нь шинэ хvн ирж хvлээж авахаар дахин тоолтол бараа бvрэн байв. Иймэрхvv жишээ ч олон гарсан аж. Цэ­дэн­бал энэ аймшигт хvнийг бусдынхаа эсрэг дуртай vедээ ашиглаж байх мунаа болгосон аж.

1953 оны гуравдугаар сарын долоонд УТТ ху­ралдан Сталины оршуулгад явах хv­мvvсийг батлав. Хурал дээр Жамбал­дорж босч ирээд “Дэлхийн удирдагч аугаа жолоодогч Сталиний vйл хэргийг мєнх­жvv­лэх ганц арга байна. Энэ нь аугаа их СССР-т Монгол улсаа нэгтгэх явдал юм” гэ­сэн аж. Ингээд УТТ-ны шийдвэр гар­гаад гишvvдээр гарын vсэг зурах ажлыг мань санаачлагч гэгч єєрєє гvйцэтгэв. Айсан­­даа бvгд зурлаа10. Харин Бумцэнд ганцаа­раа татгалзав. Эдгээр залуучууд до­тор эх орнынхоо тусгаар тогтнолын тєлєє байлдаж явсан ганц нь тэр.

Оршуулгын ажиллагаа хэдийнэ єнгєрсєн боловч Цэдэнбал єєрийн УТТ-ы шийдвэрийн хариуг хvлээж удтал Москвад суужээ. Энэ vед Сталины залгамжлагч хэн болох нь мэдэгдэхгvй байв. Хрущев, Булганин, Берия, Маленков дєрєв л гол vvрэгтэй байх шиг. Ингээд шинэ удирдлагыг тєлєєлж Молотов Цэдэнбалтай ганцаарчлан уулыызжээ. Энэ тухай Цэдэнбал єврийн дэвтэртээ тэмдэглэсэн нь,

Гуравдугаар сарын 23-нд Гадаад явдлын яаманд В.М.ганцаараа хvлээж авлаа. Тэр хэлэхдээ энэ бол Вышинскийн ажлын єрєє байгаа юм. Ямар ч тоног тєхєєрємж байхгvй. Би энд анхны єдрєє байгаа нь энэ. Оршуулгын vеэр зvгээр л vзэх гэж орж ирж байсан юм.

ЗСБНХУ-д нэгдэх гэсэн асуудлын тань талаар тантай ярихыг над даалгасан юм. Танай энэ шийдвэр бол бvдvvлэг алдаа юм. Одоо бол цаг нь биш ээ. Олон улсын байдлыг та нар мэдэж байгаа шvv дээ. Зєвлєлтийн империализмын тухай дахиад л ярьцгаах болно. Энэ шийдвэрээ цуцлах хэрэгтэй. Энэ явдал танай Тєв Хорооны нэр хvндийн хувьд эвгvй л юм болно. Гэхдээ яахав, цуцлах л болж дээ. Танай энэ шийдвэрээс чинь болчимгvй зан ханхалж байна. Анхнаасаа зєвлєж ярих хэрэгтэй байсан шvv дээ.

Цэдэнбал миний хэлсэн нь: Шийдвэрээ цуцалья аа гэв. Би ярихдаа Улс Тєрийн Товчооны гишvvд энэ асуудлыг Тєв Хорооны бvгд хурал, Ардын Их Хурлын чуулганд оруулахыг шаардсан юм. Дараа нь олон улсын байдал тєвєгтэй, хурцадмал байгаа тухай, энд бидний мэдэхгvй байгаа зvйлийг мэдэж байгаа учраас ЗХУКН-ын Тєв Хороонд хандах тухай ярьцгаасан юм гэв.

В.М.: Ер нь танайд нэг нь нєгєєгєєсєє илvv зvvн тийш хэлбийх юм. Бидэнд нуугаад байх юм байхгvй ээ. Манай бодлогыг та нар мэдэж байгаа. Манай бодлого дэлхий дахинд илэрхий. Харин асуудал бэлтгэгдэж, хэлэлцэгдэж байгаа vедээ нууц байх тал бий. Олон улсын байдал цаашдаа ч хурцадмал хэвээр байх болно. Тvр зуур жаахан намжааж болох байх. Сталин юуг яах гэж бодож байсныг бид мэдэхгvй. Бид хамтран урьдаас илvv сайн ажиллах хэрэгтэй. Урьд гарсан олон шийдвэрийг эргэж харах болж байна.

1953 оны гуравдугаар сарын 25-нд В.М. намайг Гадаад явдлын яамандаа хvлээж авлаа. Энэ уулзалт дээр элчин сайд Иванников байлцсан..

В.М.: Монголыг Зєвлєлтєд нэгтгэхийг санаачлагч нь хэн юм бэ?
Ц: Прокурор.
В.М. Юутай ч гэсэн улс тєрийн бодлоготны хувьд тааруухан хvн юм даа. Та нар жаахан автагдсан байна. Би таныг хvлээж авалгvй жаахан удчихсан. Манайд томоохон єєрчлєн байгуулалт явж байна. Гэхдээ та бол єєрийн хvн шvv дээ. Та vvнийг ойлгож байгаа.


Ю.Цэдэнбал магадгvй марксизм ойлгодог байсан учраас буруудангуут єєрийнхєє дорхи хvнийг санаачлага гаргагч хэмээн гvтгэж байгаа байх, харин олон улсын харилцааны нєхцєл байдал, геополитикийн талаар тун ядмаг тєсєєлєлтэй нэгэн аж. Хожим 1956 оны дєрєвдvгээр сард А.Микоян Бээжинд Жоу-Эньлай, Лю- Шаоци нартай уулзаж ярилцах vеэрээ БНМАУ-ыг Хятадад нийлvvлэх талаар Мао Зэдуны сэдсэн саналыг Сталин няцаасан учрыг зєвтгєн тайлбарлах ялдамд тэрээр “Монгол орон хэрэг дээрээ Октябрийн хувьсгалын vеэс тусгаар тогтнолоо олж авсан бєгєєд vндэсний тусгаар тогтнолын амт шимтийг авсан монголчууд одоо тvvнээсээ татгалзахыг хvсэх болов уу даа. Харин Монголыг єєртєє нэгтгэх гэсэн бодол хэзээ ч бидний ухаан санаанд орж байгаагvй… Тийм атал Монголын зарим нєхєд нэг vе Монголыг СССР-ийн Холбооны Бvгд Найрамдах улс болгон нэгтгэх асуудал тавьж байсан юм. Бид vvнийг эсэргvvцсэн” хэмээсэн буй.

1954 онд Хрущев, Булганин, Микоян нар Хятадад айлчлахад Мао социализм байгуулж байгаа Монголыг мєн социализм байгуулж байгаа Хятадад нэгтгэж болох тухай яриа єрнvvл­жээ. “Монголчууд єєрснєє шийдэх ёстой” гэж Хрущев хэлсэн байна. “Монголчуудын нэг хэсэг нь танайд Буриад-Монголын автономит улс гэж байна, нєгєє хэсэг нь манайд Євєр Монголын автономит нэртэй байна, салсан монголчуудын энэ асуудлыг шийдэж болох юм” гэж Мао яриаг єрнvvлжээ.

Хрущев буцаж ирээд Зєвлєлтийн засагт бvгд найрамдах автономит Буриад-Монгол улсын нэрнээс “монгол” гэснийг нь хасаад зvгээр л Буриад болгон єєрчил­жээ. 1958 оны долдугаар сарын 7-нд СССР-ийн Дээд зєвлєлєєс гаргасан тогтоолд “буриадын ард тvмний хvсэл­тээр... Буриад-Монголын АССР-ийг Бу­риад АССР болгон єєрчлєх” гэж заажээ. Мэдээж ийм “зоригтой” хvсэлт лавтай буриадуудаас гараагvй нь мэдээж. 1959 онд Буриадад хамгийн сvvлчийн монгол бага сургууль хаагдав.

1. Гэрэл сvvдэр: Ю.Цэдэнбалын хувийн тэмдэглэлээс (Улаанбаатар 1992)
2. Батсайхан.О.Зєвлєлт Хятадын хоорон дахь Монголын тусгаар тогтнолын асуудал. МАХН-ын Тєв Хороооны дотоод архив Ю.Цэдэнбалын фонд
3. Товарищу Сталину: Анатация. РГАСМ ф 82
4. Бат-Очир.Л. Чойбалсан (Улаанбаатар 1996) х- 186-187
5. Н.Лхамсvрэнгийн дурсамж (МАХН-ын тvvхийн архив, соронзон бичлэг)
6. Батсайхан.О. Зєвлєлт Хятадын хоорон дахь Монголын тусгаар тогтнолын асуудал
7. ГЯЯ-ны сайд асан Нямтайширын Лхамсvрэнгийн соронзон бичлэгт vлдээсэн яриа. MАХН-ын тvvхийн институдын архив
8. Бат-Очир.Л. МАХН-ын дарга асан Д.Дамбатай хийсэн ярилцлага (МАХН-ын архив)
9. ГЯЯ- сайд асан Нямтайширын Лхамсvрэнгийн соронзон бичлэгт vлдээсэн яриа
МАХН-ын тvvхийн институдын архив
10. 1995 онд академич Ширэндэв зохиогчтой уулзахдаа єєрєє энэ тогтоолд хэрхэн зурснаа тайлбарлан ярьсан юм. Бvгд энэ хvнээс айдаг тул хэн ч цааргалж чадаагvй гэнэ. Цэдэнбал хамгийн сvvлд нь гарын vсэг зуржээ.
11. Батсайхан.О. Зєвлєлт Хятадын хоорон дахь Монголын тусгаар тогтнолын асуудал
12. Батсайхан.О. Зєвлєлт Хятадын хоорон дахь Монголын тусгаар тогтнолын асуудал
13. Вернуть название “Бурят-Монголия”
Конгресс бурятского народа (Улан Удэ 1998) стр-9


(єдрийн сонин 2006-03-29 076)

URL:

Энэ мэдээг Favorites-д vлдээх

Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх  Хэвлэх |   Сэтгэгдэл нэмэх | Сэтгэгдэлийн журам | [ RSS хэрэглэх ]

сурталчилгаа »   

Єнєєдєр нэмэгдсэн
Гишvvд бичгэн асуултдаа хариу аваагvй л байна (11:58)
ОУОСХ-ны Боксын техникийн холбооны дарга Монголд ирнэ (11:32)
Хvн тєрєлхтєнийг цэвэр ус хэрэглэхийг уриалав (11:30)
Олон улсын шvхэрчид чуулна (11:27)
Бачка машины ченж болжээ (11:11)
Хотгойдын дуучид Чингvнжавын талбайд дуун цацал єргєлєє (11:06)
Гэрлийн шон мєргєж жолооч нь хvнд гэмтжээ (10:54)
Чєлєєтийнхєн бэлтгэлдээ гарлаа (10:54)
''Долдугаар сарын 1''-ний дvгнэлтийг єргєн барьжээ (10:39)
Гэмт хэргийн шинжтэй 22 vйлдэл бvртгэгджээ (10:25)
Дорноговь аймагт 4.9 магнитутын газар хєдлєлт боллоо (10:20)
Хєдєлгєєнт холбоонд суурилсан програм хангамж хєгжvvлэгчдийн сургалтанд урьж байна! (10:14)
Суудлын автомашины импорт єнгєрсєн оны мєн vеэс 76.2 хувиар нэмэгджээ (09:56)
Ирэх сарын нэгнээс тєв замын зєвшєєрлийг олгож эхлэнэ (09:51)
Арилжааны банкуудаас 15 сая ам.доллар худалдаж авлаа (09:47)
Ургамал ч тоож ургахгvй энэ хєрсєн дээр хvvхдvvд тоглож єсєх нь хамгийн эмгэнэлтэй (09:40)
“Євсний vндэс-Хvний аюулгvй байдлыг хангах” хєтєлбєрийн гэрээнд гарын vсэг зурлаа (09:35)
Бохир усыг цэвэршvvлдэг тєхєєрємж бэлэглэжээ (09:23)
Зам завсарын ажил нэг сарын дараа дуусна (09:19)
С.Батболд: Тєр засгаас гарах шийдвэрийг хvлээлгvй єєрсдєє санаачилгатай, бvтээлч байгаа нь сайхан сэтгэгдэл тєрvvлж байна (09:19)
АТГ-ын гvйцэтгэх хэлтсийн даргыг цагдан хорьжээ (09:17)
Боолын хєдєлмєрт яарахын учир юу вэ (09:16)
Дээш хєєрєгдсєн vнийг доош чангааж газардуулъя (08:57)
Цагийн ажил ба хєдєлмєрийн хєлсний vнэлгээ (08:47)
Тэнд нэг хvний ая тааллаар ажил хэрэг явагдаж байна уу (08:38)
Арабын ертєнцєд аргамжаатай Монголын шонхор (08:25)
Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно (08:12)



сурталчилгаа »   

Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.


Зочин
Hnnn. Erkh chuluut Mongol ulsiin maani buren erkht baidal zarim neg uhvar muchid munhag tushmediin gaigaar hutganii iren deer baisan bna shuu!!! Odoo ch gesendee deerdeh yum bna uu daa. Gazar shoroogoo hudaldsan heden tushmediin gaigaar uzeeguigee uzej uher tsam hariah geed l baih shig eee

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


    Зочин
    Монгол улс, хятад , орос хоёр луу цємийн цэнэгтэй пуужингууд онилчихоод vзэлцэх vv? гээд сууж байвал ямар аятайхан бэ.Хэ хэ

    [ Хариулах ] [ Мэдэгдэх ]


Зочин
tuuh davtagdah ni dee..., iim chuhal barimtiig bidentei huvaaltssand bayarallaa... henii gart huch baina ter l bugdiig medeh yum daa... odoo mongold ulsaa sonoochihguihen shig togtooj baigaad daraa uye garch irj mongoliig delhiin tov bolgohiig l huleeh heregtei boljee... odoo baigaa humuus uuniig hiij chadahgui ni yavtai bolloo... odoo daraagiin uyeeg l huleeh uldlee dee... minii hoorhii orovdoltei mongol bid deed ni baisan tuuhtei odoo hamgiin adagt ni hurch uzej baina daa, bid yaasan azgui amitad ve? iim hund uyed ni torj ene adgiin zuiliig ni buteeltsehgej dee

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


Зочин
Carrot or Stick? Amerikiin huuramch zeeliig avahiin tuld mongoliin baylagiig unegui deeremduuleed baigal orchnoo suitguuleed hun amaa evduuleed tseehen heden darga nar ni hagartlaa bayjij targalaad nudee negeed ch um harah chadalgui zuraasan nudtei hunii shaar gahai tsaraitnuud bolson tul Shiidel ni bol ter targan tsatgalan hahuulidaa byaluursan avilgalchdiig Shorond nasaar ni horj teriin albaas tulhen unagaj ard tumen eeriin huulia gargaj bodlogoo bolovsruulj hariihniig mongold gelezuulen deerelhen amidrah ni mongol hunii bodlogo amidraliin hev zarchin es zanshil baih estoi. Bidnii baylagiig avahiin tuld 20r togtool ashigt maltmaliin huuli gadaadiin henege oruulaltiin huuli banknii huuli eruugiin huuli undsen huuli zereg huuliig washingtonii THINK TANK NEOCON nar zohioj hahuuliar batluulsan um shuu dee. Odoo bid gadniihnii zaliig oilgoson bid eersddedee itgej naidhaas myangan Amerik Baruuniihan gej bitgii genen itgetsgee. Daisniihaa zaliiig oilgo hariu arga hemjee av. Gadaadiin hun gedeg chin Mongolchuudiig zaldahiin tuld eersdiin gar hel bolson buleg Mongol humuusiig Mongolchuudiin teriig zaldaj barih argad surgaj mungen demjlege uls teriin demjleg uzuulj hudaldagdahgui urvahgui daramtlagdagui surdehgui chin ekh oronch O. Enkhsaikhan Dashbalbar Zenee Zorig Otgonbayar zerer zarchimch Mongoliin telee gesen humuusiig alj horoodog institutsiig Mongold bii bolgoson. Mongolchuud min bugd negden gadaadiin orchin ueiin shine meljlegiig tulhen unagaaya. Uunii tuld MAXH tai hariutslaga tootsoh heregtei. Tegeed estoi Hulgaich tonuulchid deeremchidiig bas shuuj Ashigt Maltmaliin huuliig ogt tsutslah heregtei. Mongolchuud eersdee olzvorloj chadna delhii deer mungetei uls zundee bi zaaval baruunihan hujaa oros baih albagui. Bid uul uurhain technologi tonog teheeremj menagment avahad yadaad baih umgui. Yamar Ui olnoor ni huneeh zevseg hudaldaj avj bgaa bish. Uul uurhain tehnologi teheeremjiig avah ni mash amarhan. Gadniihan bidend tanaa uls eersdee olzvorloj chadahgui olzvorlohod mash hetsuu gej hudlaa munhruulj senhruulj bgaa um. Ene havh urhind ni orj bolokhgui. Mongol ulsiin gazar shoroo bol BIDNII gazar SHOROO. Gadaaduud TA NARIIN GAZAR SHOROO BISH! bID GADAADIINHNIIG TONIL ZAIL GEHED TED Mongol ulsaas suulee havchaad zailah l bolno. Ene bol tusgaar togtnoson ulsiin GAZAR shoroo. Erkhten darhtnuud huchnii baiguulga tseehen BID oluulaa. Zohion baiguulaltand oron BID temtsehgui bol ED avilgalchid ekh ornoosoo urvagchid ulam davrah bolno shine tailbar zali luivar gutgeleg munhruulag teeregdel sarniulah budliulah melzeh hudaldah daramtlah surduuleh aimaglan ustgah bodlogtoigoor horloh osol bolgoj jujigleh nairah huivaldah bol endii sain chaddag zuil. Gagtshuu Mongoliin say say ard tumen bid zoriglon bosoj shat shatandaa temtsehgui bol baidal eder tsag minut sekund tutam ulam dordono. Bostgoo Mongolin Zorigt ard tumen!!! Gazar erkh cheleegee gazar nutgaa ireiduugee hamgaalan temtsetsgei!!!

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


Зочин
Baabaraa chi biyechin zugeer bolson? Chalchdag ajilchin ehelsen baihiig bodhod. Chi hedhen hongiin umnu Buddiin shashinii lam naraas avra guigaad yavj baisanaa sanaad Uurii hiisen nuglee naminchilj naad herestuudee gargahiig husye! Chi uuniig sain sanaarai! Nuglee namchilj! Nugleen namachilaagui hun yadag bilee!

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


Зочин
Tuux iin oguuljee! xerev ene niitleld garagsan sanaa, barimt unen bol. Ene niitlelees olj oilgoj baigaa setgegdel bol: Bidnii mongolchuud oorsdoo oorsdiin xuchtei (soyoltoi, bolovsroltoi, chadvarlag, EX ORONCH) niigmiin dundajiig bii bolgox ni zuitei bolvuu!

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


Зочин
Tuux iin oguuljee! xerev ene niitleld garagsan sanaa, barimt unen bol. Ene niitlelees olj oilgoj baigaa setgegdel bol: Bidnii mongolchuud oorsdoo oorsdiin xuchtei (soyoltoi, bolovsroltoi, chadvarlag, EX ORONCH) niigmiin dundajiig bii bolgox ni zuitei bolvuu! 2115304

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


Зочин
p***agiin bichsen yum ni dandaa galzuugiin hagas shuu. ooroo bodood ooroo bicheech. huuree

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


Зочин
Baabar guai uheed ogohgui yavdaa. Tani shig medrel muutai hun mongoliin turd hereggui bolj dee, hoorhii. Hund ovchilson n tanid uhaarliig avchirsangui. Tsag uedee taarch toroogui hun yum boluu daa, zailuul

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


Зочин
Yopon ulastai negdvel bidend mun az zavshaantai Mongol udahgui suirne hussen huseegui nasand hursen 3 hunii neg ni bilgiin zamiin halvart uvchintei iim ulas baidag yumuu Mongolchuudiin gol daisan gadaaduud bish bid uursduu 20-30 n jileer niigem ni hotsorson ulas uuruu muhunu bi eniig battai helj chadna Mongol ulas 20 jiliin daraa gehed gazariin hursnuus archigdana Ene heveeree baival

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


Зочин
Mandan badarch bui Eh naran ulas Naran undesten Dundad eh gurend negd es buguus 21 r zuund mongolchuud uldehgui Dundad uneheer saihan hugjij bna

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


Зочин
Baabar chi dotor hun chamaig ene muusain teneg nuudelchid oilgohgui uurshduu huula barimtalahgui baij gadaad humuus huuli zurchluu gedeg hachin ulas shuu Baabar zugeer chi dundad ulast hergtei Mongolchuud hezeech sain huniig songon hereglej chadaggui humuus chingiss haanii neg gol zuil sain medelegtei huniig gadaad dotood gej yalgalgui turd zutguuldeg baisan yum Mongoliig mongol hun suiruulne uu gehees hugjuulehgui Yopon hunl hugjuulne Mun Baabar metiin dotor hun Uneheer mongoliin tuluu setgeltei zutgey gesen huseltei hytad biah hamaagui

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]


Зочин
Baabar chinii nomnuud uneheer tasarhai chi medlegtei zaluu Chi ene eh humuujiliig haanaas uvulj avsan we? CHinii neg helsen ug baidag shdee Ardachlal gedeg bol Ardachlald unench baih bish uuruu uurtuu unench baih yum gesen uneheer Injinash neg helsen ug baidag Utgatai sonin utga uyanga hemeegch ni huh uul salhinaa huvruh me Humuunii setgeliig hudulgun es chadvaas Hungun biiriig hushuud yu hiine we? Ene ug yag chamd tohirson met

[ Хариулах ] [ Мэдэгдэх ]

сурталчилгаа »   

сурталчилгаа »   
Улаанбаатар хотод

Хэзээ хэм (c) салхи (м/c) vзэгдэл
є ш є ш є ш
7 сарын 30 +22 +14 8 vvл багасна хур тунадас
7 сарын 31 +25 +10 vvлшинэ багавтар vvлтэй
8 сарын 1 +29 +12 vvл багасна хур тунадас
Эх сурвалж: Цаг уурын хvрээлэн, дэлгэрэнгvй »


сурталчилгаа »   

сурталчилгаа »   

Валютын нэр Код Ханш
АНУ-ын доллар USD 1356.29
Евро EUR 1766.97
Японы иен JPY 15.53
Швейцарийн франк CHF 1286.19
Шведийн крон SEK 186.44
Английн фунт GBP 2117.98
Эх сурвалж: Монгол Банк, дэлгэрэнгvй »
Мєнгєн дvн:

Ямар вальютаас:


Ямар вальютруу:



Цалин бодох | Зээл тооцоолох | Амралт мєнгє


Валютын нэр Код Авах Зарах
АНУ-ын доллар USD 1 350,00 1 359,00
Английн фунт GBP 2 058,00 2 162,00
Евро EUR 1 737,00 1 782,00
Японы иен JPY 15,40 15,98
Хятадын юань CNY 200,00 201,70
Оросын рубль RUB 43,10 46,10
Эх сурвалж: Голомт банк, дэлгэрэнгvй »
Мєнгєн дvн:

Ямар вальютаас:


Ямар вальютруу:



Цалин бодох | Зээл тооцоолох | Амралт мєнгє


Валютын нэр Код Авах Зарах
АНУ-ын доллар USD 1355 1357
Английн фунт GBP 2080 2100
Евро EUR 1760 1770
Японы иен JPY 15.50 15.80
Хятадын юань CNY 201.00 201.70
Оросын рубль RUB 43.70 44.00
БНСУ вон KRW 1.15 1.16
Эх сурвалж: 8 шарга, дэлгэрэнгvй »
Мєнгєн дvн:

Ямар вальютаас:


Ямар вальютруу:



Цалин бодох | Зээл тооцоолох | Амралт мєнгє

Хүний Нөөцийн Цуврал Номууд
сурталчилгаа »   

vнэгvй сурталчилгаа »   
1.Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зvйн байдлын тухай
2.Дархлаажуулалтын тухай
3.Сэтгэцийн эрvvл мэндийн тухай


Olloo.MN нь хамтран ажиллах гэрээтэй сонин, сэтгvvлийн мэдээллийг байршуулдаг болно. Оlloo.MN -тэй хамтран ажиллах
сонирхолтой хувь хvн, албан байгууллагад бид vргэлж нээлттэй. Та шууд онлайнаар харилцах бол бид байна. YIM: olloojsc

Нvvр хуудас | Yндсэн хуудас болгох | Нэвтрэх | Бvртгvvлэх | Бидний тухай | Yйлчилгээний нєхцєл | Сурталчилгаа байршуулах | Ажлын байр | Санал хvсэлт | Холбоо барих
Оллоо логог энд дарж томоор авах боломжтой
Оллоо Хувьцаат Компани © 2004-2010 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Хувилбар 3.0 (081106) 1024 x 768. IE 5.0 +, Mozilla Firefox 2.0 +