Ням  Дав  Мяг  Лха  Пүр  Баа  Бям
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

 Амралтын өдөр Б Балжиннямтай өдөр
 Ажлын өдөр Д Дашнямтай өдөр
 Билгийн тооллын өдөр Т Тэрсүүд өдөр
Х Модон хохимой өдөр

2021.1.23, Бямба гараг / Билгийн тооллын: 10

Өвлийн адаг шарагчин үхэр сар
Гурван хөх мэнгэтэй цагаагчин хонь өдөр

  • Аргын тооллын: 2021.1.23, Бямба гараг
  • Наран ургах шингэх: 8.30-17.38
  • Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.