Ням  Дав  Мяг  Лха  Пүр  Баа  Бям
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28          

 Амралтын өдөр Б Балжиннямтай өдөр
 Ажлын өдөр Д Дашнямтай өдөр
 Билгийн тооллын өдөр Т Тэрсүүд өдөр
Х Модон хохимой өдөр

2022.5.25, Лхагва гараг / Билгийн тооллын: 25

Зуны тэргүүн хөхөгчин могой сар
Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

  • Аргын тооллын: 2022.5.25, Лхагва гараг
  • Наран ургах шингэх: 05.03-20.35
  • Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.