Цэцэг төвөөс Цаг уурын уулзвар хүртэлх замыг өнөөдрийн 23:00 цагаас түр хаах тул автобусны 19 чиглэлийг өөрчилнө

Цэцэг төвийн уулзвараас Цаг уурын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр буюу 2024 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 13-ны 06:00 цаг хүртэл хааж зам засварын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэнэ.

Зам засварын ажилтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 19 чиглэлд өөрчлөлт оруулж байгаа аж. Иймд иргэд зорчигчдыг дараах замналын дагуу нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлүүлэхийг Нийтийн Тээврийн Газраас зөвлөлөө.

Маршрут нь түр өөрчлөгдөж буй чиглэлүүд: 

  • М:2 “Зунжин худалдааны төв- МУБИС-Сүхбаатарын талбай”
  • Ч:7 “Нисэх – МУБИС-Ард кино театр”
  • Ч:8 “Хайлааст-МУБИС-Цэцэг төв”
  • Ч:18А “3,4 хороолол-6-р бичил хор-Ард кинотеатр – ТЭЦ 3” /Баруунтойрог/
  • Ч:18Б “3,4 хороолол-Бичил 6-р хор-ТЭЦ 3 – Цэцэг төв” (Баруун тойрог)
  • Ч:23 “Чингэлтэй/Зүрх уул/ – Хүнсний 4-р дэлгүүр-Бөмбөгөр худалдааны төв”
  • Ч:28 “Сэлх – 7 буудал – Ард кино театр”
  • Ч:34 “Шар хад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3”
  • Ч:43 “Баянхошуу – Ард кинотеатр – Бөмбөгөр худалдааны төв”
  • Ч:48 “Зүүн салаа – Чингэлтэй дүүрэг – МУБИС”
  • Ч:48А “Зүүн салаа – Шинэ зам- Чингэлтэй дүүрэг – МУБИС”
  • Ч:52 “3.4 хороолол-Тэнгис к/т- Зайсан”
  • Ч:53 “Яармаг – МУБИС”
  • Ч:55 “Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж”
  • Ч:63 “Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр”
  • Ч:66 “Зайсан-Цэцэг төв- 11-р хороолол”
  • Ч:69Б “Вива сити хороолол-Мөнгөн завъяа-Бөмбөгөр-Гэмтлийн эмнэлэг”
  • Ч:70 “ТЭЦ3-Нарны гүүр-Бөмбөгөр худалдааны төв-Ард кино театр”
  • Ч:71 “120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай”
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button