“Япон Улсын Хөдөө Аж Ахуй, Хүнсний аюулгүй байдлын тухай” лекц олон нийтэд нээлттэй болно

 2023 оны хичээлийн жилээс эхлэн ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон Монгол Улсын Их Сургууль /МУИС/ хамтран “JICA Chair” буюу “Японы модернизац, Хөгжил судлал” гэсэн шинэ хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж  байгаа билээ. Дээрх хөтөлбөрийн хүрээнд ЖАЙКА Японы ОУ-ын байгууллагын Хөдөө аж ахуйн салбарын ахлах зөвлөх Накада Шүничи  тусгай лекц уншина. Уг лекц нь олон нийтэд нээлттэйгээр 2024 оны 5 сарын 14 /Мягмар/  16:00 цагаас Монгол Улсын Их Сургууль, I байр, дугуй танхимд “Япон Улсын Хөдөө Аж Ахуй, Хүнсний аюулгүй байдлын тухай” лекц болно.

Үүнд Япон улсын элчин сайд яам, ЖАЙКА-гийн холбогдох төлөөлөгч, МУИС-ийн оюутнууд, Япон судлаачид, Японд төгсөгчид, JDS , JUGAMO үэрэг хувь хүн болон байгууллагууд оролцоно.

Харин 2024 оны 5 сарын 13/Давaa/ 16:00 цагаас эрдэмтэн, судлаачдaд зориулсан “Японы VI үйлдвэржилт, хоршоонд суурилсан орон нутгийн хөгжлийн талаар” сэдэвт тусгай лекц Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 8-р байр, 12 давхрын хурлын танхимд болох юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button