Харин уугуул нутгийн 18 аймагт 51.2 хувь нь амьдарч буйг шилжилт хєдєлгєєний судалгаа харууллаа. Хvн амьдрах газар нутгаа чєлєєтэй сонгох эрхтэй.
Хуулийн заалтаар эл эрх баталгаажсан. Гэхдээ єдгєє хvн амын талаас илvv хувь нь нийслэлд шахцалдан суурьшиж, хєдєєд эзэнгvй зэлvvд суурин олширчээ. Энэ бол шилжилт хєдєлгєєний сєрєг тал. "Монгол Улсын хvн амын дотоод шилжих хєдєлгєєний чиг хандлага, vр дагавар" судалгааны тайланг єчигдєр танилцууллаа. Нийгмийн хамгаалал, хєдєлмєрийн яамны захиалгаар НVБ-ын Хvн амын сангийн дэмжлэгээр МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Хvн амын сургалт, судалгааны тєв эл судалгааг хийжээ. Сvvлийн арав гаруй жилд шилжих хєдєлгєєний нєлєєгєєр бvс нутгууд дахь хvн амын байршил, нягтрал эрс єєрлєгдсєн байна. Тухайлбал, уугуул нутагт хамрагдаж буй аймгууд 1481.3 мянган хавтгай дєрвєлжин км газрыг хамарч, нэг км.кв нутагт ногдох хvн амын тоо 1995-2007 оны хооронд 0.91-0.93 болжээ. Гэтэл шилжин суурьшигч нутагт 1995 онд нэг км.кв газарт ногдох хvн амын тоо нийслэлд 136.6, Орхонд 81.5 байсан бол 12 жилийн дараа Улаанбаатарт 1.6, Орхонд 1.3 дахин нэмэгджээ.
2007 оны байдлаар уугуул нутгийн 18 аймгийн хvн ам Монгол Улсын хvн амын 51.2 хувийг эзэлж буй. Ийм байтал шилжин суурьшигч хоёрхон хотод 42.1 хувь нь, vvний 39.1 хувь нь нийслэлд амьдран сууж байна. Орхон аймагт баруун аймгуудаас ирэх шилжин суурьшигчдын тоо нэмэгдэж байгаа бол эсрэгээрээ эл аймгаас нийслэлийг зоригсод олширчээ. Сvvлийн таван жилд Улаанбаатарт шилжиж ирсэн єрхийн тоогоороо Тєв аймаг тэргvvлж байна. Тодруулбал, Тєв аймаг 17.6, Хэнтий 10, Завхан 8.4, Архангай 8.4 хувийг эзэлж байгаа юм. Ингэснээр хотын хvн амын єсєлт улсын дунджаас гурав дахин их байна. Харин хєдєєд эзэнгvй нутаг л vлдсээр. Шилжих хєдєлгєєнд хамгийн идэвхтэй оролцогчид нь 15-44 насныхан. Єєрєєр хэлбэл, ид хийж бvтээх насны залуус ажил хайж хот сууринд тєвхнєж байна. Хот бараадах, хамаатан, vр хvvхдээ тvших, хvvхэддээ сайн боловсрол олгох, ажил олох, ган, зудад амьжиргааны хэдэн малаа алдах зэрэг нь шилжилт хєдєлгєєнд нєлєєлдєг аж.
Улаанбаатарт шилжин суурьшигчдын 9.1, Орхонд ирэгсдийн 11.9 хувь нь єєрийнхєє араас хэн нэгэн хvн дагаж шилжинэ гэж хариулсан байна. Энэ мэтчилэн ойрын жилvvдэд шилжилт хєдєлгєєн тасрахгvй, ихсэх хандлагатай байгааг судалгаанд дурджээ. Гэхдээ эхэнд дурдсанчлан шилжин суурьшилтын сєрєг vр дагавар бишгvй. Ажилгvйдэл, ядуурлыг нэмэгдvvлэх, шилжин ирэгсдийн дийлэнх нь боловсролгvйгээс ажил олддоггvй, олдлоо ч цалин бага, гэмт хэрэг ихэсч буй, гэр хороолол тэлснээр агаарын бохирдол хэрээс хэтэрсэн, хєрс, орчны доройтол сэтгэл тvгшээх хэмжээнд хvрсэн гэхчилэн. Тэрчлэн нийслэлд шилжин ирсэн айлууд єрхийн бvртгэлд тэр бvр хамрагддаггvй, vvний улмаас боловсрол, эрvvл мэнд, нийгмийн халамж, дэмжлэгийг хvртэж чаддаггvй. Газрын зєвшєєрєл олдохгvй, гэрэл цахилгаагvй харанхуй амьдрах нь энvvхэнд. Нийслэлд ирсэн єрхийн 22.8, Орхонд суурьшсан айлуудын 14.4 хувь нь цахилгаанд холбогдоогvй гэсэн баримт ч байгаа аж.
Судалгаанд дурдагдсанаар Улаанбаатарт шилжиж ирсэн єрхийн 60 хvрэхгvй, Орхонд тєвхнєсєн айлуудын 76 орчим хувь нь л єєрийн эзэмшлийн газартай байна. Гэхдээ эдгээрийн 39-56 хувь нь газраа ємчилж авчээ. Цаашид шилжилт хєдєлгєєнийн зохицуулах бодлого, эрх зvйн орчныг єєрчлєх шаардлагатай гэж судалгааны баг vзсэн байна. Юуны тvрvvнд шилжилт хєдєлгєєнийг бvртгэдэг тогтолцоог боловсронгуй, хурдан шуурхай болгох хэрэгтэй. Эс бєгєєс бvртгэлгvй єрх, хvний тоо нэмэгдэх нєхцєл бvрдэнэ. Мєн архиваас лавлагаа авах шалтгаанаар олон удаа ирж буцах нь шилжин суурьшигчдад бэрхшээл учруулдаг гэдгийг судалгаанд оролцогчид хєндсєн байна. Иймээс тєрийн vйлчилгээг чирэгдэлгvй болгохоос эхлээд хvн амын шилжилт хєдєлгєєнийг тэнцвэржvvлэх, хот, хєдєєгийн ялгааг арилгаж, нийслэлийг зорьсон нvvдэл, тєвлєрлийг сааруулах нь чухал билээ.
Д.Энэрэл
Дугаар 067 |